"Их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд нэг дутагдалтай тал байна"

"Их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд нэг дутагдалтай тал байна"

"Их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд нэг дутагдалтай тал байна"

“Залуучуудын үндэсний чуулган 2023” хэлэлцүүлэг өнөөдөр /2023.08.23/ боллоо. Энэ үеэр оюутан, сурагчдад тулгардаг олон асуудлыг хамарсан илтгэл хэлэлцүүлэг болсон юм. Тус хуралд  Тэтгэлэг аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяа, Полиси төвийн захирал, судлаач, сургагч багш Г.Эрдэнэгэрэл, Нийслэлийн боловсролын газрын дарга Г.Мөнхбилэг, ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, МУ-ын зөвлөх инженер н.Улаанбаатар, Ай Ёо Доктор Б.Дугархүү эмч нар уригдан, салбар салбарынхаа олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурлын гол зорилго нь залуучуудын улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх юм.

ТӨГСӨГЧИД ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРАХДАА ГАНЦХАН ОНОЛЫН ТҮВШНИЙ  УР ЧАДВАРТАЙ БАЙНА

"Полиси" төвийн захирал, судлаач, сургагч багш Г.Эрдэнэгэрэл:

"Хөдөлмөрийн эдийн засгийн ойлголтод, эрэлт нийлүүлэлт гэдэг ойлголт гарч ирдэг. Нэг талаас дунд сургуулиа төгсөөд, дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэгддэг. Нөгөө талд, албан байгууллагууд бизнесийн үйл ажиллагааг эрхлэх чадвартай хүмүүсийг хайгаад явж байдаг. Энэ хоёрын хооронд зөрүү гарч ирдэг. Энэ ганцхан манай Монголын асуудал ч биш дэлхий нийтийн асуудал. Ямар ч боловсролыг эзэмшээд гарч ирсэн тухайн байгууллага, тухайн ажлын байран дээрх шаардлагатай ур чадваруудыг хүмүүс бүрэн гүйцэт эзэмшиж чадсан эсэх нь харьцангуй ойлголт. Энэ зөрүүг багасгах зорилгоор өөрсдийнхөө зорилгод нийцүүлээд ажлын байран дээр нэмэлт сургалт явуулах, чадваржуулах зүйлийг тухайн  байгууллагууд зохион байгуулдаг. Мөн анзаарагдаж байгаа зүйл нь хөдөлмөрийн зах зээл дээр шаардлагатай тухайлсан нэг мэргэжлээр төгсөж байгаа практик чадварууд хэрэгтэй байна. Гэтэл төгсөөд гарч байгаа хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр гарахдаа ганцхан онолын түвшний ур чадвартай байна. Инженерийн түвшинд бол зөв. Бусад салбарт маш их зөрүү ихтэй явцуу асуудал. Нөгөө талаасаа тухайн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай ур чадварууд гэж байдаг.  Тэдгээр чадварыг "softskill" гэж тодорхойлдог. Ер нь залуучууддаа хандаж  хэлэхэд тухайн мэргэжлээрээ зайлшгүй эзэмших ур чадвараас гадна өөр бусад чадвараа бас хөгжүүлэх  хэрэгтэй. Энгийн бөгөөд нийтлэг ямар ур чадварууд дутмаг байна. Тухайлбал, статистик харахад хүн хүмүүжүүлэх чиглэлийн сургалт явуулах нь ихэсжээ. Гэтэл 10 жил, оюутны дөрвөн жил, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нь  чадаагүй зүйлийг хоёр цагийн сургалтад суулгаад өөрчлөх гээд байгаа нь их сонин. Эндээс юу олж харах вэ гэхээр сэтгэлтэй, хүмүүжилтэй, зөв хандлагатай байхыг хэлж өгөөд байгаа юм."

ЦАХИМ СУРГАЛТЫН ЯМАР Ч ХЭЛБЭРЭЭР БАЙРШИЛ ҮЛ ХАМААРААД СУРАХ НӨХЦӨЛ НЭЭЛТТЭЙ БОЛСООР БАЙНА

Нийслэлийн боловсролын газрын дарга Г.Мөнхбилэг:

"Технологийн өөрчлөлт шинэчлэлт, төсөлт хөтөлбөрүүд бодитой хэрэгжиж байна. Жишээлбэл, ковидын үеэр ихэнх оюутан, сурагчид  цахим хэлбэрээр хичээллэсэн. Ковидын үеэр зайлшгүй цахим хэлбэрээр хийх нөхцөл байдал үүссэн. Энэ үеэр цахимд шилжиж амжсан. Мөн Боловсролын тухай хууль дахин шинэчлэлт хийж цахим сургууль гэдэг ойлголт шинээр бий болсон. Өнгөрсөн жилээс эхлээд энэ системийг ганцхан ерөнхий боловсролын сургууль гэлтгүй бүх шатны байгууллагууд хэрэглэж эхэлсэн. Танхим болон танхим бус гэсэн хосолсон байдлаар явсан нь их зөв шийдэл, гарц гаргалгаа байсан гэж үзэж байгаа. Газар нутгийн байдлаасаа үл хамаараад хүүхдүүд маань цахимаар хичээл үзэх боломж бүрдсэн. Энэ ажил үе шаттайгаар хийгдээд цаашдаа улам боловсронгуй болно. Боловсролын цахим шилжилттэй холбоотой асуудалд дата систем гэсэн бүхэл бүтэн нэг хэсэг болж орж ирсэн. Үүнд нээлттэй байх боломж бүрдэнэ. Хаанаас ч онлайн хичээл явуулах боломжтой, төрийн мэдээлэл солилцох боломжтой гэдгээрээ давуу талтай. Цахим сургалтын ямар ч хэлбэрээр байршил үл хамаараад сурах нөхцөл нээлттэй болсоор байна. Эрх зүйн талаасаа ч боловсролын бүх төрлийн хэлбэрүүдээс суралцах боломж бүрдэж байна. Эндээс боловсролын чанарт нөлөөлөх эрх зүй үүснэ. Тухайлбал, 10 жилийн түвшинд аваад үзвэл ахлах ангийн сурагчид хичээл сонголт хийдэг. Биологийн хичээлийг дөрвөөс таван хүн судалчихдаг. Гэтэл бүтэн бүлэг анги үүсээгүй учраас энэ хичээлийг оруулдаггүй. Энэ асуудлыг цахим сургууль яаж шийдсэн бэ гэвэл тэр таван хүүхэд цахим сургуульд элссэнээр биологийн хичээлийг онлайнаар сурах боломжтой байгаа юм. Заавал сургууль дээр суух шаардлагагүй. Иймд  аль нэг мэргэжлийг цааш  нь гүнзгийрүүлээд суралцаж байгаа сурагчдад илүү нээлттэй болж байгаа юм."

ХАРАМСАЛТАЙ НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД НЭГ ДУТАГДАЛТАЙ ТАЛ БАЙНА

ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, МУ-ын зөвлөх инженер н.Улаанбаатар:

"Миний анзаарч байгаагаар сүүлийн үед залуучууд маань найз нөхөд, аав ээж, сургууль орчин нөхцөлөө ойлгохоо байчихсан. Их, дээд сургуулиудыг үл тоох ч гэдэг юм уу тиймэрхүү ерөнхий хандлага бол гардаг. Иймээс "Юнеско"-оос гаргасан боловсролын стандартыг яаж холбоо уялдаатай байлгах вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тухайн төгсөгч маань ямар чадвартай болоод төгсөх вэ. Тухайн мэргэжлээр хичээллэж байгаа оюутнууд үндсэн мэргэжлээсээ гадна илүү олон талт чадваруудыг нь хөгжүүлэхийг голлож ажиллах тал дээр нь анхаарах гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийн тогтвортой хөгжил хаашаа чиглэж байна. Харамсалтай нь их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд нэг дутагдалтай тал байна. Орж ирэхдээ ямар ч төлөвлөгөөгүй орж ирж байна. Яг яах гэж орж ирснээ мэддэггүй. Гэтэл нэг мэдсэн чинь гуравдугаар курстээ орчихсон байдаг гэх жишээний. Гэнэт ажлын байр гэдэг зүйл толгойд орж ирээд, амьдралд болж байгаа бэрхшээл, асуудлуудаас болоод дутуугийн комплекс буюу айдастай болж эхэлдэг. Энэ манай сургууль хэтэрхий муу болохоор би юм сурч чадаагүй, боловсрол эзэмшээгүй гэдэг зүйлийг ярихад хүргэдэг."

ШАТ ШАТЛАЛААР НЬ ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНЫГ ЗААДАГ  БОЛМООР БАЙНА

Эмч Б.Дугархүү эмч:

"Дэлхий дээр найман тэрбум гаруй хүн байдаг. Үүнээс Монгол улс гуравхан сая иргэнтэй. Гэтэл элэгний хорт хавдраар дэлхийд нэгд жагсаж байна. Энэ үзүүлэлт миний мэдэхээр 2016 оноос хойш хэвээрээ. Дараа нь ходоодны хорт хавдраар өвчлөх нь маш их болж байна. Энэ бол Ази тивийн хэмжээнд яригдаж байгаа асуудал биш дэлхийн түвшинд ярьж байна. Мөн улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар дэлхийд гуравт, тархины цус харвалт өвчнөөр хоёрдугаар байранд орсон гэх муу мэдээнүүд ар араасаа гарч байна. Бодит байдал, статистик тоо харах юм бол монголчууд дэлхийд нэг, хоёр, гуравдугаар байранд орж байна. Иймээс нийт өрхийн орлогын бүтэн 60 гаруй хувь нь эмнэлэгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байна. Тэгэхээр орлогын 60 хувь нь эрүүл мэндэд зарцуулагдаж байна гэдэг бол тэр хүмүүст санхүүгийн боломж тэлэх нөхцөл яагаад ч бүрдэхгүй. Энэ бол Монгол Улсын  хөгжихгүй байгаагийн нэг том шалтгаан. Анхнаасаа эрүүл мэндийнхээ асуудлыг хойш тавьсаар ирсэн. Оронд нь уул уурхай, зам тээвэрт илүү анхаарлаа хандуулж байсны гор юм. Гэтэл одоог хүртэл арван жил, их, дээд сургууль, ажлын байран дээр гээд аль ч шатанд бидэнд эрүүл амьдрах ухаан заахгүй байгааг л их гайхаж байна.  Хамгийн том жишээ нь монгол залуус маань ажил амьдралаа дээшлүүлэхээр Солонгос улсыг их зорьдог. Асар их ажил хийгээд л, мөнгөө хураагаад иртэл ходоодны хорт хавдар тусчихсан. Зовж зовж олсон мөнгөө буцаагаад эрүүл мэнддээ зарцуулж эхэлдэг. Хүмүүст эрүүл амьдрах ухаан гэдэг зүйлийг заагаагүйгээс болоод ийм асуудал үүсч байна.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 202.9.40.181

Монголын Их Сургуулиуд бол Их Сургууль гэхэд хэцүү дээ багш нар нь ч тэр оюутнууд нь ч тэр таарсан таар шуудайнууд л байдаг дөө чааваас. Тэгээд 10 жил төгсөнө үү үгүй юу бүгд л худлаа үнэн хүүхдүүдээ их сургуульд оруулах гэсэн хүмүүс л … Боловсролын систем бол үнэхээр дампуурсан санагддаг.

Avatar

Нэргүй 2023-08-23 103.57.92.161

Onoloo oligtoi surj zaasan yum baixgui

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

з 2023-08-23 103.57.94.208

их дээд сургуулийг татан буулгая.
1-рт түгжрэлгүй болно.
2-рт эцэг эхүүд мөнгөө дэмий үрэх хэрэггүй болно.
3-рт хаана ч хэрэггүй диплом үйлдвэрлэхгүй болно.
4-рт жинхэнэ сурах чадвартай нь гадаадын дээд сургуульд яваг.

Avatar

иргэн 2023-08-23 103.57.94.61

наанчин нэг зохицуулалт хийхгүй бол мөнгөтэй нь л явах фм байна

Avatar

Нэргүй 2023-08-23 103.57.94.249

Улсын эмнэлэгээ ч гэсэн татан буулгая. Өвдөж зовсон нь гадагшаа яваг. Үйлдвэрүүдээ ч гэсэн татан буулгая. Гаднаас импортоор авахаас хойш юм үйлдвэрлэх гээд зовоод яах вэ? Эрчүүдээ анхаараад яах вэ. Хог дээр нь хая. Гаднаас гоё гоё хятад залуучууд авчраад эмэгтэйчүүдтэйгээ суулгая. Монгол хэлээ хаяая. Англи хэл байхад Монгол хэл гэж балиар юмаар яах вэ!

Avatar

Зочин 2023-08-23 202.21.104.2

хоол идэхээ ч больё турна, хувцас өмсөхөө ч больё мөнгөний гарз, машин унахаа ч больё түгжрэлийн нэмэр… гээд үргэлжлүүлэх үү яах уу.. хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж