Граж буулгасан талбайд байр барихгүй, тохижилт л хийнэ гэв

Граж буулгасан талбайд байр барихгүй, тохижилт л хийнэ гэв

Граж буулгасан талбайд байр барихгүй, тохижилт л хийнэ гэв
Зөвшөөрөлгүй граж, хашаа хайсуудыг буулгаж тус талбайд нийтийн автомашины хүртээмжтэй зогсоол болон ногоон байгууламжийн тохижилтыг хийх ажил өнгөрсөн жилээс нийслэлд өрнөж буй. Гэвч зарим дүүрэг, хороонд граж буулгасан талбайд одоог хүртэл бүтээн байгуулалт хийгээгүй, эсвэл орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосон зэрэг асуудал үүсээд буй. Өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн талбай дахь зөвшөөрөлгүй гражуудыг буулгасан газарт хувь иргэн орон сууцны барилга барих болсон. Гэхдээ тус газар нь тухайн иргэний өмч байсан бөгөөд үүнийг шийдвэрлэсэн талаар мэдээлж байв.
Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн граж буулгасан газарт мөн барилга барих гэж байгаа гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар тус дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын дарга н.Саруул-Одоос асуухад "Граж буулгасан нийтийн эзэмшлийн талбайд зөвхөн тохижилт л хийнэ. Ногоон байгууламжийн ажил хийх бөгөөд нийслэлээс хариуцаад явж байгаа" гэв.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 30А байрны баруун талын гражуудыг Нийслэлийн Засаг Даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний А/388 захирамжийн дагуу буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр явуулсан байна. Газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, холбогдох албад болон “Мон-Уул МЧМ Майнер” компани хамтран гүйцэтгэж газрыг цэвэрлэн чөлөөлжээ. Одоогийн байдлаар тус талбайд тохижилтын ажил эхэлсэн болохыг албаныхан хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-08-22 103.212.118.102

иргэдийн хувийн өмчийг эвдэн сүйтгэхээс өөр ажил олдохгүй байгаа юм уу. нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. зэрлэг бүдүүлэг тэнэгүүдээ

Avatar

Нэргүй 2023-08-22 2.216.27.192

тэр хувийн өмч биш нийтийн эзэмшилийг хувьд завшиж байсан бусармаг үйлдэл

Avatar

Нэргүй 2023-08-22 124.158.65.131

Гражуудыг буулгахаар цэлийгээд сайхан болж байна. Гражуудыг буулгаад мод таоьж цэцэрлэг болгохоор сэтгэл сэргээд уужуухан болж байна гэж хүмүүс ярьдаг.

Avatar

Нэргүй 2023-08-22 78.147.215.109

цэцэрлэг, бага сургууль барих нь хамгийн зөв шийдэл

Avatar

зочин 2023-08-22 202.131.227.179

Ёүхбаатар дүүрэгт зарим грашийг орхиж ялгавартай хандаж байна.Ж-нь Өргөө амаржихын урд,

Avatar

Нэргүй 2023-08-22 122.201.23.83

Нураах сүйтгэхээс өөр юм хийж чадахгүй хүмүүс ээ бид

Avatar

Нэргүй 2023-08-22 139.5.216.235

Үзэл сурталгүй навсайсан гараж нураасныг сүйтгэлээ гэх гээд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2023-08-22 103.57.92.26

Zuv baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж