Цахим аймаг болно гээд компьютер төсөвлөөд сууж байдаг тогтолцоог хална

Цахим аймаг болно гээд компьютер төсөвлөөд сууж байдаг тогтолцоог хална

Цахим аймаг болно гээд компьютер төсөвлөөд сууж байдаг тогтолцоог хална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ болж, гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:

-Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Өнгөрсөн зургадугаар сард "Mindgolia" уриан дор "ICT" экспо зохион байгуулагдсан. Олон нийтийн зүгээс экспогоос гаргасан санал санаачилга хэрэгждэг, үр дүнтэй байгаасай гэж хүсдэг. "ICT" экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан. Тухайлбал программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.

Үүний дагуу өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа.

Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой. Тухайлбал, цахим аймаг, цахим хот байгуулна гэдэг нэртэй хөтөлбөр улсын төсөвт батлагдсан тохиолдол их байсан. “Цахим аймаг” хөтөлбөр юу хийсэн бэ? гээд ороод үзэхээр 30 компьютер худалдаж авсан гээд сууж байдаг. Үүнд хэн ч санал зөвлөмж гаргадаггүй бөгөөд үр дүнгүй зардал гаргаснаас болоод өнөөдөр төрийн системүүд хоорондоо холбогдохгүй байгаа юм. Тэгэхээр дээрх тогтоолын төслийн хүрээнд төр зөвхөн ажлын даалгавраа гаргаад, системтэй холбоотой санал дүгнэлт авдаг болох юм.

Түүнчлэн цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталсан. Хуулийн хүрээнд 68 тогтоол шийдвэр гарах ёстой. Тогтоол шийдвэр журмууд 80 хувьд хүрсэн.

Өөрөөр хэлбэл шаардлагатай Засгийн газрын тогтоолууд эхнээсээ батлагдсан. Өнөөдөр Засгийн газраас гаргасан уг тогтоол нь хууль давсан шийдвэр биш. Хуулийн хүрээнд гарч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 64.119.29.111

chinii l namiinhan sh dee

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ebe 2023-08-23 103.254.123.114

ene mulguu gaj dontoi piz daa ajilaa uguud tonil

Avatar

Нэргүй 2023-08-23 103.212.117.162

Ичдэггүй залуу шүү. Мөрөөрөө түмний хүүхдээс саасан мөнгөөрөө амьдарч болохгүй юу. У.төрөөс зайлаад өгөөч

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.180.237

Нотериат-Учрал 2 бүтэхгүй гэнэнхүү тэнэг….

Avatar

1 2023-08-23 202.21.102.222

Ene Uchral chine ooroo IT-n hun bishiishdee, hudlaa bult bult usreel yavhiin, eruul mend, it gesen heden yaman deeree mergejliin hun tavij boldguumuu

Avatar

Нэргүй 2023-08-23 124.158.64.191

энэ ч арайл буруу шийдвэр болж дээ Учрал хүү минь үүнийгээ эргэж сайн хар нягтал. арайл биш шүү. заавал хувийнхан хийгээд байхдаа яахав дээ.

Avatar

zochin 2023-08-23 202.179.21.237

tsahim saidaa ene balai NOTIRAT gedeg balai ym aa boliooch ee zeelee bank ni shimtgel avna, zeeliin gereenii dungeer notirat gedeg baial ni mongo avna, ulsiin burtgel ni bas avna, BAAHAN TETGEVRIIN HUGSHIN NOTIRACHID, mongo olj bgaa bolohooroo tetgevriin nas ni ungurun ch ajlaad bdag ym uu, UUNIIG TSEGTSLEECH EE

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.180.64

Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Ёстой тэнэг гэж үүнийг хэлнэ дээ,төрийн албаны пх-уудыг хувийнх хийгээд нууцлалыг нь яаж хангахийн бэ? харин ч цалин авч ажиллаж байгаа хүмүүс чинь ажлын онцлог,байгуулагынхаа онцлогт таарсан пх-жуудаа бага зардлаар түргэн шуурхай өөрчлөн сайжруулах боломжтой,одоо болохоор нэг хувийн компаний хийсэн чанаргүй программыг авнада

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.180.64

тэгээд л нөгөөдүүлийнхээ аманд багтана гэсэн үг,короногийн үеэр яаж баларлаа,тийм л юм руу яваад байхийн яана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж