Ромын папын айлчлал аялал жуулчлалын оргил түүхийг бүтээнэ

Ромын папын айлчлал аялал жуулчлалын оргил түүхийг бүтээнэ

Ромын папын айлчлал аялал жуулчлалын оргил түүхийг бүтээнэ

Монгол Улсаас Ватикантай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа Ромын пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад айлчлах гэж буй. Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголиог бид өмнө нь ХҮМҮҮС буландаа онцолж байсан бол энэ удаа түүний айлчлал Монголд төдийгүй олон улсад ямар түүх бүтээхийг сонирхуулж байна.


Ромын пап лам өнгөрсөн тавдугаар сард Ватикан дахь Монголын Буддын шашны төлөөлөгчидтэй уулзахдаа католик болон буддын шашинтнуудыг энх тайван, хүчирхийлэлгүй дэлхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан. Тус уулзалтад Монгол дахь Францын номлогч лам Жоржио Маренго, пап ламын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн ерөнхийлөгч кардинал Мигель Аюсо Гиусо нар оролцож байв. Тодруулбал, Монгол Улсад католик шашны сүм байгуулагдсан болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд ийнхүү манай улсын Буддын шашны төлөөлөгчид Ром хотноо айлчилсан бөгөөд тухайн үеэс Ромын пап Монголд айлчлах талаар шуум гарч эхэлсэн. Тийнхүү шашны аялал жуулчлалаар дамжуулж олон улсад эх орноо сурталчлах том боломж давуу талыг өнгөрсөн зургадугаар сараас олон улс судлаачид, Шинжлэх ухааны академийнхан, түүх, шашин судлаачид онцолж, тодотгож буй. Тэгвэл Ромын пап Францисын Монголд хийж байгаа анх удаагийн айлчлал бидэнд ямар давуу талтай вэ?

Аялал жуулчлал: Албан бус байдлаар 3000 гаруй сүсэгтэн, жуулчин ирэх тооцоололтой байгаа бөгөөд мөн олон зуун номлогчид айлчлалын багт багтаж байгаа.

Сурталчилгаа: Олон улсад Монголыг сурталчлах том боломж. Учир нь Хорхе Марио Берголион айлчлалыг дэлхийн 20 гаруй орны 150 орчим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулна.

Геополитик: Дэлхийн улс төр, шашны хувьд чухал мессеж болно.

Олон улсын хэвлэлүүдэд Ромын пап лам 1500 хүрэхгүй католик шашинтантай Монголд зочилж байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгааг онцолж бичиж байна. Тиймээс ч шашин судлаачид, жуулчид  Монголыг олноор зорихоор төлөвлөсөн гэдгийг онцолжээ.

Хорхе Марио Берголион хувьд энэ айлчлал 43 дахь удаагийнх. Тэрбээр өмнө нь Америк тивийн 12, Азийн 11, Африкийн 10 оронд айлчилж байв.

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ ӨНДӨР АЙЛЧЛАЛ

Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар зэрэг томоохон хотуудад хурдацтай хотжилт, өсөлтийн зэрэгцээ ажилгүйдлийн түвшин өндөр, цар тахлын үеийн эдийн засгийн уналт бий болсон. Гэсэн ч Дэлхийн банкны мэдээлснээр алт, зэс, нүүрс болон бусад ашигт малтмал зэрэг байгалийн арвин нөөцтэй Монгол Улсын эдийн засгийн таамаглал таатай хэвээр байгаа.

Өнгөрсөн хугацаанд Ромын пап Францис авлига, байгаль орчны доройтлын эсрэг хүчтэй тайлбар хийсээр ирсэн. Энэ удаагийн айлчлал ч мөн хүлээлт өндөр үүсгэж байгаа.

Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилт, Орос, Хятадын газарзүйн байрлал зэргийг харгалзан пап ламын айлчлал стратегийн зоригтой айлчлалд тооцогдохыг олон улс судлаачид тоймлож байна. Монголд хорин жилийн турш номлогчоор ажиллаж байсан Италийн кардинал Жоржио Маренгогийн онцлон тэмдэглэснээр, Ромын Пап лам Францис католик шашинтнуудын цөөнхтэй Монгол Улсад айлчлах нь “Пап хувь хүн бүр, энэ үйлсийг эхлүүлж буй хүн бүрд ямар анхаарал хандуулж байгааг харуулах итгэлийн аялал, стратегийн айлчлал" болохыг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ж 2023-08-23 202.9.47.7

Уриад уриад олигтой нөхдүүд нь тоож ирэхгүй байгаа юм аа

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Mgl 2023-08-23 66.181.188.244

Mash ih ach holbogdoltoi strategiin ailchlal. Mongol ulsad hiij bui ankhnii tom ailchlal. Pop d bayarlalaa. Vaticanii ard tumend

Avatar

Зочин 2023-08-23 202.9.47.29

Галзуурал

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

CJ;

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

Apt+e##-

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

yg;

Avatar

Нэргүй 2023-08-23 139.5.217.216

Монголыг тоож ирэх гэж байгаа нь сайхан юм.Та нар яах гээд юм болгоныг буруушааж байдаг юм бэ?Монголын нэр хүндэд харшлах биш харин ч эерэг нөлөө үзүүлнэ.Нэг ч гэсэн хүн монгол гэдэг улсыг мэдэж сонсож аваг!

Avatar

Батсайхан 2023-08-23 139.5.218.28

Давуу тал гээд бичээд байдаг, сөрөг талыг нь мөн бичих хэрэгтэй шүү дээ эрхэм сурвалжлагч нар аа.

Avatar

Zochin 2023-08-23 202.126.90.68

Sain zuil er bolokhgui

Avatar

Нэргүй 2023-08-23 103.161.242.181

монголыг сайн сурталчилна л биз. Хамба лам дэлхийн хүн ардын гуравны нэг шүтэн биширдэг шашны толгой. Манайхан дуугай л харж баясаж байсан нь дээр биз. Үнэгүй мөнгө орж ирэх болтугай. хурай..хурай…

Avatar

Нэргүй 2023-08-23 202.55.188.99

Буруу номтнуудаас сайн зүйл горьдоод хэрэггүй дээ. Олон жуулчин ирнэ ч гэх шиг.

Avatar

Зочин 2023-08-23 66.181.161.76

Дээрх мэдээний эхэнд Францын номлогч лам Жоржио Моренго гэж бичсэнээ мэдээний төгсгөлд Италийн кардинал Жоржио Моренго гэж бичжээ. Мөхөс би үүнийг нь Францын номлогч лам бөгөөд Италийн кардинал Жоржио Моренго юм байна гэж ойлгов. Тэгээд Жоржио Моренго гуайгаас асуух асуулт байна. Танай улсыг Ватикан улс гэдэг юм уу, Гэгээн ширээт улс гэдэг юм уу, эсвэл Гэгээн ширээт Ватикан улс гэдэг юм уу?

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.108

Дэлхийн хүн амын 90 гаруй хувь Монгол гэж сонсож байснаас Монгол улс гэж байдаг эсэх, Монгол улс хаана байдгийг ч мэдэхгүй амьдарч байгаа. Яахав энэ айлчлалаар МУ гэж байдаг юм байна гэдгийг олон гадаадууд мэддэг болох байх.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.21.107.46

ПАП ыг дагалдаад католикууд мянга мянгаараа Монголд аялаж жуулчлахыг хүсэж болно, энэ сайн хэрэг. Мөн үүнийг дагалдан ижил хүйстнүүд, сексийн гаж сонирхолтнууд, хүүхдийг с***р самуунд уруу татагчид, сатанистууд, хар тамхичид, мафийнхан гд энэ дэлхийн 9 шидийн доод ертөнцийнхөн Монголд хөл тавина. Түүнээс яаж хамгаалахаа цагдаа, тагнуул нь мэдэж л бдаг байгаа даа.

Avatar

Зочин 2023-08-23 78.80.27.99

Муу бүхний үүр уурхай болсон г*** л***р ирж гай л болно!!! Улс төрийн даалгавар хийж яваа шүү дээ

Avatar

Бадарч тахар 2023-08-23 66.181.188.141

Монголын их хааны ирж уулз гэсэн бичгийг аваад 780 жилийн дараа ирж байгаа нь энэ юм ! Хархорумд л очих ёстой хүн дэ !

Avatar

Нэргүй 2023-08-23 202.9.40.238

1 тэрбум католик итгэлтэй хүмүүсийн нүд Монгол руу ширтэнэ дээ. Тун сайн сурталчилгаа

Avatar

Нэргүй 2023-08-23 103.212.119.235

Шашин бол энх тайвны бэлэг тэмдэг баймаар

Оросын шашны эцэг бол алаад бай л гээд бгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж