Бослогоос хойш Пригожин анх удаа мэдэгдэл хийв

Бослогоос хойш Пригожин анх удаа мэдэгдэл хийв

Бослогоос хойш Пригожин анх удаа мэдэгдэл хийв

Хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн тэргүүн Евгений Пригожин зургадугаар сард Путины 23 жилийн дэглэмийг ганхуулсан богино хугацаатай бослого зохион байгуулсан. Беларусийн удирдагч Лукашенко түүнтэй утсаар ярисны эцэст “Вагнер”-ын цэргүүд Ростов-на-Дону хотоос ухарч байв. Энэ үеэс хойш олны нүдэнд үзэгдээгүй Пригожин өчигдөр /2023.08.21/ анх удаа телеграм хуудсаараа мэдэгдэл хийлээ.

“Вагнер групп хайгуул, судалгаа хийж байна. Бид Орос улсын нөлөөг бүх тивд тэлж, Африкийг илүү эрх чөлөөтэй болгоно. Бид жинхэнэ хүчирхэг эрчүүдийг хөлсөлж, хэрэгжүүлэхээр амласан ажлуудаа үргэлжлүүлэх болно. Вагнер групп Иракийн Исламын улс болон аль-Кайдад цельсийн 50 хэмийн халуун тамыг бэлэглэж байна ” гэж тэр ярьжээ.

Пригожин энэ үеэрээ автомат буу барьж, цэргийн хувцсаа өмссөн байв. Харин түүний ард цэргийн машин, цэрэг хувцастай хүмүүс харагдана. Тус бичлэгийг хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй.

Оросын хэвлэлд мэдээлснээр Пригожин Африкт ажиллах дайчдыг хөлсөлж байгаа аж. Мөн Төв Африкийн бүгд найрамдах улсад мөнгө хандивлахыг Оросын хөрөнгө оруулагчдаас хүсч байна. Төв Африкийн бүгд найрамдах улс бол “Вагнер”-ын цэргүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улсуудын нэг. Кремль 2014 оноос хойш “Вагнер”-ыг Ойрхи Дорнод болон Африк дахь Оросын нөлөөг тэлэх хэрэгсэл болгон ашигласаар ирсэн.

Зургадугаар сарын бослого ид өрнөж байхад Путин Пригожинийг урвагч гэж зарлаж, хатуу шийтгэл амласан. Гэвч сүүлд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээргүй болсон. Бослогын дараахан Кремлиэс мэдэгдсэнээр Путин Пригожин болон “Вагнер”-ын бусад командлагчтай гурван цагийн турш уулзжээ. Долдугаар сард цахим сүлжээнд тавигдсан нэгэн бичлэгт Пригожин Беларусьд очсон харагдсан. Түүний дараа Санкт-Петербург хотод болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдийн дуранд өртжээ. Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-08-22 129.205.113.170

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-22 185.220.101.18

Пригожин 6.2 тэрбум доллар АНУ-аас аваад мурьчихсан, одоо тэр мөнгөөр нь Африк дахь барууны колонийн дэглэмүүдийг нураахаар хөдөлжээ. Барууны колонийн авилгалд ялзарсан дэглэмүүд домино шиг араасаа араасаа харин ч нэг амархан нурах байх шүү.

Avatar

Зочин 2023-08-22 139.5.218.40

за хятад, оросууд Африкийн харуудаар жаал тоглох нь дээ, төрийн эргэлтүүд, цэргийн дэглэмүүд, иргэний дайнууд

Avatar

Бадарч тахар 2023-08-22 66.181.188.141

Пригожин шиг хэрэгтэй хүн Путинд олдохгүй ! Оросын баатрыг 20 удаа өгсөн ч багадахаар хэрэгтэй хүн байгаа юм !

Avatar

Шойгу 2023-08-22 66.181.161.221

Пригожин good.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж