Нүүрсний хулгай: Ихийг хулгайлбал ордонд, багыг хулгайлбал шоронд!

Нүүрсний хулгай: Ихийг хулгайлбал ордонд, багыг хулгайлбал шоронд!

Нүүрсний хулгай: Ихийг хулгайлбал ордонд, багыг хулгайлбал шоронд!

Нэг хэсэг нь Дарь-Эхэд гэр оронтойгоо урсч, үерт үйж байхад, нөгөө хэсэг нь  авлига хулгайн мөнгөөрөө Зайсанд орчин үеийн оффис барьж, тансаг хаус худалдан автлаа Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болжээ.

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар сэжиглэгдэж буй 17 хүнийг нэр устай нь зарласан 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас тоолбол бүтэн найман сарын хугацаанд энэ хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан хүмүүсээс баривчлагдаж хоригдсон нь  цөөхөн. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас бусад нь гадуур сул чөлөөтэй явж байна.

Нүүрний хулгайн хохирлын хэмжээ 40 их наяд. Монгол Улсын 2023 оны төсвийг хоёр нугалсантай тэнцэх мөнгө.

Тоон дүнг нь сонссон ч, эдийн засаг, нийгэмд учруулсан хор хохирлыг нь тооцсон ч нүүрсний хулгай бол ердийн хулгайтай харьцуулашгүй хэрэг. Халаасны хулгайч хэн нэгнийг хохироодог бол нүүрсний хулгайч улсаа, иргэдээ бүхэлд нь хохироосон гэсэн үг.

1. АТГ-аас нүүрсний хулгайн сэжигтнээр зарласан 17 хүний 10 нь МАН, долоо нь АН-ын гишүүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нар дээр Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг нэмж яллагдагчаар татсан билээ. Товчхондоо, нүүрсний гол хулгайчдын дийлэнх нь Л.Оюун-Эрдэнийн журмын нөхөд гэвэл илүү бодитой дүгнэот болно.

2. Нүүрсний гол сэжигтнүүд хоёр ордонд сууж байгаа. Нэг хэсэг нь хуулийн хамгаалалтын дор, нөгөө хэсэг нь намын хаалганы ард нуугдаж буй. Жишээ нь, УЕП-оос яллагдагчаар татсан гишүүдээс Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-аас түдгэлзүүлсэн. Харин Н.Наранбаатарыг УИХ-ын олонх авч үлдсэн билээ. АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын гэр, оффист сүр дуулиантай нэгжлэг хийснээс хойш хавтаст хэрэг нь хэний сейфэнд “зуссан”-ыг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Ж.Мөнхбат найрын хойморт заларч, Т.Аюурсайхан засгийн эсрэг хор найруулан гүйх болсон гэх.

3. УИХ дахь ажлын хэсгээс нүүрсний сонсгол хийхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард товлосон боловч өнөөг хүртэл таг чиг.  Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зургадугаар сарын 20-нд мэдээлэл хийхдээ “Нүүрс сонсголын хэзээ хийхээ маргааш шийднэ” гээд найр, наадамтай залгасан билээ. Тиймээс намрын чуулган эхэлтэл нүүрсний сонсголыг Х.Нямбаатар хийж чадахгүй нь тодорхой болов.

4. Монголын нүүрсийг вагонтой нь, вагоныг нь төмөр замтай нь хулгайлсан хүн бол Х.Баттулга. Тэрбээр ҮАБЗ-ийг даргалж байхдаа,  2017-2019 онд есөн оффтейк гэрээ байгуулж, төрийн нууцад авсныг өнгөрсөн оны дуулианы үеэр нууцаас гаргаж байв.  Түүний төрийн нууцад авсан оффтейк гэрээний дагуу барьсан төмөр зам нь хоёулаа мухар. Гашуунсухайтын мухар төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход 200 сая ам.доллар шаардагдаж байгаагаас гадна багадаа хоёр жил болохыг салбарын сайд нь мэдээлж байв.

5.Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг гацаасны цаад шалтгаан нь эрх мэдэлтнүүдийн хулгай8 луйвар байсан нь ийнхүү илчлэгдсэн билээ. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд төмөр замын төслүүдийг гацааснаар Монгол Улс хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн ашгаа алдсан болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан удаатай. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах М.Энхсайханы төслийг унагасан гол хүн бол З.Энхболд. М.Энхсайханыг Тавантолгойн ордыг бусдад давуу эрхтэйгээр өгөхийг завдсан гэж хэрэг үүсгэн, шоронд суулгасны дараа нүүрсний мафи 40 их наядаар ханатлаа найрлажээ. Харамсалтай нь, энэ хэрэг эцэстээ “чоно цатгалан, сүрэг бүтэн” тийшээ явж байна.

6. Нэгдүгээр сард АТГ-аас нүүрсний хэрэгт 66 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэж байв. Харин гуравдугаар сард тус газраас 48 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх зөрүүтэй тоо хэлсэн. Тэгвэл дөрөвдүгээр сард УПЕГ-аас “127 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаас 68 нь нийтийн, 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан. Мөн гурав нь БНХАУ-ын иргэн, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн 7, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан 1, Засгийн газрын гишүүн, сайд асан 1, яамны төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга 1, аймгийн засаг дарга 1, аймгийн засаг дарга асан 1 хүн байна” гэж байв. Тэгвэл тавдугаар сард нүүрсний хулгайн нэг ч хавтаст хэрэг шүүхэд ирээгүй гэж мэдээлж байсан ШЕЗ долдугаар сард "33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Гэхдээ нүүрсний хэргийн гол сэжигтнүүдээс шүүхийн хаалга татсан нь байхгүй.  Эндээс дүгнэхэд, манай хуулийнхан том хулгайчаасаа айж, жижиг хулгайч нарт  эр бяраа гаргадаг бололтой. Зүй нь шуудайтай нүүрс хулгайлсан нь ч, вагонтой нүүрс луйвардсан нь ч адилхан хариуцлага хүлээдэг болсон цагт Монголд авлига, хулгай буурна.

7. Авлигатай тэмцэх нь Ардын намтай хийх тэмцэл болох нь ойлгомжтой. Гэвчиг зуун жилийн түүхтэй Ардын намыг авлигаас цэвэрлэж, авлигачдыг Ардын намаас хөөе гэвэл Л.Оюун-Эрдэнэ цагаан байраа галдан  “шатаахад” хүрч мэднэ. Нөгөө талдаа Ардын намыг авлигачдаас цэвэрлэхгүйгээр ардчиллыг хамгаалах боломжгүй, бололцоогүй.  Хэрэвзээ журмын нөхдөө өрөвдвөл Л.Оюун-Эрдэнийн амлалт талаар болно. Түүний "ардчиллын төлөө авлигатай хийх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй" гэх үг хоосон үлдэнэ. Ардчиллаа хамгаална гэвэл Л.Оюун-Эрдэнэ анд нөхөдгүй болно. Анд нөхөд аврах уу, ардчиллаа хамгаалах уу гэх хайчин галын дунд Л.Оюун-Эрдэнэ зогсож байна.

8. Хууль нь хууль шиг, шүүх нь шүүх шиг улс оронд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчид шоронд суудаггүй юм аа гэхэд ядаж төрийн ордонд орох эрхгүй. Гэвчиг Монголд хулгайч нь хаан, хаан нь хулгайч болох нь жирийн үзэгдэл. Жишээ гэвэл Женко байна. Улсаа тоносон, нүүрс хулгайлсан улстөрчдийн дийлэнх нь ирэх онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа нь гарцаагүй. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд ирэх жилийн улс төрөө тэд хэдийнэ эхлүүлжээ.

Эцэст нь, эдийн засгийн хулгайч, эх оронч хоёроо ялгаж чадахгүй бол улс нь уландаа үлдэж, иргэд нь утаандаа амьдрах нь “тавилан” болно шүү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-23 202.179.11.230

Hulgaichiig ni medseer baij huuliar shiidne gedeg l utgagui yum daa. Jijig hulgai huuliar tom hulgaig Lynchiin shuuheer shuudeg bolmoor baina.

Avatar

Зочин 2023-08-23 103.57.95.67

АН топ хулгайчууд нүүрсний хулгайг цэцэглүүлсэн нь ил болсон. Нүүрсний хулгайтай дайн зарласан. Опун-Эрдэнэ рүү дайрч байгаа нь дээрхийг давхар баталж байна

Avatar

Нэргүй 2023-08-23 213.87.158.186

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-23 202.9.47.51

Ихийг хулгайлбал ордонд, багыг хулгайлбал шоронд, юу ч хулгайлаагүй бол уланд

Avatar

Нэргүй 2023-08-23 188.162.250.69

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.160.27

Нүүрсний гол хулгайч Жонхуу, бусад нь гар хөлүүд нь. Хэдэн хүний нэрийг ил зарлаж туг тахих гэсэн биш өнөөдүүл нь барьцаад, өөрсдөө нээнтэгэнд орчихсон. Хүүк, Данх, Аюурсайхан, Зандка бүгд хувь авдаг. Ил цагаан хулгай хийх боломж багасаад ирэнгүүт бирд Чойжилсүрэнгээр буцаагаад нүүрс оруулж ирэх арга зохиосон.

Avatar

Үнэн 2023-08-23 202.9.46.159

Нам дагасан өлөн шимэгч хорхоонууд монгол хужаагиин удмаар нь шалгамаар хурган х***а царайлсан дарганцарууд их болжииндооо цүнх гөвс пялдага лалрууд салбар салбартааа хулгаа авилгалаа хиисээр 8 ишиг хулгаалсан хүн 3жилиин ял 80 тэрбумын нүүр ждү банк газрын хулгаачуудыг хулгаалсан хөрөнгииин ишгээр тооцуул хэдэн жилиин ял бол ул шал чацага нэрт дүлии сохруудааа

Avatar

Нэргүй 2023-08-23 216.38.195.74

– MX-? + #;

Avatar

Батсайхан 2023-08-23 139.5.218.28

Т.Аюурсайхан усанд хаясан чулуу шиг алга болжээ. Их шударга царайлаад байсан хүн дээ

Avatar

Нэргүй 2023-08-23 120.22.109.86

Chi dunguj huduunuus nuuj ireed Chingelteid duguilsan daa aygui bol.

Avatar

Нэргүй 2023-08-23 37.120.208.126

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

ИРГЭН 2023-08-23 202.9.46.250

Ихийг хулгайлбал ордонд, багыг хулгайлбал шоронд!, УЛС ОРНОО ХУЛГАЙЛБАЛ ГАДААДАД !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.160.108

Нүүрсний хулгай болон Женко-ийн хэрэг урагшлахгүй байгаагийн шалтгаан нь АТГ-ын дарга нь Х.Баттулгын тавьсан хүн учир хөдлөхгүй нь тодорхой!! Гэтэл Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар дуугүй хараад л суух юм?? Юу хүлээгээд байгаа юм болоо???

Avatar

Z 2023-08-23 103.57.93.42

40 trillion hiidber too, chi iug medehbe munhag setguulcee, anh hulgag hen ehelsen tuuniig olood biichleldee zugeer olny tolgoig erguuleed bsihaas

Avatar

Z 2023-08-23 139.5.219.21

дээрх Z fucking lier. the dumbest ever doldrums in the World. get out from here, motherfucker

Avatar

Нэргүй 2023-08-23 183.177.97.14

МАН дарга нар өөрсдөө нүүрс хулгайлдаг болохоор энэ хэрэг нам дарагдаж байна даа.

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.88.90

Женко сэтгүүлч 2 4влэр. эвтэй бол хүчтэй.

Avatar

Зочин 2023-08-23 59.153.112.168

Сэтгүүлч хамаагүй ээ. Хулгай хийсэн их мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр НУС.мн-ийг байгуулсан. Их хулгайч Ц.Элбэгдорж, МАНгас Х.Баттулгаас айгаад байнга иймэрхүү юм бичдэг. Айхад аргал хөдөлнө гэдэг болоод байна. Ц.Элбэгдорж чи, тийм чадалтай юм бол Сонгуульд оролцоод үзээч. 1%-ийн санал авахгүй луйварчин сонингийн ард орчихоод хуцаад байх юм. Бүр гадуур ч явж чадахгүй байгаа биз дээ, толгойгоо хагалуулчих гээд…

Avatar

Нэргүй 2023-08-23 202.126.89.87

Хятадууд өөрсдийн нүүрсний гол хулгайч Гуо ган гэгч монгол хэлтэй нөхрийг баривчилж саяхан цаазаар авсан гэсэн. Тэр нөхөр цаазлуулахынхаа өмнө цагдаад өгсөн мэдүүлгэндээ хамтарч ажилласан монголын нүүрсний хулгайч сайд дарга, УИХ-ын гишүүдийн нэрсийг нэг бүрчлэн хэлсэн, тэр нэрсийг Хятадын талаас манай Засгийн газарт ирүүлсэн гэж сошиалд бичсэн байсан, үнэн үү?

Avatar

Нэргүй 2023-08-23 124.158.65.131

Мэддэг хүмүүс Жонхууг хамгийн аюултай хар хүч гэж байна лээ. Либерал үзлийг үзэн яддагаа жонхуу олон удаа илэрхийлж байсан гэдэг. Харин иргэд УБ -ын захирагчаар Бат -Үүлийг болоосой гэж байна лээ шүү.

Avatar

Нэргүй 2023-08-23 59.153.115.126

Ахиад сонгоно! Зуун цаас аваад л сонгоно. Баярцогт , Бат үүл ямар аймшигтай хүмүүс байсан тухай үлээж эхлэнэ.Өөрийнхөө нүүрсээр өөрийгөө авлигадуулна. 175 тэрбум гээд тоо нь хүртэл тодорхой. Авлига гэхгүй туршилт гэж нэрлэх юм байх! Оркууд яахав дээ “ мундаг залуу шүү! мундаг эмэгтэй шүү” гэдгээ хэлээл сонгоно .Толгойгоо бол малгай тавих , ам хоолны ,чих ховны зориулалтай гэж боддог. Хэцүү дээ!

Avatar

иргэн 2023-08-23 202.21.117.210

Баярцогт батүүл хоёр тэгээд амшиггүй хүмүүсүү нийгэм мартаад одоо угаагдсан улиг болсон улс төрөө хийхэд болчино гэж бодож ядарсан ялзарсан янханлаг улс төр хийхээ одоо болио наад хоёр хүн чинь муугаараа бүр хэд дахин илүү гарна уу гэхээс бага байна гэж байхгүй шдээ.

Avatar

тогоо 2023-08-23 45.117.35.4

гадаад паспорттой, граашдаа машинтай, гаднаа малтай болголцсон Бат Үүлээсээ айна уу, өвөөгийн чинь өвтгөхгүй авчихсан, өөрийн чинь эрх эрхчөлөөг хэлэхгүй авчихдаг АРДЫН НАМААСАА айна уу, таны л ЭРХ

Avatar

Нэргүй 2023-08-23 66.181.189.117

Жонхуу Данх 2 Батзандангийн ШИНЭ нам дээр нэгдэнэ гэж байх уу. Улс төрийн хуваагдал иймэрхүү болчихоосой. Ямарч байсан Жонхууг дагаж Оросын 100 % колони болохоо больж үзэцгээрэй малнуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж