Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Тайландын хамгийн царайлаг гудамж шүүрдэгч

Тайландын нийслэл Бангкок хотын ТҮК-ийн ажилтан Тиктокт хамгийн царайлаг гудамж цэвэрлэгч гэдгээр алдаршиж байна. 27 настай Паттарамон Точароен хэд хэдэн хөгжилтэй бичлэгээ Тиктокт байршуулсны дараа богино хугацаанд 300 мянган дагагчтай болж, алдаршчээ. Тэрбээр гудамж шүүрдэх ажил хийдэг ч нүүрээ будаж, маникюр хийлгэсэн байгаа нь олны анхаарлыг татсан аж. 

Паттарамоны эцэг нь хогийн машины жолооч хийдэг бол эх нь мөн гудамж цэвэрлэгч. Тэрбээр ажлаасаа ичиж зовдоггүй, харин ч бахархдаг гэж орон нутгийн мэдээллийн агентлагт ярьжээ. "Эцэг эх минь намайг өсгөхийн тулд энэ ажлыг хийдэг байсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхдаа нүүрээ будсан байгааг хараад шүүмжилдэг. Гэхдээ би яагаад хүнд ажил хийж байхдаа хөөрхөн харагдаж болохгүй гэж? Энэ бол миний сэтгэл ханамж" гэж ярьсан нь олны талархлыг хүлээсэн байна.

Тэр гэртээ арвуулаа амьдардаг бөгөөд гудамж цэвэрлээд сард 12 мянган батын /ойролцоогоор 341 ам.доллар/ цалин авдаг. Харин Тиктокт алдаршсаныхаа ачаар сард 50 мянган батын /ойролцоогоор 1419 ам.доллар/ нэмэлт орлоготой болжээ. Хоёр хүүхдийн ээж Паттарамон ярихдаа, "Одоо би санхүүгийн хувьд илүү тогтвортой болсон. Би одоо энгийн зүйлсийг тухайлбал, онлайн худалдаагаар бараа захиалан авах, гэр бүлээрээ ресторанд хооллох зэргийг хийх чадамжтай болсон" гэж ярьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж