АНУ: Беларусийг яаралтай орхихыг иргэддээ зөвлөв

АНУ: Беларусийг яаралтай орхихыг иргэддээ зөвлөв

АНУ: Беларусийг яаралтай орхихыг иргэддээ зөвлөв

АНУ-ын засаг захиргаа өчигдөр /2023.08.21/ Беларусийг яаралтай орхихыг иргэддээ зөвлөлөө. Мөн тус улс руу аялахгүй байхыг анхааруулав. АНУ-ын Төрийн департмент Беларусийн нөхцөл байдлыг дөрөвдүгээр түвшний эрсдэлтэй гэж тодорхойлсон нь аюулгүй байдлын хамгийн өндөр анхааруулга юм.

Литва, Латви, Польш улсууд Беларусь дахь “Вагнер”-ын цэргүүдийн үйл ажиллагаанд санаа зовсны үндсэн дээр хилийн хамгаалалттаа чангатгасан. Тухайлбал, Литва улс өнгөрсөн долоо хоногт Беларусьтай хиллэдэг зургаан боомтоос хоёрыг нь хаасан байна. Польш, Латвийн засгийн газрууд ч бас хилийн боомтуудаа хаах боломжтой гэж мэдэгджээ. Польшийн талд нэг боомт, Латвийн талд хоёр боомт тус тус нээлттэй байна. Цаашилбал, Польш, Литва улсууд Беларусьтай хиллэдэг хил дээрх цэргээ нэмэгдүүлжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ ийнхүү сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд нээлттэй боомтуудаар дамжин Беларусийг орхихыг иргэддээ зөвлөв.

Беларусь дахь АНУ-ын төлөөлөгчийн газар цомхон хүн хүчтэй ажиллаж байгаа бөгөөд зөвхөн яаралтай тусламж үйлчилгээг л хариуцаж байна.

“Украинд довтолж, Беларусьт цэрэг байршуулан, орон нутгийн хууль тогтоомжийг дураараа зөрчиж буй оросуудад Беларусийн удирдагчид саад хийхгүй байгаа тул тус улс руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсч, баривчлагдах эрсдэлтэй, Элчин сайдын яамнаас үзүүлэх тусламж хязгаарлагдмал байна” гэж Төрийн департментын мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-22 103.57.94.195

Тэнэг хүүрнүүд ээ ! Энэ дайныг хэн эхлүүлснийг мэдээгүй царайлж битгий тэнэгтээч ! НАТО,Европ хэзээ ч Орос,Бела русь руу довтлохгүй, мэд үл !

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.117.207

америкийн нохой болох украйн

Avatar

Бадарч тахар 2023-08-22 66.181.188.141

Ашгүй Бёлорус ру дайрах нь ! Бёлорус ру дайрч хоншоороо цөм цохиулах нь ашгүй дэ !

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.182.24

Белорусийн ард түмний тал нь Лукашенког дэмждэггүй

Avatar

Нэргүй 2023-08-22 202.9.46.150

АНУ НАТО Беларус улс руу довтлох гэж байгаа юмуу?

Avatar

Нэргүй 2023-08-22 122.201.23.83

Орос украйнд дайрахын өмнө бас ийм зөвлөмж өгч байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж