Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Их сургуулиудыг нүүлгэснээр 7000 ажлын байр нэмэгдэнэ

Их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор эрдэмтийн зүгээс судалгаанд суурилсан мэдээллийг өглөө. “Алсын хараа 2050” бодлогын дагуу шинэ сэргэлтийг бодлого явагдаж буй. Шинэ сэргэлтийн бодлогын эхний арван жилд хийгдэх ажлуудын нэг нь  Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудал юм. Иймд дунд хугацаандаа  авах арга хэмжээнүүдийн нэг нь  их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх явдал аж. 

Тухайлбал, МУБИС-ыг ханын материал руу нүүлгэнэ гэдэг зүйл яригдаж байгаа. Үүнтэй холбоотой Ханын материалд 11 га газар чөлөөлжээ. 

Энэ нүүлгэн шилжүүлэх ажил явагдсанаар багшийн дээдийн 10 мянга гаруй оюутан дагаад Ханын материалд очих аж. Тэр хэмжээгээрээ энэ оюутнуудыг дагаад Ханын материалд олон олон ажлын байр, үзвэр үйлчилгээнүүд дагаад хөгжих боломжтой. 

Албаныхны мэдээлснээр “Их, дээд сургуулиудыг онцолж байгаа нь олон давуу талтай.  Жишээ нь, Яармаг руу хотын захиргаа очихоос өмнөх орон сууцны 1м.кв-ийн үнэ 1.2 сая байсан. Өнөөдөр хотын захиргаа очсоноос хойш 2.8 саяас буухаа больсон. Төрийн захиргааг дагасан төрийн албан хаагчид очсон байгаа учраас маш хурдан хөгжсөн. Мөн нүүлгэн шилжүүлэлтийг хийснээрээ “Улаанбаатар хөгжил 2040” он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд заасан гурван том дэд төв рүү аваачна. Эргэн тойронд нь хоёр км тутамд байгаа арван жилийн сургуулиудыг энэ сургуулиудынхаа лицей сургууль болгоно. ШУТИС-ыг Шархад руу нүүлгэе гэж байна. Тэнд дахин төлөвлөлтөөр төлөвлөгдсөн дөрвөн га хоосон газар байгаа юм. Эргэн тойронд нь ерөнхий боловсролын долоон сургууль байдаг. Энэ долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч боловсордог. Эдгээр хүүхэд арван жилээсээ их сургуулийн хөтөлбөрөөр хичээлдээ яваад ирвэл энэ хүүхдүүдийн боловсролын чанар сайжирна” гэв.

Мөн эдийн засгийн тал дээр гарах ахиц өөрчлөлтийн хувьд их дээд сургуулиуд нүүснээрээ 7000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Дэд төвүүдэд шинэчлэлт хийхийн гол шалтгаан нь Улаанбаатар хотын хөгжил, эдийн засаг талаас нь аваад үзэхэд л нийтийн хоолны салбар дээр ашигтай байх боломжтой. Мөн үзвэр үйлчилгээ, шинээр баригдах барилгын тоо хэмжээ нэмэгдэж, эргээд эдийн засаг эргэлтэд орох аж.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж