Ньюс хөтөч: Монголын хүүхдийн оролцооны чуулган болно

Хуучирсан мэдээ: 2023.08.22-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монголын хүүхдийн оролцооны чуулган болно

Ньюс хөтөч: Монголын хүүхдийн оролцооны чуулган болно

Ньюс агентлаг 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 



8.30 ЦАГТ:

Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд эхэлнэ.

8.30 ЦАГТ:

 Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг чадавхжуулахаар БНЭУ-ын “Маренго Ази”, “Глобал Кэйр” байгууллагатай эмч, мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургах, мэргэжилтэн солилцох санамж бичигт ЭМЯ-нд гарын үсэг зурна. Утас: 89119482

11.00 ЦАГТ: 

ХҮН намаас коксжих нүүрстэй холбоотой мэдээлэл хийнэ.

11.20 ЦАГТ:

 Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх цэцэрлэгийн барилгад засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

-БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, БЕГ хамтран “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Утас: 91050515, 99025758

-БОАЖЯ, НҮБ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганыг энэ сарын 21-22-нд “Чингис Хаан” музейд зохион байгуулж байна.

-Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн энэ сарын 21-24-нд CORPORATE зочид буудалд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж