Хувийн тээврийн хэрэгсэлд RFID чипийг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Хуучирсан мэдээ: 2023.08.22-нд нийтлэгдсэн

Хувийн тээврийн хэрэгсэлд RFID чипийг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Хувийн тээврийн хэрэгсэлд RFID чипийг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням "Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн.

Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна" гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5-н гэхэд нэмж 100 ирнэ” гэдгийг хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.

RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил одоогоор үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж