Пригожин онгоцны ослоор нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.24-нд нийтлэгдсэн

Пригожин онгоцны ослоор нас барсан гэв

Пригожин онгоцны ослоор нас барсан гэв

Оросын хувийн цэргийн "Вагнер групп” компанийн босс Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан талаар мэдээлэв. Түүнийг осолдсон онгоцны зорчигчдын жагсаалтад  байсан гэж Оросын иргэний агаарын тээврийн газраас мэдэгдэв. Харин Вагнертай холбоотой “Grey zone” хаягаас мэдээлэхдээ, 62 настай Пригожиний хувийн онгоцыг нисч явахад нь Агаарын доьтолгооноос хамгаалах албанаас буудаж унагаасан гэж Телеграмд мэдээлжээ. Улмаар Пригожин Оросын урван тэрсэлсэн үйл ажиллагааны улмаас нас барлаа гэсэн байна.

Уг онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан бөгөөд долоон зорчигч, нисэх багийн гурван гишүүнтэй байжээ. Нисэх онгоц Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо, Москва, Санкт-Петербург хотын хоорондох замын хагаст унасан гэж үзэж байна. Нутгийн оршин суугчид ослын өмнө хоёр удаа цохилт болох дуу сонсож, хоёр сумны уурын зам харсан тухай Grey zone мэдэгджээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Пригожингийн эзэмшдэг “Embraer Legacy” маркийн нисэх онгоц газар мөргөж, шатсан байна. Онгоц хагас цаг хүрэхгүй хугацаанд агаарт ниссэн гэв.

Тус нисэх онгоцонд Вагнерын ахлах командлагч Дмитрий Уткин ч зорчиж явсан гэж нисэхийн албаныхан мэдэгдэв.

Ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Онцгой байдлын алба хаагчид ослын газрыг хайж байна. “Интерфакс”  мэдээллийн агентлагт мэдээлснээр, 10 хүний цогцсыг бүгдийг нь гаргаж авсан гэж мэдэгдэв.

Пригожингийн эзэмшдэг хоёр дахь бизнес онгоц Москва мужид аюулгүй газардсан гэж Grey zone мэдээлэв.

Пригожин өнгөрсөн зургадугаар сард Оросын зэвсэгт хүчний эсрэг зэвсэгт бослогыг тэргүүлсэн.

Оросын ахмад генерал Сергей Суровикин Агаарын цэргийн хүчний даргын албан тушаалаас халагдсан яг тэр өдөр осол болжээ. Генерал Суровикин Пригожинтэй сайн харилцаатай байсан бөгөөд Вагнерын бослогоос гарснаас хойш олны өмнө гараагүй.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж