"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Боловсролын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд  танилцууллаа. 

БШУ-ы сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хичээлийн жил онцлогтой эхэлж байна. Улсын Их Хурал өнгөрсөн хавар Боловсролын багц хуулийг баталсан. Тодруулбал, сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын эрхзүйд анх удаа шинэчлэлт хийсэн. Шинэ хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал яригдаж байна. 68 сургуулийн 47 нь хотод бөгөөд нийт 33 мянган хүүхдийн асуудал.

Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.

Эхнийх нь, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12 дугаар анги төгсч байгаа. Жил бүр 35-40 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсч байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна.

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн мөртлөө өндөр өртгөөр Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг.

Гэвч тэнд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Тухайн хорооллыг барьж байгаа компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2023-08-23 66.181.161.203

сайд гуай энэ проблемуудаа сая мэдэж бгаа юу ? Хэдэн жил л ИХ д, сайдаар ч ажиллалаа.

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-23 192.82.92.42

Боловсролгуй боловсролын сайд наад гаргасан хуулиудаа хараачээ!!! Естой сонгодог онигоо!

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.182.194

Үнэгүй хүүхдүүдийг сургах цэцэрлэг, сургуулиудыг барьж байхын оронд Монголын улсын төрөх эмнэлгүүд төрөх гэж буй эмэгтэйгээс АНУ-д авдаг шиг 10000 америк доллар нэхэх хэрэгтэй юм. Өөр аргаар Монголын ядуусын төрөлтийг хязгаарлах боломжгүй. Монголчууд АНУ-г шүтээд байдаг юм бол Америкчууд шиг алхам тутамдаа Монголд ч гэсэн мөнгө төлөх ёстой юм.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.81

Огцроо одоо мэдэж байгаа юмуу мал чинь

Avatar

Зочин 2023-08-23 202.55.188.90

Хөдөө ажиллах багш байхгүй байхад л тэтгэмж өгөөд бүүр 5 бсныг 3 жил болгосон байгаа хэдэн багш нар чадваргүй дээд тал нь 25 , 15 хүүхэдтэй ажиллаж байгааг ер нь мэддэггүй байх журмын дагуу бүлгүүдийг нийлүүлж нэгтгэвэл олон сургуулиас нилээд хэмнэлт гарна даа .За ийм газар шинээр сургууль барих тухай ярилтгүй ашиглах байр зөндөө байдаг

Avatar

Нэргүй 2023-08-23 203.98.76.4

Суурь боловсрол буюу Бүрэн дунд Боловсролыг Монголд ХЭТ ҮНЭТЭЙ ЭСХҮЛ ТӨЛБӨРТЭЙ олж авах нь УТГАГҮЙ хэрэг учир нь Суурь боловсрол бол аливаа Хүүхэд Байгаль Нийгэмд амьдрах чадвартай,Ёсзүйтэй, Зан Заншил Соёлоо мэддэг, дээдэлдэг, Хүмүүжилтэй Зөв Хүн болох л процесс. Тхэр үндсэндээ СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ЭЦЭГ ЭХ ГЭР БҮЛЭЭСЭЭЭ ихэнхийг нь олж авдаг. Учир зүггүй Тоо бодож Англи хэл сураад яахын, Хүмүүжмээр бншдээ эхлээд. Суурь боловсролоор насан туршийн талхаа олж идэхгүй.

Avatar

Дунд ба Дээд Мэргэжил 2023-08-23 203.98.76.4

Талхаа олох Дунд ба Дээд мэргэжлийн Чанартаа Улсаас анхаармаар бна, наад зах нь Их дээд сургуулиудаа Хотоос Аймгуудруу шилжүүлж ОРчин бүрдүүлж Чанарт Онцгой Анхаарах цаг болсоон. Өнөөдөр барилга дээр шавар хийх ажилчин ч алга бна, байгаанууд нь зүгээр нь мөнгө нэхээд хоолны сав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж