Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хоёр сар өнгөрсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлж байв. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан байна.
- Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
- Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
- Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.
Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар мэдээлж байв.
Холбоотой мэдээ