Жалганы жазз, нийслэлийн нүргээн+100

Жалганы жазз, нийслэлийн нүргээн+100

Жалганы жазз, нийслэлийн нүргээн+100

ХУУШУУРЫН ҮНЭ ЦЭН

Архангай, Хэнтий, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн 100 жил гээд хавраас шуугисан. Нутагтаа очихдоо өр зээл тавиад ч хамаагүй сайн яваа гэж харагдахыг хичээдэг монголчууд уламжлалаараа унаа тэрэг, дээл хувцсаа базаан цамнав. Цоо шинэ “Ланд крузер 300” зээлээр аваад нутгийн 100 жилийн ойгоороо унах гээд гарааштаа сойж байгаад үерт автуулсан нөхөд зөндөө. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэгчээр даатгал, гэрээнийхээ ачаар буцаагаад шинийг авах болсон тухай яриа шинэ машин зардаг хэсгийнх нь сурталчилгаа болов. Харин хуучин машинаа үерт оруулчихсан нэгэн нь засварын газарт хямд үнээр сэлбэгт өгчих санаатай царайчилж явна. “Хоёроос гурван сарын дараа мөнгөө авна гэвэл авъя” гэх засварчны ярианаас бодвол ийм наймаа их байгаа бололтой. Үер өч төчнөөн хүний эд хөрөнгийг сүйтгэсэн бол засварынхан ийнхүү хямд сэлбэг авах боломжийг олгов. МАН-ын 100 жилийн ойгоос эхэлсэн тэнэглэл дараагийн жилд нь төрийн албаныханд халдан шинэ тутам байгуулагдсан Израил улс шиг аятай дэмийрэлд дагуулав. Нутгийн зөвлөлийнхөнд энэ таалагдсан нь мэдээж. Болсон болоогүй бичиг гаргаж байгаад энэ зунжин солиорцгоов.

БУУЗ БАЙТУГАЙ ТҮҮХ ТҮҮХИЙРЭВ

Хамгийн хөгтэй нь тэдгээр аймгууд Завхан, Хэнтий, Говь-Алтайн 100 жил биш Хан-Тайшир уулын, Хан Хэнтий аймаг “үүсч хөгжсөний” гэх донгио тайлбартай ойгоо тэмдэглэх нь тэр. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр 1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай Засгийн газрын шийдвэрийг эш татан бурах нь гунигтай. Тэгэх нь ч аргагүй биз. Учир нь бодит баримтаараа даруй 8 жил хүлээх хэрэг гарах учраас тийнхүү бужигнуулав. Оросын заавраар 1931 оны арваннэгдүгээр сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд үүний дагуу Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Алтай, Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулахдаа аймгийн нэрийг Говь-Алтай болгосон баримт байж л байна. Энэхүү тэнэглэлд нь Засгийн газар маш том үүрэг гүйцэтгэсэн төдийгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх өдрийг нь тогтоолоороо баталж өгөв. Бөх, морины уралдааны балайрлыг дурсаад ч хэрэггүй. Үүнд нь хууль тогтоогчид нь хүртэл оролцсон гээд бодохоор гутамшигтай. Ой тэмдэглэх оройгүй дэмийрэл ийнхүү түүхийг хүртэл түүхийрүүлэв. Бахархах гээд эмгэнэлд хөтөлснөө ч бид анзаарсан. “Зуун жил” гэх пропагандаг цаг заваа баран, өр зээл тавин байж даган баясахдаа цаана нь өв соёл, өвөг дээдэс,  үүх түүхээ хүртэл түүхийрүүлж бантан болгоод хуушууртайгаа холиод идэцгээв.

ЗУУН ЗАДГАЙ, ЖАРАН ХАГАРХАЙ  

 Эрх баригчдаас энэхүү утга учиргүй дэмийрлээ зогсоохыг шаардахын оронд дагаад дарцагласан бид ирмэгцээ бодит амьдралыг зүхэж сууна. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал, түгжрэл, бага цалин, хямрал, зээл, үнийн өсөлт гээд өөдтэй үзүүлэлттэй нэг ч юм алга. Нийслэлд 47 сургууль гурван ээлжээр орох тухай, сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байгааг Боловсролын сайд хэлэхийг сонсоод сая зүүднээсээ сэрж, зүхэж сууна. Өөрсдөө нүүрсээр хангадаг өмнөд хөршөөсөө нүүрс худалдан авч түлэх, машинаа тэгш, сондгойгоор явуулах, хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд Ромын пап айлчлах учраас сургууль, цэцэрлэгийн орохыг хойшлуулах, их, дээд сургуулиудыг нүүлгэх гэхчилэн тамын тогооны хэрүүл буцалж эхлэв. 100 жилүүд тэмдэглээд л орчлонгоос тасарсан монголчууд жилийн жилд л энэ хэрүүлээ хийдэг. Өвөл нь утаа, амьсгалын замын өвчин, халтиргаа гулгааны тухай, хавар нь халдвар өвчин, махны үнэ, тэтгэвэр цалингийн хүрэлцэхгүй тухай орилж орилчоод зун нь зугаалж, намар нь хадлан тэжээл, боловсролын сүйрэл, түгжрэл гэсэн тухайлсан сэдвээ тоочин төр шийдэхийг жилийн жилд л гаслаад суудаг нь бидний гэм биш зан болжээ. Төр тэр бүхнийг хариуцаг болохоороо л төдийгөөс өдий хүртэл хөгжилгүй, хоцрогдсон явж ирэв. Төр шийд гэх тусам л төр оролцож, оролцсон нь онхолдон унадаг бичигдээгүй хуулийг ойлгохыг хичээхгүй. Байгалийн бэрхшээлийг даван туулж, түүний эсрэг сөрдөг нүүдэлчдийн зан өнгөрсөн зуун жилийн хугацаанд асуудлаас зугтаадаг, хэн нэгнээс тусламж гуйж, бурууг өөрт биш бусдад чихдэг, бусдыг хараад амаа олохгүй даган далдайх хэр нь өөрсдийн гэсэн бүхнээ зүхдэг, гадаадын хэн нэгэн бидний асуудлыг шийднэ гэж тэнэглэдэг, боломж олдвол хулгайлдаг, дотроо бодолгүй, доороо суурьгүй тэр гэхийн тэмдэггүй тийм хүмүүс болжээ. Нохой зассан хүндээ янаг гэгчээр ийм болгох ажлыг зуун жил тасралгүй хийж ирсэн намыг одоо ч дээрээ залаастай. Дараа жил ч дахиад илүү олон болгоод сонгоход бэлэн.

…Эдийн засгаа албадлагаар, ханшийг хүчээр барьж, эрх мэдлээ зузаатгахын тулд халамжийн бодлогоор хайр зарлаж сонгогдоод хамаг завхарлыг үүдийг нээн эцэс төгсгөлгүй тонуул хийдэг, илүү эрх ямба эдэлж байж тэгш эрх ярьдаг зүүний чиг баримжаатай зам эцэстээ дарангуйлалд хөтөлдөг. Эцсийн эцэст тэр нуран унах нь тодорхой ч бид түүнээс замын буцах уу, эцэст нь очоод ангал руу нисэх үү гэдгийг ойлгосон цагт л энэ бүх хэрүүл дуусна. Хэдэн мянган жилийн турш Монголд хавар, зун, намар, өвөл болж л байсан. Дахиад ч хэдэн мянган жил болох нь дамжиггүй. Хонхороо тойроод л хэрэгдсээр л байх уу?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-24 172.58.164.120

ardchilal gedeg hooson hulhi ug mongoliig kolonchold oruulah folariin ezediin ner tomoyo usa hangiin ardcjilgui mafia sistem

Avatar

Нэргүй 2023-08-24 213.87.133.199

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-24 103.14.38.58

yes

Avatar

Нэргүй 2023-08-24 43.242.242.59

Аливаа баярт үйл явдлыг тэмдэглэж байх нь зөв юм.Хятадын э****з Нарантөгс мэтийн хүмүүст Монголын тэмдэглэлт өдөр болгон тэдний уурыг хүргэж ирсэн нь үнэн. Хятадаас тусгаарлаж Ардын хувьсгал ялсан, улсаа тунхагласан өдийг бүр үзэн ядаж түүхийг гүжирдэж гуйвуулна. Эдний яриагаар бол Монголчууд тусгаар улс болох дургүй байсан гэнээ. МАН бол энэ улсыг өдий зэрэгт хүргэсэн ууган улс төрийн хүчин мөн. Элбэгдоржийн хэлсэн заавраар ингэж бичиж амьдрах ч гэж дээ

Avatar

Зочин 2023-08-24 103.57.95.67

Түүхийн 100 жилийн ой АН нэр ашигласан адал балмад этгээдүүдийн санаанд нийцсэнгүй. Яагаад гэвэл социализмын үеийн Монголын түүх МАН-тай зайлшгүй холбогдоно. 1923 онд аймгуудыг өөрчлөн зохион байгуулсан нь түүх мөн тул тэмдэглэх ёстой. Уулаар нь нэрлэж гол цөм нь байсан аймгуудад тэмдэглэжээ, таныхаар одоогийн бүх аймаг тус бүр 100 дах байв уу, илүү зарлага бишүү, Уудам газар нутаг сайхан ч хувь хүнд ч, удирдлагад ч бэрхшээлтэй тал байх учир 1930 аад онд шинэчлэн зохион байгуулжээ.

Avatar

Нэргүй 2023-08-24 202.126.88.75

Яг үнэнийг нүдэнд харагдтал өгүүлжээ. Аймгууд албан ёсны өнөөдрийн нэр, нутаг дэвсгэрээ тогтоосон өдрөөр ойгоо тодорхойлох ёстой. Хан уулуудын нэртэй аймгуудад өнөөгийн олон аймаг хамрагдаж байсан. МАН сонгуулийн өмнөх жилд олныг цуглуулж сурталчилгаагаа хийх аргаа амархан олох юм. Манай том том хуцалдаж байдаг түүхчид яагаад үгээ хэлсэнгүй вэ

Avatar

Zochin 2023-08-24 66.181.161.208

MAH TAPAA CH EE ! ! ! !

Avatar

Иргэн 2023-08-24 122.201.19.99

Эх оронд минь сайхан зун болсоон
Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэцгээе

Avatar

зочин 2023-08-24 202.179.31.242

100 жилээрээ 100 бүтээлч ажил хийдэг болох . сумандаа 1-2 цэцэрлэг барих , сумын 5-10 хүүхдийн сургалтын зардлыг хариуцах , 1 ч болтугай зам гүүр засах , эмнэлэг сургууль нэмэгдүүлэх , байгууллага бүр 100 мод тарих , аймаг сумын төвд орон сууц нэмэгдүүлэх , соёл урлагын газар олноор байгуулах , ядаж халуун усны газар хэд хэдийг нээх гээд хийвэл олон зүйл байна даа

Avatar

Нэргүй 2023-08-24 80.83.237.101

Модон жорлонгоосоо салаагүйн 100 жилийн ой болоод өнгөрлөө. Цорлонгоо соль эрүүлээр бод!!! Тэнэглэлээ зогсоо хэнд хэрэгтээ юм. Хугацаа дууссан хүнс иддэг 3.4 сая хог боловсруулах явдаг хлгийн савнууд.

Avatar

Залуу 2023-08-24 66.181.161.201

Дүгнэлт: Ой гэж солиордоо энэ жилээс бүгдээрээ зогсох хэрэгтэй. Ийм зүйл яривал ажлаас нь хал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж