ОХУ-ын эрх баригчид Мариуполь хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг бэлтгэжээ. Тус төлөвлөгөөнд 300 мянга орчим орос иргэнийг нүүлгэн шилжүүлж авчрахаар тусгасныг Украины Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдэгдэв. Нүүлгэн шилжүүлэх ажлыг 2035 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна Кремлиэс Украины эзлэгдсэн бүс нутаг дахь үл хөдлөх хөрөнгөө хямд барьцаалан зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж, оросуудыг тийшээ нүүж ирэхийг уриалсан байна. Оросын амьжиргааны түвшин доогуур бүс нутгуудад амьдардаг цагаачид болон төрийн албан хаагчдыг эзлэгдсэн бүс нутгууд руу ихэвчлэн илгээдэг аж.
Орос иргэдийг Мариупольд суурьшуулах төлөвлөгөөтэй зэрэгцээд Мариуполь дахь оршин суугчдыг Орос руу албадан гаргаж байгааг мөн Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээллээ. "Москвагийн эрх баригчид хотын оршин суугчдыг өмчлөх эрхийн бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй бол хууль бусаар гэрээс нь нүүлгэж байна" гэж өнгөрсөн сарын сүүлээр албаны хүн хэлжээ.
Азовын тэнгисийн эрэгт нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан Мариуполь хотод 400 мянга гаруй хүн амьдардаг байв. Гэвч дайн эхлээд удалгүй буюу 2022 оны тавдугаар сард ОХУ-ын арми хотыг эзэлсэн.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT