Орос генералын Украин дахь хөрөнгийг хурааж авчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.22-нд нийтлэгдсэн

Орос генералын Украин дахь хөрөнгийг хурааж авчээ

Орос генералын Украин дахь хөрөнгийг хурааж авчээ

Украины Аюулгүй байдлын алба ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны ажилтан, хурандаа генерал Валерий Капашиний Полтава муж дахь хөрөнгийг хурааж авчээ. Полтава мужид түүний 27 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө байсан. Үүнд, 20 гаруй арилжааны үл хөдлөх хөрөнгө, 3000 гаруй м2 орон сууц, 17 газар багтана. Энэ нь Капашиний гэр бүлийн байшин, дээд зэрэглэлийн зочид буудал, ресторан, оффисын барилга, худалдааны төвүүд зэрэг юм.

Түүний хөрөнгүүд Оросын иргэншилтэй охин, хүргэнийх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Хүүхдүүд нь дайнаас өмнө Украинд амьдарч байсан ч Путины түрэмгийллийн өмнөхөн ОХУ руу нүүжээ. Авлигаар дамжуулж олсон мөнгөө тэр төрөл төрөгсдөөрөө дамжуулан угаасан. Мөн мөнгөнийхөө тодорхой хэсгийг татвар хураамж төлөх замаар ОХУ-ын төсөвт зарцуулжээ.

Валерий Капашин нь ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Химийн зэвсгийг аюулгүй хадгалах, устгах холбооны газрын дарга байсан.

Капашиний гэрт нэгжлэг хийхэд Оросын цэргийн дүрэмт хувцас, Зөвлөлтийн таних тэмдэг, суртал ухуулгын материал, Кремлиэс олгосон шагналууд байжээ.

Украины Улсын мөрдөн байцаах товчоо өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Капашинийг мөнгө угаасан хэрэгт холбоотой болохыг тогтоосон. Одоогоор түрэмгийлэгч улсад тусалж, терроризмыг санхүүжүүлсэн гэх хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж