Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Москвагийн төв дахин дроны халдлагад өртөв

Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Москвагийн бизнесийн төв дүүрэг дэх барилга эвдэрчээ. ОХУ-ын эрх баригчдын мэдэгдэж буйгаар Москва зургаа дахь хоногтоо агаарын дайралтад өртсөн байна. Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Можайский болон Химки дүүрэгт тус тус нэг нисгэгчгүй онгоцыг устгасан гэв. Харин гурав дахь нисгэгчгүй онгоц нь Кремлиэс холгүй орших Олон улсын бизнесийн төвийн барилга дээр унажээ. Халдлагын улмаас Москвагийн дөрвөн гол нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа түр саатав. 

Москвагаас гадна өнөөдөр /2023.08.23/ Белгород муж мөн Украины дроны халдлагад өртжээ. Халдлагын улмаас гурван хүн нас барсныг мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдлээ.

Харин ОХУ-ын арми Херсон муж дахь хүүхдийн цэцэрлэг болон орон сууцны барилга дээр хоёр бөмбөг хаясан байна. Мужийн цэргийн захиргааны дарга Олександр Прокудины хэлснээр бөмбөгдөлтийн улмаас зургаан хүн шархаджээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж