Мисс Ч.Содтуяагийн шавь Монголын сайхан бүсгүйгээр шалгарчээ

Мисс Ч.Содтуяагийн шавь Монголын сайхан бүсгүйгээр шалгарчээ

Мисс Ч.Содтуяагийн шавь Монголын сайхан бүсгүйгээр шалгарчээ
Монгол Улсаа төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцох шилдэг гоо бүсгүйчүүдийг наймдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд тодруулжээ. Энэ жил "Мисс Монголиа-2023" тэмцээнийг 19 дэх жилдээ, "Монгол туургатны гоо бүсгүй-2023" олон улсын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 10 шилдэг гоо бүсгүй өрсөлдсөн байна.
Тодруулбал, Увс , Ховд, Архангай, Өвөрхангай , Хэнтий, Булган, Эрдэнэт , Дархан, Төв аймаг болон ОХУ-ын Буриад, Тува улсаас шилдэг гоо бүсгүйчүүд оролцжээ. "Монгол туургатны гоо бүсгүй-2023" тэмцээний тэргүүн миссээр Ж.Мөнгөнцацралт шалгарч, Япон улсад зохион байгуулах "Miss International -2023" тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон байна.
Мисс Ж.Мөнгөнцацралтын хувьд мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн шавь гэнэ. Тэрбээр 11 настайдаа "Азийн модель" агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьжээ.
Мөн тэрбээр нийслэлийн шилдэг хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн-2015 “ тэмцээний анхны титмийн эзэн болж байв. Мөн тэрбээр “Мисс Монголиа-2018″ тэмцээнд оролцож, гуравдугаар байранд шалгарч байсан удаатай. Ингээд түүний амжилтыг танилцуулъя.
  • Нас: -24
  • Өндөр: – 178 см
  • Жин: -60 кг
  • Биеийн харьцаа: 90-64-95
  • Сургууль: Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • Зорилго: дэлхийг тойрон аялах

Оролцсон тэмцээн уралдаан авсан шагнал :

  • Mонгол туурагтаны мисс-2013-Топ 5
  • Үнсгэлжин загварын тэмцээн-2014-ялагч
  • "Miss teenage of Mongolia"-2014-ялагч
  • "Miss Roastaing-2015"-Дэд мисс
  • "Мисс Монголиа-2018"-Гуравдугаар байр
  • Торгоны зам олон улсын загварын долоо хоног-Торгоны замын "Стар" модель шагнал 2018
  • Азийн олон улсын супер модель-Хамгийн үзэсгэлэнтэй модель шагнал-2018
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 139.5.218.158

За даа чиг…Хөөрхөн биш, гэхдээ яахав байдаг л нэг гайгүйхэн бие хаатай хүүхэн байна.

Avatar

Нэргүй 2023-08-22 107.115.29.47

Arai ch Mongoliin miss bolohoorgui huuhen bnaa. Zagvariin taizan deeree l havaasag. Gehdee mongoljuu turh bol bn bn

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-22 139.5.216.49

Одоо тэгээд яах уу . Мянгаа Базараа гээд

Avatar

Ebe 2023-08-22 103.254.123.199

myangaa shinr gishii ger huleen avna uu

Avatar

Нэргүй 2023-08-22 202.131.225.53

хөөрхөн л охин байна

Avatar

зочин 2023-08-22 103.161.242.119

Байдаг л нэг будмал бор хүүхэн бна ш дээ.улсын өмнөөс юм чинь арай аятайхан хөөрхөн бүсгүй олдохгүй бна уу? олохгүй бна уу?
Эсвэл ар өврийн хаалгаар жинхэнэ сайхан бүсгүйгээ шахаад бнаа даа?

Avatar

Нэргүй 2023-08-22 139.5.219.32

ер нь яг сайхнууд нь оролцдоггүй юм байх аа даа

Avatar

Зочин 2023-08-22 139.5.218.40

за за, тусгаар тогтнолын ордон л тэр хавиараа эргэлддэг хүүхдүүдийнхээ дунд миссийн тэмцээн зохион байгуулаа биз, угаасаа л явдалтай газар даа тэр хавь ч, кк

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.117.222

Сэтгэлд хүрсэн сайхан охин биш л бна. Шалгуур улам л доошлоод байх юм даа. Би оролцсон бол түрүүлэх байж дээ.тэгэхдээ Мянганбаяр байхгүй болохоор бас эрсдэлтэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж