Ромын пап Украин руу элчээ илгээнэ

Ромын пап Украин руу элчээ илгээнэ

Ромын пап Украин руу элчээ илгээнэ

Ромын пап Францис өчигдөр /2023.08.21/ АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй уулзаж, Украины дайн болон тэнд энх тайвныг тогтоох талаар хэлэлцжээ. Энэ үеэр Ромын пап Украин дахь дайнд энгийн номхон иргэд амиа алдаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. 

Генерал Марк Милли Европын орнуудаар айлчилж буй. Тэрбээр ОХУ-ыг "Украины энгийн иргэдийн эсрэг терроризмын кампанит ажил явуулж байна. Тэр дундаа, иргэний дэд бүтцийг дайны стратегийн нэг хэсэг болгон онилсон" гэж хатуу шүүмжилжээ. Тэтгэвэртээ гарсан генерал тэрбээр дайныг улс төрийн аргаар шийдвэрлэх боломжтойг онцолсон байна. 

Украинд олон тэрбумаар үнэлэгдэх зэвсэг илгээхийг Марк Милли дэмжсээр ирсэн. Харин Ромын папын хувьд зэвсгийн худалдааг үндсэндээ буруушаасан байр суурьтай байжээ. Гэвч өнгөрсөн жил тэрбээр "Украинд зэвсэг нийлүүлэх нь ёс суртахууны хувьд байж болох зүйл" гэж хүлээн зөвшөөрсөн байна. Тэр Украины ерөнхийлөгч Зеленскийг яриа хэлэлцээрт нээлттэй байхыг хүссэн. Гэвч Зеленскийн хувьд 10 зүйлт энхийн төлөвлөгөөгөө Ватиканаар дэмжүүлэхийг хүсч байна. 

Дашрамд дурдахад, 86 настай пап лам энх тайвны элч Италийн кардинал Маттео Зуппиг Киев, Москва, Вашингтон руу илгээх, украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах талаар ярилцжээ. Түүнээс гадна "Маттео Зуппи удахгүй Бээжинд очиж, Хятадын дэмжлэгийг авахыг хичээнэ" гэж Ватиканы албаныхан мэдэгдлээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.189.128

АНУ-ын Иран Ирак Сири гэх мэт олон оронд дайн хийж энгийн иргэд үхэж үрэгдэхэд энэ пап гуай яагаад дуугараагүй юм, ингэж ялгаварлан гадуурхах үзэл нь католик шашны үзэл суртал зарчим нь биш байлтай.

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хэлэлцээ шүү 2023-08-22 139.5.217.61

НАРАНЖАРГАЛ МАНДАХ-аа яриа хэлэлцээнд нээлттэй байх гэж засна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж