Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин генерал Сергей Суровикиныг Агаар-Сансрын хүчний командлагчийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ түүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд үлдээнэ гэж Путины зарлигт тусгасан байна. Тогтоол албан ёсоор нийтлэгдээгүй боловч Оросын “Медуза” хэвлэлд ийн мэдээлжээ. Сүүлийн үед хэвлэлээр Суровикиныг “Вагнер”-ын бослоготой холбогдуулан баривчилсан гэж мэдээлэх болсон.

“Армийн генерал Сергей Суровикин өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн. Одоо тэр богино хугацааны амралттай” гэж эх сурвалж хэлжээ.

Сергей Суровикин 2017 оны аравдугаар сарын 31-нээс хойш ОХУ-ын Агаар-Сансрын хүчний командлалыг тэргүүлж байсан. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хугацаанд Украин дахь Оросын цэргүүдийг удирдсан. 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн командлагчийн орлогчоор ажиллах болсон.

“Вагнер”-ын арми зургадугаар сард бослого гаргах үед Суровикин хөлсний цэргүүдэд хандаж буцахыг уриалсан мессеж илгээжээ. Үүний дараа тэр олны өмнө гараагүй. Гэтэл долдугаар сарын 13-нд “The ​​Wall Street Journal” сэтгүүлд “Бослоготой холбоотойгоор Суровикин тэргүүтэй 12 цэргийн дээд албан тушаалтан саатуулагдсан. 15 хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, ажлаас нь чөлөөлсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зогсоосой 2023-08-23 202.179.22.28

дайны хохирлыг жирийн иргэд л амсдаг. Тэртээх Сталины үе эргэн ирж байгаа мэт хэлмэгдүүлэлт,хавчлага,хэрэг тохолт,матаас гээд төрийн албан хаагчдыг ч жирийн иргэдийг ч зовоогоод эхэлсэн.Жирийн иргэд нь ядуу .Хүний эрх ,эрх чөлөө байхгүй ээ,шударга ёс энээ тэрээ бүр байхгүй.

Avatar

Зочин 2023-08-23 66.181.160.74

Дургүйд хүчгүй гээч нь л болж байсан байх л да …. Яг дээрээ бол энэ дайныг Путинээс бусад нь нэг их хүчлэхгүй байгаа л дөө…Цэргийнхэн Путинийхээ нүүрэндээр нь "мэдлээ гүйцэтгьеэ" .. гэж хэлээд л хаалгаар гарнгуутаа " пашёл на хуй" гэж байгаа л даа ..

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.160.93

naranjargal elbegeed hoshnogduulsaar bgaa yumuu haha

Avatar

Нэргүй 2023-08-23 124.158.65.131

орсийн ерөнхийлөгч үнэхээр тэнэг шийдвэр гаргаж дайныг өдөөгөөд сүйрч байна. Нэг хүний дураараа дарангуйлал ийм л аймшигтай төгсдөг ажээ. Слава Украине.

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.161.174

Зөнөсөн Путлер, Ши 2 том улсын бодлогыг шавартай хутгаж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж