Гэрээ хогоор дүүргэсэн түрээслэгчийг хөөжээ

Гэрээ хогоор дүүргэсэн түрээслэгчийг хөөжээ

Гэрээ хогоор дүүргэсэн түрээслэгчийг хөөжээ

Хятадад оршин суудаг нэгэн түрээслэгч байрандаа жил гаруйн хугацаанд хог хуримтлуулан амьдарч байсныг гэрийн эзэн нь олж мэдээд шууд хөөсөн байна. Гэрийн эзэн Ши гэгч Хятадын Чиндао дахь түрээслэгчийг байранд нь хэрхэн хогон овоолго үүсгэн амьдарч байсныг харуулсан бичлэгийг наймдугаар сарын 9-нд олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Бичлэгт түрээслэгч эмэгтэй овоорсон хогон дунд суугаад гар утсаа оролдож суугаа нь харагдсан бол өөр нэг эмэгтэй цэвэрлэж эхэлж байгаа нь гарсан байна. 

Амьдарч буй гэрээ хогоор дүүргэсэн эмэгтэй нэг газраа унтаж, идэхээс өөр ямар ч зайгүй байгаа нь бичлэгээс харагдана. Байрны эзний ярьснаар хуримтлагдсан хог хэтэрхий их байсан бөгөөд цонхонд тулсан өндөр овоолго үүссэн байжээ. Мөн тэрбээр бичлэг хийхээсээ өмнө гэрт нь орохын тулд зарим хогийг цэвэрлэсэн байна.

Тэрбээр байрыг хогоос салгах гэж бүтэн таван цагийн турш цэвэрлэснийхээ дараа түрээслэгчийг ойрын хугацаанд нүүж, мөнгөн нөхөн олговор өгөхийг шаардсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.190.237

БЗД-ийн 41-р хороо шиг байна да.

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Jose 2023-08-23 202.21.108.10

uur medeekel algauu ** um bichihiimaa hend hamastai gej.

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.161.174

Монголд бас ийм төрлийн түрээслэгчид байгаа

Avatar

ZOCHIN 2023-08-23 139.5.219.182

ZA BITGII SHAALDAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж