"Meta" компани Канадын түймрийг үл тоов

"Meta" компани Канадын түймрийг үл тоов

"Meta" компани Канадын түймрийг үл тоов

Канадын баруун хойд хэсэгт гал түймэр гарсны улмаас онц байдал зарлаж, Йеллоунайф хотыг нүүлгэн шилжүүлэх болсон талаар бид мэдээлсэн билээ. Гэвч “Meta” компани тус улсад гарсан ой хээрийн түймэртэй холбоотой фэйсбүүк дэх мэдээллийг хаажээ. Энэ нь хүмүүсийн аюулгүй байдлаас илүү ашигийг нэгдүгээрт тавьсан үйлдэл гэж Канадын ерөнхий сайд Жастин Трюдо шүүмжлэв.

Канад улсад удахгүй батлагдах магадлалтай байгаа “Цахим мэдээний тухай хууль”-ийн дагуу “Google”, “Meta” зэрэг технологийн компани нь хэвлэл мэдээлэлд контентоо байршуулсны төлөө төлбөр төлөх шаардлагатай болсон. Уг хууль батлагдсанаар Канадын медиа компаниудад томоохон дэмжлэг болох аж.

“Meta” компани уг хуулийг алдаатай гэж үзэж байна. Тийм учраас “Meta” компани Канадын шинэ хуулийн хариуд ой хээрийн түймрийн үеэр мэдээг нь хаажээ.

Түймрийн улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Гэтэл фэйсбүүкийн хориг нь тэднийг хоорондоо чухал мэдээлэл солилцоход саад болсон гэж үзжээ. Ерөнхий сайд Жастин Трюдо Даваа гаригт мэдэгдэл хийхдээ “Meta”-ийн үйлдлийг санаанд оромгүй гэж хэлсэн байна. Йеллоунайф хотоос 15 км зайд ой хээрийн түймэр үргэлжилсээр байна. Сүүлийн долоо хоногт хоёр удаа нүүх шаардлагатай болсон нэгэн иргэн “Нүүлгэн шилжүүлэлтийн талаарх чухал мэдээллийг авч чадаагүй” гэжээ.

Канад иргэдийн 77 орчим хувь нь фэйсбүүк ашигладаг бөгөөд тэдний дөрвөн хүн тутмын нэг нь мэдээ авахдаа тус платформд голчлон тулгуурладаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж