Хятадын хүний эрхийн идэвхтэн Квон Пён гэх хүн Шар тэнгисийг гатлан дүрвэж яваад, Өмнөд Солонгост саатуулагджээ. Тэрбээр тийрэлтэт цана хөлөглөн Шар тэнгисийг гаталсан байна. Энэ нь орчин цагийн хамгийн эрсдэлтэй дүрвэх алхам болов.
35 настай Квон нь Хятадын Шандунь мужаас дүрвэсэн. Тэрбээр дуран, луужин ашиглаж 300 орчим км зам туулжээ. Түүний тийрэлтэт цана Инчоны баруун боомт орчимд далайн түрлэгт гацсан тул тэр тусламж дуудсан байна. Хот руу хууль бусаар нэвтрэх гэж байхад нь өнөөдөр түүнийг баривчилсан. Гэхдээ Квоныг тагнуулч гэх ямар нэг шинж тэмдэг олж хараагүй гэдгээ эрх баригчид мэдэгдлээ.
Ши Жиньпинийг шүүмжлэгч Квон нь хорлон сүйтгэх ажиллагааны улмаас шоронд сууж байсан. Хятад улс Квон Пёний нэгэн адил идэвхтнүүдийг хил давуулахгүй байх хүчин чармайлтаа чангатгасан нь түүний дүрвэлтээс тодорхой харагдана. Зүүн Өмнөд Азийн орнууд орогнол хүсэгчдийг хүлээж авахаа больсон нь тэрс үзэлтнүүдийг улам хүнд байдалд оруулжээ.
Өмнөд Солонгос улс жил бүр тоотой хэдэн дүрвэгчид орогнол олгодог. Квон энэ жишигээр дүрвэгчийн статус авах хүсэлт гаргах эсэхээ хэлэлцэж байна. “Хууль зөрчин Өмнөд Солонгос руу нэвтрэх арга нь буруу байсан ч үүний ард Хятадын эрх баригчдын хяналт бий. Тэр 2016 оноос хойш улс төрийн хавчлагад өртөж, амь насанд нь аюул учрах болсон. Тэр одоо Өмнөд Солонгост дүрвэгчийн статус авах уу, өөр гуравдагч улсыг сонгох уу гэдгээ шийдэж байгаа” гэж "Диалог Хятад" ТББ-ын албаны хүн Ли Дэ Сон хэллээ.
Эх сурвалж: NEXT SHARK
Холбоотой мэдээ