Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Тайландын нийслэл Бангкок хотын ТҮК-ийн ажилтан Тиктокт хамгийн царайлаг гудамж цэвэрлэгч гэдгээр алдаршиж байна. 27 настай Паттарамон Точароен хэд хэдэн хөгжилтэй бичлэгээ Тиктокт байршуулсны дараа богино хугацаанд 300 мянган дагагчтай болж, алдаршчээ. Тэрбээр гудамж шүүрдэх ажил хийдэг ч нүүрээ будаж, маникюр хийлгэсэн байгаа нь олны анхаарлыг татсан аж. 

Паттарамоны эцэг нь хогийн машины жолооч хийдэг бол эх нь мөн гудамж цэвэрлэгч. Тэрбээр ажлаасаа ичиж зовдоггүй, харин ч бахархдаг гэж орон нутгийн мэдээллийн агентлагт ярьжээ. "Эцэг эх минь намайг өсгөхийн тулд энэ ажлыг хийдэг байсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхдаа нүүрээ будсан байгааг хараад шүүмжилдэг. Гэхдээ би яагаад хүнд ажил хийж байхдаа хөөрхөн харагдаж болохгүй гэж? Энэ бол миний сэтгэл ханамж" гэж ярьсан нь олны талархлыг хүлээсэн байна.

Тэр гэртээ арвуулаа амьдардаг бөгөөд гудамж цэвэрлээд сард 12 мянган батын /ойролцоогоор 341 ам.доллар/ цалин авдаг. Харин Тиктокт алдаршсаныхаа ачаар сард 50 мянган батын /ойролцоогоор 1419 ам.доллар/ нэмэлт орлоготой болжээ. Хоёр хүүхдийн ээж Паттарамон ярихдаа, "Одоо би санхүүгийн хувьд илүү тогтвортой болсон. Би одоо энгийн зүйлсийг тухайлбал, онлайн худалдаагаар бараа захиалан авах, гэр бүлээрээ ресторанд хооллох зэргийг хийх чадамжтай болсон" гэж ярьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.219.222

чи тэнэг юм уу

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.160.114

Тайланд хүмүүс ямар ч ажлыг голохгүй хийдэг учраас бүх газар нь дэг журамтай, эмх цэгцтэй, цэвэрхэн байдаг. Монголчууд барагтай ажлыг голоод хийхгүй, хийсэн ч цалин голно! Залуус ажил хийхгүй зүгээр хэвтээд цалин авах санаатай!! Залхуу новшнууд!

Avatar

Зочин 2023-08-23 202.126.88.192

Ёстой үнэн. Манай залуучуудын дийлэнх нь зүгээр суугаад цалин авах санаатай…

Avatar

Kk 2023-08-23 139.5.217.172

h**** har tolgoi deer chin buugeee

Avatar

Нэргүй 2023-08-23 203.217.139.240

Osorjaamaa avarga end ochtsin bishuu

Avatar

Зочин 2023-08-23 139.5.218.40

нээрээ л яг манай Осоржамаа шүү

Avatar

Нэргүй 2023-08-23 202.179.24.98

Osorjamaatai adilhan tsaraitai yum bna

Avatar

Нэргүй 2023-08-23 192.82.66.172

341*3474=1185000 T цалинтай

Avatar

Нэргүй 2023-08-23 184.60.63.245

Манай нөгөө Осороотай адилхан ганцхан ажилбар хийлгэсэн золиг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж