Хятадын дарга Ши Жиньпин Өмнөд Африк дахь айлчлалынхаа хүрээнд “BRICS”-ийн чуулганд оролцож, хөгжиж буй эдийн засагтай орнуудын удирдагчидтай уулзаж байна.
Тэр Мягмар гаригт товлогдсон бизнес форумд оролцоогүй боловч оройн зоогонд оролцжээ. Оройн зоогонд тэрбээр Бразил, Энэтхэгийн удирдагчид болон ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай хамт хүрэлцэн ирсэн байна. Ши Жиньпин өмнө нь ч бас илтгэл тавих ёстой байсан форумаа алгасаж, Худалдааны сайд Ван Вэнтаог өөрийнхөө оронд явуулж байсан удаатай.
Айлчлалын үеэр Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирил Рамафосатай уулзаж, дэлхийн өмнөд хэсэг дэх олон улсын асуудлууд дээр хоёр улс хамтын нөлөөгөө бэхжүүлэхийг уриалжээ. Хоёр улс цахилгаан эрчим хүч, шинэ эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсоноо хамтын мэдэгдэлдээ дурдав. Мөн Хятад улс Өмнөд Африк дахь хөрөнгө оруулалт, бусад үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ