"Авлига хороолол"-ыг нураах захирамж шууд хэрэгжих боломжгүй

"Авлига хороолол"-ыг нураах захирамж шууд хэрэгжих боломжгүй

"Авлига хороолол"-ыг нураах захирамж шууд хэрэгжих боломжгүй
"Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө /2023.08.10/ болж таван шийдвэр гаргасан. Иргэдийн зүгээс "Авлига хороолол"-ын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч үргэлжилж байгаад бухимдаж буй. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл өгч "Aqua garden" хотхоны газар үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй бөгөөд нийтийн эрх ашгийг харгалзаж, барилгын ажлыг цуцлах шийдвэр гаргах асуудлаар ажлын хэсэг гаргасан гэв. Тодруулбал, тухайн компанид зөвшөөрөл олгосон хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ.
Улмаар наймдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай шатахуун түгээх станцын барилгыг албадан буулгана. Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлэхээ мэдэгдсэн. Гэвч энэ шийдвэр шууд хэрэгжихэд хотын даргын мэдэл хүрэхгүй аж.
Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй юм. Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал.
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ.
Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжрах магадлалтай. Хэдхэн хоногийн өмнө нийгмийн стратегийн өмгөөлөл хийж буй “Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022.07.07-ны гурван блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн хэлэлцүүлэг болсон. Хуулийн хүрээнд хугацаа хожиж авлига хороолол ашиглалтад орох магадлалтай талаар бэлтгэсэн ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.225.197

usand nurj baahan amitan uhsen hoino nuraadag baij gej suuhaar odoo nuraa

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Өөрсдөө зөвшөөрөл өгчөөд нураана гэх,газрыг нь юоон нь ухчаач дээ,нурааж байхаар,урсацын эзэлхүүнииг нь ихсгээд болоо юм бишүү

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Шүүнэ хорино нураана шүүрнэ,шүүрдэнэ гэх хаашаа зхсаг вэ энэ чинь одоо

Avatar

Irged..Songuuliin..zolios uuu 2023-08-23 103.212.117.205

duraaraa..naming zolios bolj bolohgui..A ZUVSHUURUL CH GESEN..UURSDUU BUH ZUILEE HIICHEED..WNGIIN IRGEDIIN SANHUUGEER..TUV RAHIJ..SAGDUURCH..SONGUULI DAA..BELDEED….BOLOHGUI

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.188.183

Шүүхэд хэдэн байр өгчих ухаанб юм яриагүй байлгүй.Шудрага шүүх НУРАА гээд алх тас.

Avatar

Иргэн 2023-08-23 103.212.118.96

Барих зөвшөөр өгчихөөд барьчихаар нь нураана гэж тэнэгтэхээ болиочээ. Стандарт далан, суваг бариул. Тэгж л үерээс хамгаалдаг нурааж биш..

Avatar

nuraaj hay za. dahij ver bolvol chi hariutsah uu hoo. 2023-08-23 66.181.180.120

bitgii tenegteed bai l daa. nuraaj hay za. hahuuliar zovshoorol avsan ch dee.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Атаархуу хог вэ

Avatar

Нэргүй 2023-08-23 103.57.92.161

Uul ni shiidver ni zuv yum.

Avatar

дүнхүү хог 2023-08-23 202.179.22.28

Сумьяабазар өөрөө орон сууц барих зөвшөөрөл олгосон байсан.Тэгэхээр авилга авчихсан хүн яаж нураах вэ дээ,нэг тохиролцоо байгаа даа. Энэ дурак яаж ч тэнэгтэж мэднэ юу ярьж байгаагаа мэдрэхээ больчихсон шаар байна лээ. Тархи нь сайн зүйл дээр ажиллахгүй паг,харин ашиг хонжоо хувийн эрх ашиг дээр бол гайхмаар ажиллаад эхэлдэг.Ийм л нэг овилгогүй сэтгэлгүй мулгуу нөхөр бидний дээр сууж байна даа

Avatar

Энэ цагийн Сэлэм Эргүүлэгчид ээ гэж 2023-08-23 203.98.76.4

Xөөж туух, дээрэмдэх, Рэкэтлэх, Гүтгэн гуйвуулах, Айлган сүрдүүлэх, Нураах, Хөрөнгийг нь хураах нь үндэсний брэнд болж үүгээр занималдагсадыг Үндэсний баатрууд, Эх орончид гэж нэрлэх болжээ.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Монголд юм хиисан хүн хохирно,хоригдоно,нураалгана

Avatar

1 2023-08-23 43.228.131.159

1

Avatar

Нэргүй 2023-08-23 59.153.114.151

замыг н хаа хангамж авч чадхаа болино

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Хогиин сагаатай гуйлгачин бэ,атаархуу н**ш

Avatar

зочин 2023-08-23 139.5.216.172

Монгол улсын хуульд цоорхой их байдгийн нэг тод жишээ болж байна л дөө.МАН өөрсдийнхөө хүмүүсийг чадах болов уу

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.189.89

нураан л гээд л.. юм бүтээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.238

Нураана хорино шалгана гэх хаашаа засаг вэ,юм бүтээж хэрэггүйээ монголд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж