Украин: Оросын нутаг дэвсгэрт байлдааны 5 онгоцыг нь сөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

Украин: Оросын нутаг дэвсгэрт байлдааны 5 онгоцыг нь сөнөөжээ

Украин: Оросын нутаг дэвсгэрт байлдааны 5 онгоцыг нь сөнөөжээ

Украин улсаас сөрөг довтолгооны хүрээнд сүүлийн гурав хоногт ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байршлуудад Оросын байлдааны таван онгоцыг сөнөөсөн гэж мэдээлжээ. Киевийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украины нутаг дэвсгэрээс харвасан пуужингууд ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын баазуудад амжилттай цохилт өгсөн гэв.

Тухайлбал, Украины хилээс 400 милийн зайд орших Санкт-Петербург хотоос өмнө зүгт орших Солцы-2 агаарын баазад өнгөрсөн Бямба гаригт дуунаас хурдан бөмбөгдөгч "Туполев Ту-22" онгоцыг устгасныг онцолжээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам халдлагад коптер маягийн нисэгчгүй агаарын хөлөг (UAV) үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн.

Дууны хурднаас хоёр дахин хурдлах чадвартай Ту-22 загварын онгоцыг Украины хотуудад цохилт өгөхөд өргөн ашиглаж байна. Украин ийм онгоцыг зогсоох чадваргүй ч түүний хөөргөсөн пуужингуудыг харваж сөнөөж чадна гэдгээ арми удаа дараа нотолсон.

Тагнуулын албатай хамтран ажиллаж байсан агентууд сүүлийн өдрүүдэд Оросын таван нисэх онгоцыг устгаж, гэмтээсэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж