Хүчтэй шуурганаар 24 гэр нурж, машин, байшингийн цонх хагарчээ

Хүчтэй шуурганаар 24 гэр нурж, машин, байшингийн цонх хагарчээ

Хүчтэй шуурганаар 24 гэр нурж, машин, байшингийн цонх хагарчээ

Дорноговь аймаг, Сайншанд сумын дөрвөн багийн нутаг дэвсгэр хүчтэй шороон шуурга шуурчээ. Тодруулбал, хоёр, зургаа, наймдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр багт /2023.08.20/22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Энэ тухай мэдээллүүдийг албаныхан өчигдөр хүлээн авчээ.

Хүчтэй шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд найм, нийт 24 өрхийн гэр нурж эвдэрчээ. Мөн Сайншанд суманд есөн хүлэмж, хоёр байшингийн дээврийн төмөр хууларч, нэг автомашин, нэг байшингийн цонх хагарсан байна. Сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Драгон” худалдааны төвд өчигдөр гал гарч байна гэсэн дуудлагыг 13:29 цагт хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:32 цагт очжээ.

Шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хураалгаатай барилгын материал, долоон давхар барилгын зүүн урд тал хэсгийн гадна тал болон барилгын дотор эд хогшил, бараа материал  шатаж байсныг унтраасан.

Хүч нэмэгдүүлэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40 минут тус тус ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батэрдэнэ 2023-08-22 103.212.117.56

Байгалийн гамшиг!!!яах ч аргагүй!!!

Avatar

Нэргүй 2023-08-22 202.179.21.252

Уран зохиолын номд угалз гэдэг нэрээр гардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж