Япон дэлгүүр бүдүүлэг жуулчдыг шүүмжлэв

Япон дэлгүүр бүдүүлэг жуулчдыг шүүмжлэв

Япон дэлгүүр бүдүүлэг жуулчдыг шүүмжлэв

Япончуудын хувьд бусдад төвөг учруулахгүй байж, биеэ зөв авч явах, эелдэг байх нь үндэсний соёл уламжлал нь байдаг. Тэгвэл Японы нэгэн дэлгүүр бүдүүлэг жуулчдыг шүүмжилсэн том самбарыг үүдэндээ байршуулсан нь олны анхаарлыг татжээ. Токио хотын дэлгүүрийн үүдэнд байршуулсан самбарт "Гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан хүсэлт" гэсэн гарчигтайгаар дараах сануулгыг бичсэн байна.

Тодруулбал, барааг авч үзээд буруу тавиур дээр тавих, худалдан авахаасаа өмнө задлах, дэлгүүрт хоол хүнс болон ундаа авчрах, хог хаях, эвдэрсэн зүйлээ буцааж өгөхийг хүсэх зэрэг үйлдлүүдийг бүдүүлэг гэж бичжээ. Мөн ажилтнуудын дийлэнх нь англиар ярьдаггүй болохыг тэмдэглэж, гадаадын үйлчлүүлэгчдэд  хайж буй зүйлийнхээ зургийг харуулах эсвэл япон хэлээр ярихыг хичээхийг зөвлөжээ.

Энэ сануулгыг Калифорнийн нэгэн оршин суугч наймдугаар сарын 13-нд фейсбүүкт байршуулснаар  цахим ертөнцөд  40,000 гаруй хүний ​​сэтгэгдэл авч, зарим америк жуулчин хэр соёлгүй байж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал, нэгэн хэрэглэгч "Харамсалтай нь тэдний асууж буй ихэнх зүйл нь энгийн эелдэг зан бөгөөд олон америкчуудад маш их дутагдаж байна" гэж  бичжээ. Өөр нэг хэрэглэгч "Би америк хүн. Энэ үнэн. Хүн бүр ийм байдаггүй. Гэхдээ ийм төрлийн хүмүүс улс орны ихэнх хэсгийг бүрдүүлдэг" гэсэн байв.

Мөн гадаадын жуулчид зочилж буй Азийн орнуудын соёл, ард түмнийг үл хүндэтгэдэг гэж олон хэрэглэгчид шүүмжилсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 122.201.25.111

үнэн.
япончууд өвөрмөц соёлтой хүмүүс байна лээ хүнд төвөг удахыг огт хүсдэггүй юм шиг байна лээ. бусдыг ч гэсэн тийм байгаасай гэж хүсдэг байх

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Буруу нь буруу гэвч гадаадад баглаагүй бараа үзүүлэн маягаар байдаг учраас хүмүүс бараг барьж үзээгүй юмаа авдаггүй. Заавал барьж үздэг. Иймэрхүү жижиг дэлгүүр савласан бараа шууд зарна гэдэг. Монголд ч бас нэг иймэрхүү дэлгүүр онгойлгож болохгүй гэж нэг үйлчлүүлэгчтэй маргалдаж абйсныг санаж байна. Тэр хүн дотор нь юу байгааг мэдэхгүй барьж үзэхгүй яаж авах вэ ? гэж байсан. Дарга руугаа ярьж байж онгойлгож өгч байсан. Намайг ч бас нэг даавууны худалдагч барьж үзэхгүй ав гэж байсан.

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

баглаагүй бараа үзүүлэн маягаар заавал байдаг учраас

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Даавууны худалдагч барьж үзэхгүй материал ав гээд нэмээд юу ч хэлээгүй яямар ч дургүй хүргэх үйлдэл гаргаагүй байхад уурлаад доромжлоод гарсан.Тэр байтугай миний хувийн хэрэгт оролцоод өөрөө яг тийм өнгийн хувцас өмссөнөө мартаад миний сонирхсон барааг шүүмжилсэн. Тэнэг хүнтэй юу ярих вэ маргалдаагүй гарсан. Дахиж тэр дэлгүүрээр орохгүй байхад болно.

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Тэр дэлгүүр тэр үйлчлүүлэгчтэй маргасны дараа нэг барааг задалж үзүүлэн маягаар тавдаг болсон. Дэлгүүр тэгж тавиагүй бол задлах нь мэдээж буруу. Тиймээс дэлгүүр үзүүлэнгийн бараа танилцуулах бараа барьж үзэхээр тавих нь зарим улсын соёл. Үзэг бал авахад хүртэл бичиж үзээд ав гээд цаас бэлдээд тавьсан байдаг.

Avatar

Нэргүй 2023-08-22 59.153.114.184

өөрсдөө өндөр хөгжсөн, соёлтой улс болохоор бусад орныхон хүндэтгэж харьцаж нь сайхан харагддаг.

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Жоохон аррогант, Өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Визээ сунгуулахдаа хүртэл бусад орныхон болох уу гэж асуух маягаар харьцаж байхад япончууд шууд чигээрээ би ингэнэ тэгнэ ингэнэ миний виз өг гэх маягаар харьцдаг- Ажилтан нь уурлаад дараа нь надад муулж байсан. Ажилтан нь манай улсад ийм хуультай ийм ийм юм яах вэ бүдүүлээд ирвэл даргаасаа асууж шийднэ гэсэн.Үүдэнд нь сууж байхдаа надтай гайгүй хэдэн үг сольсон ч визний хүнтэй бол нилээн дураараа би би би л гэж харьцаж байсан. Өөр нэг уда

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Нэг удаа олон улсын баг дээр нэг японыг нутгийн иргэн авчраад танилцуултал хүмүүсийг эвгүй байдалд оруулсан. Мэндэлснээс хойш өөр ганц ч үг дуугарахгүй байсаар дуусгасан. Бид бүгд дотроо санаа зовоод ярианд оролцуулж хамруулахаар юм асуух ярихаар ганц үгээр хариулаад л болно. тэгээд өөрийгөө түгжээд суучихдаг их зантай нөхөр байсан.

Avatar

Нэргүй 2023-08-22 192.82.66.101

japanaar yrilaa yu hehe

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-22 202.126.89.108

МОЯА НАР Л НҮДЭНД ХАРАГДАЖ БНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж