Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар З.Батбаярыг томилжээ. Тэрбээр Усны газрын орлогч даргаар олон жил ажилласан бөгөөд Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүнийг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг гаргасан байна.
З.Батбаяр нь Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм. З.Батбаяр нь Унгар улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байхдаа Биокомпинатын үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, Унгарт тэтгэлэгээр суралцах оюутан залуусыг асуудал зэргийг шинэ шатанд гаргаж, хоёр улсын харилцаанд томоохон үүрэг хүлээж ажиллаж байсан.
УИХ-ын чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталсан. Улмаар Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг 92.9 хувийн саналаар томилохыг дэмжиж байсан. Харин 2021 оны зургадугаар сарын 30-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар З.Батбаярыг эгүүлэн татаж Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар С.Баатаржавыг томилсон. Энэ томилгооны дагуу Элчин сайд З.Батбаяр нутаг буцаж, шинэ Элчин сайд ажлаа авсан байдаг.