
Олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр Олон улсын уран гулгалтын холбооноос зургадугаар сард гаргасан дээрх шийдвэрийг 21 хоногийн дотор давж заалдах ёстой байсан ч Плющенко өөрөө заасан хугацаанд шүүх байгууллагад хандаагүй учир холбооны шийдвэр эцсийнх байх талаар ISU-ны удирдлага даваа гаригт мэдэгдсэн байна.
Ингэснээр Плющенко Олон улсын уран гулгалтын холбооноос зохион байгуулах олон улсын чанартай аливаа уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй юм. Тодруулбал, олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод гран-при цувралд мөсөн талбайд гарах боломжгүй ажээ. Хэдий ийм шийдвэр гарсан боловч уран гулгагч өөрөө мөсөн талбайд гайхамшигт үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулахыг хүсч буй талаар түүний менежер Ари Закариян ярьсан байна. Тэрбээр Японд зуны аялан тоглолтоо өнгөрүүлээд өдгөө Орост амарч байгаа бөгөөд дасгалжуулагч, холбооны албаны хүмүүстэй уулзаж, ирээдүйнхээ талаар ярилцах бодолтой байгаа гэнэ.
С.Цэлмэг