Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор эрдэмтийн зүгээс судалгаанд суурилсан мэдээллийг өглөө. “Алсын хараа 2050” бодлогын дагуу шинэ сэргэлтийг бодлого явагдаж буй. Шинэ сэргэлтийн бодлогын эхний арван жилд хийгдэх ажлуудын нэг нь  Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудал юм. Иймд дунд хугацаандаа  авах арга хэмжээнүүдийн нэг нь  их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх явдал аж. 

Тухайлбал, МУБИС-ыг ханын материал руу нүүлгэнэ гэдэг зүйл яригдаж байгаа. Үүнтэй холбоотой Ханын материалд 11 га газар чөлөөлжээ. 

Энэ нүүлгэн шилжүүлэх ажил явагдсанаар багшийн дээдийн 10 мянга гаруй оюутан дагаад Ханын материалд очих аж. Тэр хэмжээгээрээ энэ оюутнуудыг дагаад Ханын материалд олон олон ажлын байр, үзвэр үйлчилгээнүүд дагаад хөгжих боломжтой. 

Албаныхны мэдээлснээр “Их, дээд сургуулиудыг онцолж байгаа нь олон давуу талтай.  Жишээ нь, Яармаг руу хотын захиргаа очихоос өмнөх орон сууцны 1м.кв-ийн үнэ 1.2 сая байсан. Өнөөдөр хотын захиргаа очсоноос хойш 2.8 саяас буухаа больсон. Төрийн захиргааг дагасан төрийн албан хаагчид очсон байгаа учраас маш хурдан хөгжсөн. Мөн нүүлгэн шилжүүлэлтийг хийснээрээ “Улаанбаатар хөгжил 2040” он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд заасан гурван том дэд төв рүү аваачна. Эргэн тойронд нь хоёр км тутамд байгаа арван жилийн сургуулиудыг энэ сургуулиудынхаа лицей сургууль болгоно. ШУТИС-ыг Шархад руу нүүлгэе гэж байна. Тэнд дахин төлөвлөлтөөр төлөвлөгдсөн дөрвөн га хоосон газар байгаа юм. Эргэн тойронд нь ерөнхий боловсролын долоон сургууль байдаг. Энэ долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч боловсордог. Эдгээр хүүхэд арван жилээсээ их сургуулийн хөтөлбөрөөр хичээлдээ яваад ирвэл энэ хүүхдүүдийн боловсролын чанар сайжирна” гэв.

Мөн эдийн засгийн тал дээр гарах ахиц өөрчлөлтийн хувьд их дээд сургуулиуд нүүснээрээ 7000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Дэд төвүүдэд шинэчлэлт хийхийн гол шалтгаан нь Улаанбаатар хотын хөгжил, эдийн засаг талаас нь аваад үзэхэд л нийтийн хоолны салбар дээр ашигтай байх боломжтой. Мөн үзвэр үйлчилгээ, шинээр баригдах барилгын тоо хэмжээ нэмэгдэж, эргээд эдийн засаг эргэлтэд орох аж.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-23 1.156.69.13

Oron nutgaas songogdson gishuudig harya oron nutagruu nb shiljin suurishuulah heregtei .Ted hotod hij gigvvlsen yumgvi araasaa hamastan sadan naiz nuhduu daguulj irsni ulmaas hotin hun am ihssen.AOron nutgaa hugjuuleheer humuusig songoh heregtei .

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.217.216

Олигтой үйлдвэр заводгүй байж хоосон хонгио бэлддэг бизнессээ боль

Avatar

- y; 2023-08-23 216.38.195.74

1-8 ?;

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.190.60

1.дэд төвүүд.рүү нүүлгэхээр аймаг аймаг руу нүүлгээч .хөдөөд хөгжил бий болно шүү дээ.
2. орон нутгийн дугаартай суудлын машинуудыг хотын захад хашаанд тавиулаад иргэд өөрсдөө автобусаар явж ажлаа хөөцөлдөөд буцдаг болговол түгжрэл хэд дахин буурна

Avatar

Дорж 2023-08-23 59.153.87.32

ШУТИС-ийг орон нутаг руу нүүлгэлээ гэхэд тэнд ажилладаг 1000 багш ажилтныг хүчээр явуулах уу. тэдний ар гэр гээд 5000 хүнийг бас хүчээр явуулах уу. орон нутагт эдгээр хүмүүсийг тохьтой, сайхан амьдруулах орон сууц, орчин бий юу. хүний эрхийн мэдрэмжтэй байгтун.

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

IN ardozxo;

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

##;?

Avatar

Нүүх цаг болсоон 2023-08-23 203.98.76.4

Их дээд сургуулиудаа УБ Хотоос гаргаад Аймгуудруу нүүлгээд тэнд нь камбус байгуулж Төрөөс Дорвитой бодлого гаргаж Чанарт нь анхаарах цаг болсоон

Avatar

Нүүх цаг болсоон 2023-08-23 203.98.76.4

Монголчууд их харьцангуй хүмүүс..Бүрэн Дунд Суурь боловсролд жилдээ 4 саяас 150 сая төг зарцуулж байна, Суурь боловсролыг үнэтэй олж аваад яахын ??? Суурь боловсрол буюу Бүрэн дунд боловсрол бол Улсаас Үнэгүй Стандартный боловсрол олгож байгаа шдээ, тгэд ч Суурь боловсролыг Хүүхэд Эцэг Эх Гэр бүлээсээ л Ихэнхийг авдаг. Гэтэл Насан туршийн талхаа олж идэх Дээд болон Дунд Мэргэжлийн боловсролууд Шалаар бас Чанаргүй хаягдсаар…Улсаас Бодлого гаргаж Олигтой Дорвитой арга хэмжээ авмаар юмдаа…

Avatar

Нэргүй 2023-08-23 71.202.74.210

Хотын төвд оффистой болох, оффисоо өргөжүүлэх гэсэн дарганцаруудын муйхарлал

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.92.175

Ингэж бодож байдаг, ингэж тайлбарлаж байдаг харамсалтай, бид чбас юм гадарлана шү

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.90.19

Автобусаар явдаг оюутнууд яагаад түгжрэл үүсгэдэг гэж? Олон машин зам дээр явж байгаа болохоор л түгжрэл үүсч байна. Замаа өргөн болгосон ч машин нь нэмэгдээд, үр дүнд хүрэхгүй. Шийдэл бол Автобус. Дулаахан, Гоё, Цэвэрхэн автобусаар үйлчилж, автобусны буудлаа дахин загварчилж илүү ойр болгох хэрэгтэй. Москва 8 сая хүн амтай, гэхдээ 8 сая машинтай биш, Бээжин 15 сая хүн амтай, нийтийн тээвэр сайн хөгжсөн.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.107

2005 оноос дээд сургуулиудыг хотоос Налайх чигт гаргахаар тун зөв юм ярьж байсан. Гэтэл багш нар эсэргүүцсэнээр одоо болтол шийдэгдээгүй. Энэ судалгаа хийсэн гэх эрдэмтэнүүд чинь бүгд их сургуулиудын багш нар тул хотоос гарна гэхээс үстэй толгой нь арзайж яаж ийгээд хотод үлдчих санаатай хотын дотор нүүлгэнэ гэж дүгнэлт гаргаж байна. Эд нарыг бүгдийг тэтгэвэрт нь гаргаж залуу багш нарыг тавих нь зөв

Avatar

багш 2023-08-23 122.201.19.2

ТИЙМ БИШ ЭЭ. би их сургуулийн багш, нүүлгэвэл дуртай нүүнэ. Тухайн үед миний эргэн тойрны багш нар харин ч их баяртай байсан шүү. Байр сав хүртэл судалгаа аваад л байсан. хэн энэ их түгжрэл, утаа, бухимдалд байхыг хүсэх вэ дээ. Өөр л шалтгаанаар больсон. доор нь нүүрс ч гэл үү байгаа гэсэн яриа байсан, бас цэвдэгтэй гэсэн яриа яваад байсан. Мэдэхгүй л байна даа өөрөө.

Avatar

ЗОЧИН 2023-08-23 202.9.46.250

Дахиад 30 жил ярих хоосон мөрөөдөл үлгэр гэж үүнийг хэлэх байх.

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.161.66

Uul ni boloh l sanaa. Gevch ajil hiij chadahgui uls iimerhuu yaria yarisaar udur hongiin unguruuj, songuulit hugatsaagaa duusgadag.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.131.239.123

Аймгууд руу нүүлгээчээ Дэд бүтэцгүй газар луу шилжээд түгжрээ арилахгүй шдээ

Avatar

Нэргүй 2023-08-23 202.21.108.21

Хот дотор нүүлгээд дэмий дээ. Хөдөө аймдээ.гуудад нүүлгэх хэрэгтэй шүү

Хамгийн амар нь хөдөө аймгуудад их сургууль нээгээд блоо. Хот доторх сургуулиудыг хаачих

Avatar

Нэргүй 2023-08-23 124.158.65.131

Наран туул, Хар хорин болон том захуудыг нүүлгэх тухай ярих зориг зүрх Сумбазар нарт алга. Үнэндээ сумбазар өөрөө боловсролгүй болохоороо эрдэмтэн багш оюутнуудыг хөөх санаатай байна. Эсэргүүцэх хэрэгтэй. Амьдралын ирээлүй, гэрэл гэгээ болсон оюутнууд, эрдэмтэн багш нар УБ -ынхаа төвд оршиг. Хотоос оюутнуудаа гаргачихаар ёстой нөгөө нүүгэлтсэн хар хот болно. Жуулчид айж зугатах байхаа.

Avatar

Зочин 2023-08-23 202.9.41.11

Оронд нь ирэх жил эрх баригч нэртэнгүүдийг сольбол илүү хэрэгтэй байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж