"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

"Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэх 47 сургууль байна"

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Боловсролын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд  танилцууллаа. 

БШУ-ы сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хичээлийн жил онцлогтой эхэлж байна. Улсын Их Хурал өнгөрсөн хавар Боловсролын багц хуулийг баталсан. Тодруулбал, сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын эрхзүйд анх удаа шинэчлэлт хийсэн. Шинэ хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал яригдаж байна. 68 сургуулийн 47 нь хотод бөгөөд нийт 33 мянган хүүхдийн асуудал.

Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүссэн бэ? Шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох ажлыг бид эхлээд хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.

Эхнийх нь, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12 дугаар анги төгсч байгаа. Жил бүр 35-40 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсч байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна.

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Тэгсэн мөртлөө өндөр өртгөөр Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг.

Гэвч тэнд нь сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн баригдаж байгаа хороолол сургууль, цэцэрлэгтэй байх зохицуулалттай. Тухайн хорооллыг барьж байгаа компаниуд газрын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгээ төлөвлөсөн байдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөхдөө хорооллуудаа хэсэгчилдэг. Анхны төлөвлөж байснаараа ажлаа хийдгүйгээс үүдэн сургууль, цэцэрлэггүй олон хороолол бий болж байна. Энэ талаар Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж