Япончуудын хувьд бусдад төвөг учруулахгүй байж, биеэ зөв авч явах, эелдэг байх нь үндэсний соёл уламжлал нь байдаг. Тэгвэл Японы нэгэн дэлгүүр бүдүүлэг жуулчдыг шүүмжилсэн том самбарыг үүдэндээ байршуулсан нь олны анхаарлыг татжээ. Токио хотын дэлгүүрийн үүдэнд байршуулсан самбарт "Гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан хүсэлт" гэсэн гарчигтайгаар дараах сануулгыг бичсэн байна.
Тодруулбал, барааг авч үзээд буруу тавиур дээр тавих, худалдан авахаасаа өмнө задлах, дэлгүүрт хоол хүнс болон ундаа авчрах, хог хаях, эвдэрсэн зүйлээ буцааж өгөхийг хүсэх зэрэг үйлдлүүдийг бүдүүлэг гэж бичжээ. Мөн ажилтнуудын дийлэнх нь англиар ярьдаггүй болохыг тэмдэглэж, гадаадын үйлчлүүлэгчдэд хайж буй зүйлийнхээ зургийг харуулах эсвэл япон хэлээр ярихыг хичээхийг зөвлөжээ.
Энэ сануулгыг Калифорнийн нэгэн оршин суугч наймдугаар сарын 13-нд фейсбүүкт байршуулснаар цахим ертөнцөд 40,000 гаруй хүний сэтгэгдэл авч, зарим америк жуулчин хэр соёлгүй байж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал, нэгэн хэрэглэгч "Харамсалтай нь тэдний асууж буй ихэнх зүйл нь энгийн эелдэг зан бөгөөд олон америкчуудад маш их дутагдаж байна" гэж бичжээ. Өөр нэг хэрэглэгч "Би америк хүн. Энэ үнэн. Хүн бүр ийм байдаггүй. Гэхдээ ийм төрлийн хүмүүс улс орны ихэнх хэсгийг бүрдүүлдэг" гэсэн байв.
Мөн гадаадын жуулчид зочилж буй Азийн орнуудын соёл, ард түмнийг үл хүндэтгэдэг гэж олон хэрэглэгчид шүүмжилсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ