МАН, АН дотоод хурлаа хийхээр бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.23-нд нийтлэгдсэн

МАН, АН дотоод хурлаа хийхээр бэлтгэж байна

МАН, АН дотоод хурлаа хийхээр бэлтгэж байна

Найр наадам дуусч намрын улс төр эхлэх янзандаа орж байна. Энэ намрын хамгийн халуун сэдвүүдийн нэг нь нүүрсний сонсгол. Хаврын чуулганаар нүүрсний сонсгол хүчтэй яригдсан ч АТГ-ын саналыг үндэслэн хойшлуулсан. Хэдийгээр АТГ-ын саналаар гэж тайлбарлаж байгаа ч эрх баригчдын дунд нүүрсний сонсголоос улбаалан түнжин хагарч, бүлэглэл хоорондын зодоон өрнөсөн нь нууц биш.

Тэгвэл МАН-ын УЗ энэ Баасан гаригт хуралдаж намрын чуулганы улс төрийн өнгийг ярилцах бололтой. Харин сөрөг хүчин АН-ын хувьд энэ сарын 28-ны өдөр ҮБХ-ны хурлаа зарласан. ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ. Үндсэндээ намын Ерөнхий нарийн бичгийг дарга, дэд дарга нарыг сонгож, сонгуулийн өмнөх хар зургаа гаргахаар зэхэж байгаа бололтой.

Дашрамд дуулгахад АН-ын ЕНБД-д Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нарын нэрс хэвлэлээр дуулдаж байгаа. Тиймээс энэ асуудал ҮБХ-ны хурлаар шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр сонгуулийн жил эхэлсэн учраас намууд энэ мэтчилэн бүтэц зохион байгуулалтын ажилдаа түлхүү анхаарч эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж