Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

Суровикиныг албан тушаалаас нь чөлөөлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин генерал Сергей Суровикиныг Агаар-Сансрын хүчний командлагчийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ түүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд үлдээнэ гэж Путины зарлигт тусгасан байна. Тогтоол албан ёсоор нийтлэгдээгүй боловч Оросын “Медуза” хэвлэлд ийн мэдээлжээ. Сүүлийн үед хэвлэлээр Суровикиныг “Вагнер”-ын бослоготой холбогдуулан баривчилсан гэж мэдээлэх болсон.

“Армийн генерал Сергей Суровикин өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн. Одоо тэр богино хугацааны амралттай” гэж эх сурвалж хэлжээ.

Сергей Суровикин 2017 оны аравдугаар сарын 31-нээс хойш ОХУ-ын Агаар-Сансрын хүчний командлалыг тэргүүлж байсан. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хугацаанд Украин дахь Оросын цэргүүдийг удирдсан. 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн командлагчийн орлогчоор ажиллах болсон.

“Вагнер”-ын арми зургадугаар сард бослого гаргах үед Суровикин хөлсний цэргүүдэд хандаж буцахыг уриалсан мессеж илгээжээ. Үүний дараа тэр олны өмнө гараагүй. Гэтэл долдугаар сарын 13-нд “The ​​Wall Street Journal” сэтгүүлд “Бослоготой холбоотойгоор Суровикин тэргүүтэй 12 цэргийн дээд албан тушаалтан саатуулагдсан. 15 хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, ажлаас нь чөлөөлсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж