Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Говь сэрж байна гэв

Говийн аймгуудад хийсэн томилолтоо дүгнэхдээ  Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд  “Говь сэрж байна” хэмээн   хэллээ.  Тэрбээр хэлсэн үгэндээ “Бидэнд хөгжлийн асар их боломж байгааг энэ хоёр өдрийн үзэж харсан зүйл хэлж өглөө. Нааштай олон зүйл байгаа ч төр засгийн зүгээс бодлогын хувьд дэмжих зүйл байгааг газар дээр нь танилцсаны хувьд анзаарагдаж байна. 

Бүтээн байгуулалтын олон ажил Сайншандад, Өмнөговьд эхэлжээ. Төрийн зүгээс эрх зүнй болоод бусад талын дэмжлэг үзүүлэхийн  зэрэгцээ нэгдсэн зохицуулалт хийх,  хот суурин газрыг бий болгохтой холбогдсон жигд төлөвлөлтийг бий болгож  өгөх хэрэгтэй байна.  Түүхий эд боловсруулах биш нэмүү өртөг бий болгосон боловсруулах үйлдвэрийг бий болгох, ийм бааз суурийг улам бэхжүүлж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр цаашид тодорхой төлөвлөгөө гаргаж, арга хэмжээ авах болно. Иргэдээ МСҮТ-өөр дамжуулан нарийн мэргэжлээр сургах, зах зээлд илүүдээд биш шаардлагатай байгаа мэргэжлээр сургах энэ бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа нь энэ хугацаанд ажиглагдлаа. Говь нутаг сэрж байна гэдэг монгол хүний амьдрал улам  хөгжин дэвжих, олон мянган ажлын байр шинээр бий болох, сайхан орчин бүрдэх, өндөр ур чадвартай боловсон хүчнүүд бэлтгэгдэж, гол нь тэндээ таарсан цалин авч амьдрал нь дээшилж байна. Монголчууд говьд Солонгосыг бий болгож болно. Солонгос явж буй залуусаа говь нутагтаа ирж, ажил хөдөлмөр эрхлэх сайхан боломж бий болж байгааг бид өнөөдөр харлаа. Хоёр том төслийг дагаад хувийн хэшлийнхний хийж байгаа ажлыг, гадны хөрөнгө оруулалттай компаниуд үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж байгааг харлаа. Энд байгаа компаниуд  одоо харин нэг жишгээр, нэг стандартаар нэгдсэн хот байгуулалтыг хийх хэрэгтэй байна. Энэ бүх ажлыг эрчимжүүлэхийн төлөө төр засаг нь ард түмэнтэйгээ хамтарч хичээвэл түүхэн хөгжлийн боломж бидний урд байна” гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж