Байр суурь: Их сургуулиудыг нүүлгээд ч түгжрэл арилахгүй

Байр суурь: Их сургуулиудыг нүүлгээд ч түгжрэл арилахгүй

Байр суурь: Их сургуулиудыг нүүлгээд ч түгжрэл арилахгүй

Улаанбаатар хотод түгжрэл үүсгээд байгаа томоохон хүчин зүйлүүдийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл. Иймд нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар ШУТИС-ийг Шархад руу, АШУИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэлийг бууруулахад шууд нөлөөлнө гэж хэлсэн. Тэгвэл их, дээд сургуулиудыг нүүлгэх хэрэгцээ шаардлагыг эрдэмтэд тооцоо, судалгаанд үндэслэн ийнхүү тайлбарлалаа.


Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, доктор М.БУЯНДЭЛГЭР:

“Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой. ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна.”

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.УУГАНБАЯР:

“Түгжрэлийн учир шалтгааныг дотор нь задалж үзэхэд Бага тойруу дахь төвлөрлийг сааруулах нэн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Үүнийг шийдэх арга нь дэд төвүүд юм. Дэд төвүүдийг ажиллуулж, амилуулахын тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг бий болгох зорилгын нэг хувилбар нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9-13 км/цаг байгаа бөгөөд энэ байдлаараа байвал 2030, 2040 онуудад зургаан км/цаг буюу тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа тул бид зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий. Тэрчлэн 7000 ажлын байр шууд бусаар нэмэгдэн, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг орчим хувиар өсөх тооцоолол гарсан.”

Эдийн засагч, доктор Б.ЭНХ-АМГАЛАН:

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Улаанбаатар хотыг хөгжүүлэх, түүний дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтод их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх гол шалтгаан огтлолцож буй. Мөн эдийн засаг талаас нь авч үзвэл 40 мянга гаруй оюутан дэд төвүүд рүү шилжин суралцсанаар хамгийн наад зах нь нийтийн хоолны салбарт үр ашиг бий болно. Тодруулбал, өдрийн эргэлтийн хэмжээг хамгийн багаар бодоход 150-200 сая гаруй төгрөг, сараар нь тооцоолж үзвэл 4-4.4 тэрбум төгрөгийн үр ашгийн өгөөжтэй байх юм. Тухайн дүүргийн эдийн засаг эрчимжээд ирэхтэй холбоотойгоор шинээр барих барилгын тоо, түрээсийн орон сууцуудын эрэлт, татварын орлого нэмэгдэх боломжтой. Татварын орлого нэмэгдсэнээр тухайн дүүрэгт тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг илүү олон боломж нээгдэнэ”.

"ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХЭД ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭХЭЭС ӨӨР ГАРЦ ОЛОХ ХЭРЭГТЭЙ"

Харин дээр нэр дурдагдсан сургуулийн оюутнуудын зүгээс дараах байр суурийг илэрхийллээ.

МУИС-ийн оюутан Л.Алтаннамар: Хотын түгжрэлээс болоод их, дээд сургуулиудыг нүүлгэхээр болж байгаа гэж ойлгож байна. Хотын зах руу нүүлгэсэн ч адилхан л түгжрэл үүснэ. Чанарын  ялгаа байхгүй. Түүний оронд авто машины гаалийн онцгой татвараа тэглээд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн, зам ашигласны татвар хураамжаа 50-60 дахин нэмчихвэл хотын зах руу их, дээд сургуулиудаа зөөх шаардлагагүй болно. Харин  их, дээд сургуулиудаа төвөөс холдуулчихаад барилга барих гэж байгаа бол түгжрэл, бөглөрөл, нягтаршил дээд цэгтээ хүрнэ.

МУИС-ийн оюутан Г.Батнаран: Манай улсад байгаа машины тоо хэмжээ замын түгжрэл үүсгэж байгаа гол шалтгааны нэг мөнөөс мөн. Энэ нь зарим газарт ялангуяа хотын төв хэсэгт олон мянган хүн, аж ахуй нэгж  бөөгнөрчихсөн байгаатай холбоотой. Хаашаа ч харсан өндөр өндөр байшин барилгууд. Дээд сургуулиудыг нүүлгээд хотын түгжрэл арилахгүй. Хуучин машины тоог бууруулахад илүү анхаарч ажиллавал түгжрэл аяндаа буурчих биз.

МУБИС-ийн оюутан Ж.Мөнхжин: Манай улс шиг нийтийн тээврийн аюулгүй байдал нь муу улс бараг л байхгүй байх. Хотын зах руугаа оюутнуудаа гаргалаа гээд түгжрэл буурахгүй. Тэр оюутнууд хотын зах руу хичээлдээ явж болох ч бүгд хотын төвөөр дайрч гэртээ харина. Заавал хотын төв, зах гэдэг тал өнцгөөс хараад байгаа нь их сонирхолтой.

ХААИС-ийн оюутан Б.Тэлмэн: Миний мэдэхээр хоёр жилийн өмнөөс зарим их, дээд сургуулийг Эрдэнэт, Дархан аймаг руу нүүлгэн шилжүүлнэ гээд яригдаж л  байсан. Одоо ч гэсэн ярьсаар л байх шиг байна. Гэхдээ хотын зах руугаа нүүлгэхээр болсон юм байна. Энд нэг их чанарын ялгаа алга. Нүүлгэх ажил хийтлээ багадаа таван жил болох биз. Гол нь хотын төв, зах аль нь байсан ялгаагүй түгжирсээр л байх болно. Харин түүний оронд хотоо тэлэх ажил хийвэл яадаг юм.

ШУТИС-ын оюутан Л.Мандах: Энэ хэдэн өдөр их сургуулиудыг нүүлгэх тухай асуудал нэлээн шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Миний хувьд ялангуяа ШУТИС-ын оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Бид ямар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд шиг үнэгүй сурч байгаа биш. Мөнгөө төлөөд сурч байгаагаас хойш түүндээ тохирсон орчин нөхцөлд, тав тухтай хичээллэх хэрэгтэй гэж бодож байна.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.189.128

3-5 сургууль нүүлгэх нь бас л үлгэр болно. Тиймээс эхний ээлжинд нарантуул захыг нүүлгэ, үр дүн шууд гарах тул дараа дараагийн нүүлгэн шилжүүлэх ажил хийхэд ч дөхөмтэй, ард түмэн үр ашгийг нь мэдэхээр дараагийн том ажлуудыг дэмжинэ.

Avatar

Нэргүй 2023-08-23 92.46.96.234

Ээ хөөрхий бөх хүн хурдхан хаях унахаал шийддэг арга барилтай л юм даа Муусайн сургууль нүүлгээд яах вэ дээ Тэр нь дорхон хэдхэн чанартай сургууль болгоод аймгуудад салбарлуулаач заавал УБ/т ирж сурах ямар шаардлага байна. Тэнд орчин нөхцлийг нь бүрдүүлээч Тэр МСҮТ коллежийг нь хзртэд аймгуудад нь салбарлуулаад төгсөөд ажиллаж амьдрах үгэлэмж, зах хязгаарын татварыг бодлого гээд шийдвэл Утаанбаатао, Бетонбаатар, Үеобаатар, Баасаар усдаг баатарт хэн хоргодох вэ дээ. Мэх хийхээсээ өмнө сэтгэ бөх

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.90.41

Энэ бөкийн ээлжит попрол сонгууль дөхлөө дөө.Нөгөө Хүүк шигээ улс төрийг рекетээр маягаар хийдэг цаг удахгүй дуусна доо

Avatar

нүүлгэ 2023-08-23 66.181.161.193

яадагч байсан нүүлгэсэн дээр

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-23 192.82.92.42

дээд боловсролыг Монголын тер самарч дууслаа. Ендер мэргэжилтэй боловсон хучин бэлтгэж чадахгуй улс дампуурна. Хууль гэгчээрээ олон жилийн ололт амжилтын буур устгахаар шийдэж. Ууний телее огцрох естой!!!

Avatar

Хотод 62 жил 2023-08-23 78.187.120.177

Ямаа гэхээр тэмээ. Хотын захын дүүргүүдээ тэлэхгүй байж юун холион бантан яриад байна. Налайх, бүр таг болсон Багахангай, Багануур хөгжиж байгаа юу. Очоод үзээрэй, ажилгүйдэл ихтэй, олигтой хөгжсөн вм байхгүй. Захын дүүргээ хөгжүүлэхгүй байж юун хотын хөгжил. Гадаадын хотын захын дүүрэг нь илүү орчин үеийнх байдаг, манайх харин эсрэг. Хотын төвд шавааралдуулчихаад хөгжил гээд байдгаа болихгүй юм уу. Барилгыг нь булхайдаж бариулаад байгаа биз дээ. Түгжрэлийн нөхцөл биш үү их мэдэгч нар аа…

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.160.114

Түгжрэл багасгах үр дүнтэй арга зам нь УБ хотын хүн амыг аймгууд руу тарааж цөөлөх л явдал мөн!! Аймгуудад хүн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог нь хангаж өгөхөд анхаарах цаг болжээ!!! Хөдөөнөөс хүмүүс хүүхдийнхээ боловсрол, ажил эрхлэлт г.м. шалтгаанаар л орж ирж байгаа болохоос төрөлх нутагтаа aмьдрах дургүй хүн гэж бараг байхгүй шүү дээ??!!

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.188.26

Баянзүрхэд бсан сургуулийг Баянхошуунд хваачлаа гэхэд Баянзүрхийн оюутнууд Хан уулын оюутнууд бүгд бүр хол явах шаардлагатай болно машин тэрэг авах болно доо

Avatar

зочин 2023-08-23 202.55.188.103

Засгийн газраа, хотын төв цэгээ 1-2км -ын радиуст тойрсон баахан сургуулиуд байна гэж юу байхав дээ. Ямар тосгон суурин гацаа биш дээ. Тэгээд баахан оюутнууд нь автобусанд үнэ төлбөргүй жихэлдэж төв рүүгээ зүтгэлцгээгээд байна гэж юу байхав. Түгжрэлээс гарах маш олон арга замуудаас нэг нэгээр нь хэрэгжүүлээд хийгээд явсан нь дээр л дээ.

Avatar

Зочин 2023-08-23 59.153.115.99

Нуулгэнэ гэж олон жил ярьж байна Ядаж ганц супгуулийн байр оюутны байрыг нь барьчихаад яриач Худлаа хоосон яриа Дээд сургуулиудын гпзрыг авч хорин хэдэн давхар. Офис байр барих гэж байгаа юм Тугжрэл улам нэмэгдэгэ Хунээ цоол Машинаа цоол

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.161.131

Кк оюутнуудаас эсрэг л санал л гарнашдээ

Avatar

Нэргүй 2023-08-23 188.162.250.69

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

Дунд ба Дээд мэргэжил 2023-08-23 203.98.76.4

Талхаа олох Дунд ба Дээд мэргэжлийн Чанартаа Улсаас анхаармаар бна, наад зах нь Их дээд сургуулиудаа Хотоос Аймгуудруу шилжүүлж ОРчин бүрдүүлж Чанарт Онцгой Анхаарах цаг болсоон. Өнөөдөр барилга дээр шавар хийх ажилчин ч алга бна, байгаанууд нь зүгээр нь мөнгө нэхээд хоолны сав

Avatar

Суурь боловсрол олох гэж Мөнгө төлж Замаа түгжээд яахавдээ 2023-08-23 203.98.76.4

Суурь боловсрол буюу Бүрэн дунд Боловсролыг Монголд ХЭТ ҮНЭТЭЙ ЭСХҮЛ ТӨЛБӨРТЭЙ олж авах нь УТГАГҮЙ хэрэг учир нь Суурь боловсрол бол аливаа Хүүхэд Байгаль Нийгэмд амьдрах чадвартай,Ёсзүйтэй, Зан Заншил Соёлоо мэддэг, дээдэлдэг, Хүмүүжилтэй Зөв Хүн болох л процесс. Тхэр үндсэндээ СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ЭЦЭГ ЭХ ГЭР БҮЛЭЭСЭЭЭ ихэнхийг нь олж авдаг. Учир зүггүй Тоо бодож Англи хэл сураад яахын, Хүмүүжмээр бншдээ эхлээд. Суурь боловсролоор насан туршийн талхаа олж идэхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.245.69

Зах руугаа тархаах нь зөвөө.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.29

оюутнууд хөөрхий машины тоогоор нь харах юм. импортыг хориглож татвар яаж ч нэмээд түгжрэл арилахгүй. их дээд сургууль нүүлгэх нь зөв. дэлхийн том хотуудын их дээд сургууль нь хотын зах руугаа байдаг.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.245.69

Харин тийн. Тэр түгжрээд байгаа хотын төвөөр холхиод байгаа машинуудыг нь оюутнууд өөрсдөө энэчихсэн эсвэл тэдний зөөж яваа хүмүүс уначихсан тэднийг сургахын тулд түгжрээд байгаа гэдгийг одоо болтол ойлгоогүй л байдаг ххнн. Зун болохоор тэр түгжрэл нь байхгүй байгаа биз дэ тэ. Их дээд сургуулиа хотын төвөөсөө зах руу нь тархаах нь зөвөө.

Avatar

Иргэн 2023-08-23 66.181.188.60

Түгжрэлийг монгол улсын хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Хүн чулууныхаа хонхроор сэтгэхээр түгжрэл яаж арилах вэ. Монголын баруун хагас бараг хоосроод байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.225.197

eej aavuud huuhduudee surguulid zuuj l tugjirdeg. neg bol uls huuhed gargahiig horigloh, ugui ym bol duureg horoond ni hangalttai surguuli tsetserleg barij ug

Avatar

zochin 2023-08-23 103.212.116.78

Энэ их дээд сургуулиудыг ээлж дараалалтайгаар нүүлгэх нь зөв. Сургуулиудыг ч хүртэл анги танхимаал ээлжлэн нүүлгэ нүүлгэ. Хэдэн багш оюутнуудаас санал аваад яахав. тэд нүүхгүй л гэнэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.217.216

Энэ олон ашиг харсан хувийн “ сургууль “нэртэй мөнгөний төвүүдийг цөөлмөөр!Ямар ч мэдлэг боловсролгүй ажил мэдэхгүй хоосон хонгио бэлдэхээ боль!Ард нь зүгээр л ашиг ологчид!

Avatar

Зараа 2023-08-23 124.158.69.221

100 айлаас авахуулаад нүүлгэ ээ, тэр олон давхардсан мэргэжил бэлддэг дээд сургуулиудаа цөөлөөч ээ. ингэхэд л үр дүн гарж л таарна

Avatar

Их Сургуулиудаа бүр Аймгуудруу нүүлгээ 2023-08-23 203.98.76.4

Монголчууд их харьцангуй хүмүүс..Бүрэн Дунд Суурь боловсролд жилдээ 4 саяас 150 сая төг зарцуулж байна, Суурь боловсролыг үнэтэй олж аваад яахын ??? Суурь боловсрол буюу Бүрэн дунд боловсрол бол Улсаас Үнэгүй Стандартный боловсрол олгож байгаа шдээ, тгэд ч Суурь боловсролыг Хүүхэд Эцэг Эх Гэр бүлээсээ л Ихэнхийг авдаг. Гэтэл Насан туршийн талхаа олж идэх Дээд болон Дунд Мэргэжлийн боловсролууд Шалаар бас Чанаргүй хаягдсаар…Улсаас Бодлого гаргаж Олигтой Дорвитой арга хэмжээ авмаар юмдаа…

Avatar

Нэргүй 2023-08-23 124.158.65.131

Сумбазарын ээлжит тэнэглэл. Түгжрэл арилахгүй. Харин УБ хот хөгшин хар юмнуудаар дүүрч хар хот болно.

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.217.216

Сумьяагийн оронд залрах гэсэн өөдгүй тролл

Avatar

Нэргүй 2023-08-23 202.179.26.110

Засгийн газар, УИХ, яам тамгийн газруудыг хотоос гаргасан нүүлгэсэн цагт л түгжрэлгүй болно…

Avatar

Нэргүй 2023-08-23 59.153.115.228

Tulburtei baga dund bolovsroliig horiglochihod l boloh yum bgan. Tegeed haryallaar n surguulid byrtgeed, haryalalgyig n shuud hayah heregtei, ted nar n hyyhdee bolovsroltoi bolgoy gvel butsaad hudoo ryygee maaarsh…

Avatar

Нэргүй 2023-08-23 202.9.46.231

Яаж ч бодсон нүүлгэх нь зөв. Нэг нэгээр нь нүүлгэж байсан бол өдийд ингээд тэг зогсоод байж байхгүй л дээ. МАН асуудал шийддэггүй, бүүр болохоо байтал нь явуулж байгаад мөнгө хийхээ л боддог

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.225.242

2023 онд 100,000 авто машин шинээр бүртгүүлсэн, УБ-т гэхэд л 70 мянган машин шинээр дугаар авсан – жилийн жилд 50-80К авто машин нэмэгдэж байгаа. Тэгэхлээр шууд нэг доор шийдэгдэх боломжгүй. Хотыг тэлэх төлөвлөгөө, тойрог зам гэх мэтээр л шийдэх боломжтой.

Avatar

Зочин 2023-08-23 103.140.10.222

Хотын түгжрээнд хөдөөний машинууд маш их нөлөөлж байна. Дугаар хязгаарлаж, унаган хотын иргэдийг хүүхдээ хичээл сургуульд зөөхөд хавчиж байх юм. Амьдардаг газраа чөлөөтэй амьдармаар байна. Түгжрээнд хөдөөний дугаар маш их харагдахын дураараа дүрэм зөрчинө, гэнэт хажуугаас дайраад ороод ирнэ. Хөдөөний машинуудыг харин 7 хоногт нэг л удаа явуул. 1 ээр төгссөн нь 1 дэхд явна, 2 оор төгссөн нь 2 дохд замын хөдөлгөөнд оролцуулах гэх мэтээр. Байгаа байгаа газартаа тухтай баймаар байна шүү.

Avatar

Зочин 2023-08-23 103.212.116.49

Юу хуцаад байгаа юм бэ. Энэ их сургууль нэртэй хүн машины түгжрээ үүсгэсэн газруудыг бүгдийг нь хотын төвөөс зайлуул. Одооны оюутан багш нар бүгд лизингээр приус аваад унчихсан. Өдөржин энэ тэндгүй машинаа хаядгаас болж хотын түгжрэл буурахгүй бн малнуудаа.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.9.47.55

1. ХЭДЭН ОЮУТАН МАШИНААР ХИЧЭЭЛДЭЭ ЯВДАГ ВЭ 2, ХЭД НЬ МАШИНААР ХҮРГҮҮЛДЭГ ВЭ 3, ХОЛ НҮҮЛГЭВЭЛ ХАРИН Ч ПҮҮЖГИЙ АВЧ УНААД ХИЧЭЭЛДЭЭ ЯВНА 4, ОДОО ОЮУТНУУД АВТОБУС ДУГУЙ МОТО БАС СКҮҮТЕР ЗЭРГИЙГ ХЭРЭГЛЭДЭГ БАС АЛХДАГ БОЛСОН ШҮҮ. ХАРИН ХАЛТУУР ХИЙГЭЭД БАЙГАА МАШИНТАЙ АЖИЛГҮЙ ГЭСЭН АНГИЛАЛТАЙ БАС ТАТВАР ОГТ ТӨЛДГҮЙ ОРОН НУТГААС ИРСЭН ХЭД БАЙНА -ЭНЭ ХАРИН АСУУДАЛ ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-08-23 202.179.26.77

bugdiig huuulge. buh bolomjtoi arga hemjeeg av

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.218.158

Их сургуулиудыг тараан байрлуулах нэн шаардлагатайгаас гадна өөр бусад шийдлийг ч олох хэрэгтэй. Ганц хувилбараар түгжрэл буурна гэж байхгүй. Аймгуудад их сургуулиудыг байршуулах нь зөв шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж