Хятадад оршин суудаг нэгэн түрээслэгч байрандаа жил гаруйн хугацаанд хог хуримтлуулан амьдарч байсныг гэрийн эзэн нь олж мэдээд шууд хөөсөн байна. Гэрийн эзэн Ши гэгч Хятадын Чиндао дахь түрээслэгчийг байранд нь хэрхэн хогон овоолго үүсгэн амьдарч байсныг харуулсан бичлэгийг наймдугаар сарын 9-нд олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Бичлэгт түрээслэгч эмэгтэй овоорсон хогон дунд суугаад гар утсаа оролдож суугаа нь харагдсан бол өөр нэг эмэгтэй цэвэрлэж эхэлж байгаа нь гарсан байна.
Амьдарч буй гэрээ хогоор дүүргэсэн эмэгтэй нэг газраа унтаж, идэхээс өөр ямар ч зайгүй байгаа нь бичлэгээс харагдана. Байрны эзний ярьснаар хуримтлагдсан хог хэтэрхий их байсан бөгөөд цонхонд тулсан өндөр овоолго үүссэн байжээ. Мөн тэрбээр бичлэг хийхээсээ өмнө гэрт нь орохын тулд зарим хогийг цэвэрлэсэн байна.
Тэрбээр байрыг хогоос салгах гэж бүтэн таван цагийн турш цэвэрлэснийхээ дараа түрээслэгчийг ойрын хугацаанд нүүж, мөнгөн нөхөн олговор өгөхийг шаардсан байна.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ