Хятадаас дүрвэсэн идэвхтэн БНСУ-д саатуулагджээ

Хятадаас дүрвэсэн идэвхтэн БНСУ-д саатуулагджээ

Хятадаас дүрвэсэн идэвхтэн БНСУ-д саатуулагджээ

Хятадын хүний эрхийн идэвхтэн Квон Пён гэх хүн Шар тэнгисийг гатлан дүрвэж яваад, Өмнөд Солонгост саатуулагджээ. Тэрбээр тийрэлтэт цана хөлөглөн Шар тэнгисийг гаталсан байна. Энэ нь орчин цагийн хамгийн эрсдэлтэй дүрвэх алхам болов.

35 настай Квон нь Хятадын Шандунь мужаас дүрвэсэн. Тэрбээр дуран, луужин ашиглаж 300 орчим км зам туулжээ. Түүний тийрэлтэт цана Инчоны баруун боомт орчимд далайн түрлэгт гацсан тул тэр тусламж дуудсан байна. Хот руу хууль бусаар нэвтрэх гэж байхад нь өнөөдөр түүнийг баривчилсан. Гэхдээ Квоныг тагнуулч гэх ямар нэг шинж тэмдэг олж хараагүй гэдгээ эрх баригчид мэдэгдлээ.

Ши Жиньпинийг шүүмжлэгч Квон нь хорлон сүйтгэх ажиллагааны улмаас шоронд сууж байсан. Хятад улс Квон Пёний нэгэн адил идэвхтнүүдийг хил давуулахгүй байх хүчин чармайлтаа чангатгасан нь түүний дүрвэлтээс тодорхой харагдана. Зүүн Өмнөд Азийн орнууд орогнол хүсэгчдийг хүлээж авахаа больсон нь тэрс үзэлтнүүдийг улам хүнд байдалд оруулжээ.

Өмнөд Солонгос улс жил бүр тоотой хэдэн дүрвэгчид орогнол олгодог. Квон энэ жишигээр дүрвэгчийн статус авах хүсэлт гаргах эсэхээ хэлэлцэж байна. “Хууль зөрчин Өмнөд Солонгос руу нэвтрэх арга нь буруу байсан ч үүний ард Хятадын эрх баригчдын хяналт бий. Тэр 2016 оноос хойш улс төрийн хавчлагад өртөж, амь насанд нь аюул учрах болсон. Тэр одоо Өмнөд Солонгост дүрвэгчийн статус авах уу, өөр гуравдагч улсыг сонгох уу гэдгээ шийдэж байгаа” гэж "Диалог Хятад" ТББ-ын албаны хүн Ли Дэ Сон хэллээ.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.191.161

ULAAN HUJAA NAR HARGIS DAA

Avatar

Чук 2023-08-23 66.181.161.125

За сүртэй ш дээ, барууныхан энийг шүүрч аван дэлхийгээр нэг хаана ч хэзээ ч байгаагүй, байхчгүй хүний эрх гээч хоосон юмны тухай шааж өгнө.

Avatar

нэр 2023-08-23 202.179.31.242

тагнуулч хүн тагнуулч гэсэн шинж тэмдэгтэй байдаг юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж