ОХУ-аас 47 жилийн дараа саран дээр газардах оролдлого бүтэлгүйтжээ. Улмаар Путины сарыг "эзэгнэх" төлөвлөгөөнд голлох үүрэгтэй оролцож буй тэргүүлэх физикч, сансрын нисэгч Михаил Маров эмнэлэгт хүргэгджээ. "Луна-25″ сансрын хөлөг хяналтаас гарч, саран дээр унасан тухай мэдээлэл гарсны дараа 90 настай Михаил Маровын биеийн байдал огцом муудаж, Москва дахь эмнэлэгт хэвтсэн байна.
ОХУ-ын төрийн сансрын "Роскосмос" корпораци Бямба гаригийн өглөөний 11:57 цагт сансрын хөлөг газардахын өмнөх тойрог замд унаснаас холбоо тасарсан гэж мэдэгдэв. Тус сансрын хөлөг Даваа гаригт зөөлөн буулт хийхээр төлөвлөж байсан. Гэвч "Аппаратууд урьдчилан тааварлашгүй тойрог замд шилжиж, сарны гадаргуутай мөргөлдөж, алга болсон" гэж Роскосмос мэдэгджээ.
Их гүрнүүдийн сарны уралдаанд Москва эргэн ирж буйгаа зарлах зорилготой "Луна-25" хөлгийн бүтэлгүйтсэн шалтгааныг судлах салбар дундын тусгай комисс байгуулагдсн байна. Маров "Московский комсомолец" сонинд хэлэхдээ, "Ослын цаад шалтгааныг хэлэлцэж, нухацтай шалгана гэж найдаж байна. Энэ нь магадгүй миний сарны хөтөлбөрийг сэргээх сүүлчийн найдвар байсан юм. Сарны ойролцоо тойрог замд хөөргөх алгоритмд алдаа гарсан. Хөлгийг олох ёстой" гэв.
"Луна-25"-ын бүтэлгүйтэл нь Хүйтэн дайны өрсөлдөөний үеэр 1957 онд Москва анх удаа "Спутник 1" хиймэл дагуул хөөргөж, 1961 онд Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон цагаас хойш Оросын сансрын хүч буурч байгааг харуулав.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
Холбоотой мэдээ