Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Хөндөх сэдэв: Их сургуулиудыг нүүлгэх бэнчин бий юу?!

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Дархан, Багануур хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо үүнийгээ болиод Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Богино хугацаанд хийх шинэчлэлтийн ажил болно" гэдэг байр суурийг илэрхийллээ. Үнэндээ их сургуулиудыг хотын зах руу нүүлгэнэ гэдэг популизм. Барилга байшин, дэд бүтэц, нийтийн тээврээс эхлээд асуудал тоймгүй. Тиймээс энэ нь  эрх баригчдын ээлжит нэгэн үлгэр ч биз.

Томоохон их сургуулиудыг хотоос нүүлгэн шилжүүлэх асуудлыг сүүлийн арван жил ярьж буй. Засгийн газраас 2017 онд их, дээд сургуулиудыг чиглэл, чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг тухайн үеийн БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгаж байв. Гэвч өдийг хүртэл шийдэлд хүрсэнгүй. Тогтоол, шийдвэр нь цаасан дээр үлдэв.

Түүнчлэн 2018 онд хотын даргаар С.Батболд ажиллаж байхдаа “Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно.

Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их, дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй" гэж байв.

ИХ СУРГУУЛИУДЫГ  ХӨДӨӨ НҮҮЛГЭХ БОДЛОГО ХӨСӨР ХАЯГДАВ

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 онд МУИС-иас бусад төрийн өмчит их сургуулийг Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд зэрэг аймаг руу нүүлгэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн. Эхний ээлжинд 2021 онд Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ.  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг /ШУТИС/-ийг Орхон аймагт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Яамны дэд сайд Г.Ганбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Багануур дүүрэг рүү нүүлгэнэ гэж ярьж ирсэн. Багануурт зөвхөн дэд бүтцийг нь байгуулахад 11 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ бол 2013 оны тооцоо шүү. Тиймээс Багануур өндөр өртөгтэй байна гэж үзсэн. Цаашдаа зургаан газрыг түшиглэн их дээд сургуулиудын төвлөрүүлнэ. Ховд их сургуулийг түшиглэсэн хотхонг баруун аймгуудад, Зүүн талд Дорнод их сургуулийг түшиглэнэ, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн их сургуулиуд, Дарханд байгаа салбар сургуулиудыг түшиглэн ХААИС-ийг тийш нь нүүлгэнэ.

Дорноговьд мөн их сургууль төвлөрүүлнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал орж, тогтоол гарна. Ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэхээр төлөвлөж байна.

ХААИС-ийн дөрвөн хөтөлбөрийг Дархан хот руу шилжүүлсэн байгаа. Тиймээс ХААИС-ийг Дархан хотыг түшиглэн нүүлгэнэ. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Эрдэнэт хот руу нүүлгэнэ. Уул уурхай, технологи талаа түлхүү явуулна. Ховд руу боловсрол, эрүүл мэнд чиглэлийн сургуулиудаа нүүлгэнэ. Анагаахын сургууль бол хөдөө орон нутагт салбартай. Харин МУИС-ийг Улаанбаатар хотдоо байх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэдгийг хэлж байв.

Их дээд сургуулийн багш ажилчдын зүгээс гэр бүлийн хамт орон нутаг руу нүүнэ гэдэг маш том асуудал. Тиймээс давхар нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагын "толгойны өвчин" их дээд сургуулиудыг хотоос гаргах болсон гэхэд хилсдэхгүй. Хичээл сургууль эхлэдэг намрын улиралд нийслэл хотын түгжрэл дээд цэгтээ тулж, заримдаа тэг зогсолт хийдэг. Хотын түгжрэлийг бууруулах сайхан сайхан "үлгэр" олон жил ярьж ирсэн ч амьдрал дээр хэрэгжиж ирсэн нь тун цөөн.

Их сургуулиудыг нүүлгэнэ гэж суухаар татвараа төлөөгүй, согтуугаар жолоо барьдаг, торгуулиа төлдөггүй жолооч нараа цэгцлэх юм бол түгжрэл бага хэмжээгээр багасч мэднэ шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШИЙДЭЛ 2023-08-22 202.126.89.90

хотын зах болон аймаг руу нүүлгэх, аймаг дах салбар (байгуулж)-т авах элсэтийн тоог нэмэх гээд олон хувилбараар асуудлыг шийдэх нь зөв болов уу, заавал нэг бол хөдөө нэг бол хотын зах гэж туйлшрах нь зохисгүй

Avatar

Нэргүй 2023-08-22 213.87.153.130

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.116.90

"Саран дээр ирэх жил монгол хүн буулгана" гэж худлаа бүлтэрсэн нь илүү бодитой! хаа ха ха.

Avatar

зочин 2023-08-22 202.131.227.179

Цөөн тооны сургуулийг авч үлдээд ихэнх сургуулийг бүсчилж гаргах нь зөв бүгд болсон болоогүй дээд мэргэжилтэй,, гадагшаа бол хаашаа ч хамаагүй боолын хөдөлмөрт явж эх ороноо үгүйсгэж , оюутанууд биеэ үнэлэх ихэсч, байгааг зогсоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.117.125

Сөүлийн их сургууль Сөүлдээ, Москвагийн их сургууль Москвадаа__ -гээд байсан байрандаа байж бага… Манай дарга нар Их дээд сургуулийн байр, газрыг нь авмаар санагдаад унтаж чадахгүй болсоор удсан шүү дээ. Шинэ нийслэл Хор хоринд очно гээд байгаа биз дээ. Тэр үлгэр биелэх эсэх нь тодорхойгүй тул дарга нар амжмж төвд байгаа сургуулийн газар, барилыг амжиж авах гээд шуналтаад байгааг мартаж болохгүй … Их дээд сургуулийнхаа нэр хүндийг унагаж авах нь. Энэ нь гадныханд хэрэгтэй л дээ….

Avatar

иргэн 2023-08-22 66.181.188.236

Айл нүүлгэх хэрийн юм бодоод байна уу даа?

Avatar

Golden 2023-08-22 59.153.114.84

Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай , налайх , Багануур ч зүгээр воганаар яваад очих газрууд их боломжийн

Avatar

зочин 2023-08-22 124.158.64.191

ингэж нүүлгэнэ гэж худлаа ярьж байхаар их дээд сургуулийн хичээлийг 10 дугаар сард эхлүүлэх хэрэгтэй. мөн оюутнуудаас шалгалт авахаас бусад бүх хичээлийг цахимаар явуулах хэрэгтэй. ингэвэл түгжрэл арай багасна.

Avatar

Зочин 2023-08-22 103.57.95.67

Хар хориныг алс хэтэд нийслэл болгох төсөл төлөвлөгөө зураглал гаргах ёстой байх. Дараа нь эхлээд шинжлэх ухаан боловсролын төв болгох байдлаар хангамжийн нь хамт цогцолбороор хэрэгжүүлэх. МУИС-аас бусад төрийн их дээд сургуулиудыг цомхотгох, нийлүүлэх зэргээр зохион байгуулж нүүлгэнэ. Дагаж туршилт үйлдвэрлэлийн газрууд, ТМС-үүд очно. Эхлээд цувуулж, боломж бүрдсэн үед бөөнөөр нь байршуулах хэрэтэй. МУИС-ыг дунд нь, эсвэл төр засгийн дээд байгууллагын ойр байхаар төлөвлөх

Avatar

Нэргүй 2023-08-22 139.5.217.216

Сэтгэдэг хүн санаачилж тэнэгүүд шүүмжилдэг

Avatar

Нэргүй 2023-08-22 124.158.64.191

ийм дэмийн үлгэр ярихаа больцгооёо. арван хэдэн жил ийм худлаа үлгэр ярилаа. одоо зүгээр нийслэлээ орхон голын уудам хөндий рүү хурдан нүүлгэеэ. их дээд сургуулийг энд орхих хэрэгтэй. яваандаа МУИС-ийн ганц нэгхэн салбар сургуулийг шинэ нийслэлийн ойролцоо хотхон байгуулах хэлбэрээр байршуулах хэрэгтэй. шинэ нийслэлд хувийн нэг ч их дээд сургууль байлгах хэрэггүй.

Avatar

зочин 2023-08-22 202.179.27.146

их сургуулиудын нүүлгэх үлгэр юм бол их хотыг нүүлгэх бүр шидийн оронд очихтой адил баймаары хха

Avatar

Тулга 2023-08-22 202.9.40.162

Хархорин уруу Их сургуулиудыг нүүлгэвэл тэнд 50 жилийн дотор гайхалтай том хот бий болох бно. Оюуны чадамжтай, боловсрол өндөр, хийж бүтээх эрч хүчтэй залуусыг дагаж хөгжил явагддаг.

Avatar

ЗОЧИН 2023-08-22 202.9.46.150

СУИС-г Завхан аймаг руу нүүлгэ

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.182.50

их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө л нэмэхээс өөр юм мэддэг юм уу? Сургалтын төлбөр нэмэхийн эсрэг тэмцэе. оюутнууд жагсая!

Avatar

Иргэн 2023-08-22 202.21.103.226

Улсын хувийн гэлтгүй хотоос гарах нь битгий хэл байгаа газар дээрээ нэмэж барилга бариад бизнесийн байгууллага болсон шүү дээ. Олон тэр бумаар шинэ байшин өргөтгөл бариад байхыг бодход өөрсдөө их бэнчинтэй юм бишүү.
Хүмүүнлэгийн их сургууль гэхэд 2 том өндөр барилга бариад нэгийг нь зочид буудал болгосон байгаа шүү дээ.

Avatar

Төр нь улсаа цэгцлээч ээ! 2023-08-22 202.21.104.2

Мөнгө төгрөггүй, сургууль, цэцэрлэггүй, багшлах боловсон хүчингүй, үзүүлэх эмнэлэггүй, эмчлэх эмчгүй, цалин тэтгэмж нь хаанаа ч хүрэхгүй, өвлийн бэлтгэл ч хангагдаагүй, инженерийн шугам сүлжээнүүддээ засвар үйлчилгээ хийж чадахгүй, улс орон эмх замбараагүй байдалтай байхад ямарч их олон улсын хурал семинар, найр надам хийж, кочид төлөөлөгчид хүлээж авдаг юм бээ? Хэдэн тэрбумаар төсвийн мөнгийг ямарч хэрэггүй хурал хуй, инфлүэнсэр нэртэй гадны луйварчдад зарж, олон хүнийг дайчилж шоу хийсээр бхуу

Avatar

иргэн 2023-08-22 202.21.104.2

Энэ Сумьябазарийг ингэж дураар ярьдагийг нь болиулахгүй юм уу? Энэ засаг төрд нэгдсэн бодлого байна уу? Өмнө нь Оюутны хотхон байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг олон ч жил ярьж , олон санал санаачлага гарч, маш их мөнгө зарсан. Хэрэгжсэн ч юмгүй, мөнгөөр тоглоод л өнгөрсөн. Одоо бүүр тэрнээсээ дор. Ямарч бодлого, тооцоо судалгаагүй, дурдураараа аманд орсоноо л ярьдаг болж.. Ажил, амьдрал мэдэхгүй, мэдлэг чадвар, удирдах арга барилгүй нам дагасан далдаакууд ажил аваад нэгмөсөн хөмөрлөөшдээ!

Avatar

Нэргүй 2023-08-22 202.9.46.36

Бараг 15 жилийн өмнө хотхон байгуулах шийдвэр гараад төлөвлөгөө зураг төсөл ч гаргасан. Бүүр ашиглалтын өмнөх захиргаа хүртэл байгуулагдаад ажиллаж байсан. Даанч мөнгө байхгүй гээд замхарсан. Тэгж нэг дор бөөгнүүлнэ гэж тэнэгтэхийн оронд нэг нэгээр нь хотоос гаргаж байсан бол өдийд их аятайхан болчихсон байх байж. Анагаахыг ботаник руу гаргачихлаа. Ядаж ШУТИС, МУБИС 2-ыг Дархан Эрдэнэт рүү шилжүүлчихвэл гайгүй болно доо.

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.190.60

барилга байшинд нь сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг оруулж мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.181.28

hudlaaa duraaraa yarih yum.hen hezee j chadahgui

Avatar

иргэн 2023-08-22 103.9.90.100

нэг мөсөн бүүр хол Багануур Дархан руу явуулахгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй ээ

Avatar

Нэргүй 2023-08-22 124.158.107.35

бүх газраа ямарч төлөвлөлтгүйгээр олгоод одоо нэг метр зам тавих өргөтгөх гэж газрын төлбөрөө дийлэхгүй хэвтэж бас цээжний пангаар ярихын

Avatar

Нэргүй 2023-08-22 103.57.94.241

за нээрээ хөдөө орон нутагруу биш юмаа гэхэд хотынхоо 2 талруу оюутны хотхон болгоод улсын гэдэг байсан том сургуулиа л үлдээгээд бусад хэрэггүй энэ хувийн сургуулийг цомогтгоод хотын 2 талд л суургуулиа бөөгнүүлээд хотхон болгуул яасан юм бэ метро эсвэл төмөр замаар холбоод өгвөл тэгээд л болж байгаам даа

Avatar

Нэргүй 2023-08-22 103.57.95.35

Янз янзын үлгэр ам амандаа битгий яриад байл даа Хар хоринг хот болгоно гээд зарласан юм бол ажлаа эхлэл дээ тэнд 1 томхон станц бариад зөвхөн хүнсний үйлдвэртэй өөр үйлдвэр байхгүй соёл шинжлэх ухаантөвтэй хот босгоно гээд л зарлалдаа наад сургуулиуд чинь дагаад л нүүнэ ш дээ 30 жилийн дотор УБ хотод дур дураараа босгосон наад цементэн ойгоо харал даа бүтээж чадаж байгаа биздээ нөгөө нэг кинон дээр гардаг шиг тохилог сууц сайхан албан тушаал хоёртоо сэтгэл ханачихаад хөдлөөч та нар ард түмэн

Avatar

Нэргүй 2023-08-22 66.181.182.50

Хужирбуланд амьдардаг хүүхэд Ханын материал руу сургууль ругаа явах гэж бөөн асуудал үүснэ. Өглөө 07 цагт автобусанд суулаа гэхэд 08 цагт амжиж очих уу?!!! Түгжрэл бууруулах өөр арга бод. Их, дээд сургуулиуд одоохондоо хотын төвд бсан нь дээрээ

Avatar

Нэргүй 2023-08-22 203.217.139.240

zvgeer l songuuliin POProl shdee

Avatar

Д.СУМЬЯАБАЗАР 2023-08-22 59.153.112.39

ХУДЛАА ШОУДАЖ БҮЛТЭРСНИЙГ МИНЬ ТАМУУСАЙНУУД ШИНШЛЭЭД МЭДЧИХЭЭЮҮ!

Avatar

Нэргүй 2023-08-22 216.38.195.74

#;?

Avatar

Нэргүй 2023-08-22 216.38.195.74

byrees chaabaasi;

Avatar

Нэргүй 2023-08-22 216.38.195.74

OC_;

Avatar

зочин 2023-08-22 103.57.94.243

үлгэр, үлдэх байшинд санаархсан

Avatar

Зочин 2023-08-22 103.57.94.94

Ярьж л байдаг итгэхээ болисон. Ямар ч улсын үндэсний их сургууль бол Нийслэлийнхээ төвд байдаг МУИС аар оролдох хэрэггүй. МУИС өргөтгөл хийнэ гээд хавар л хамаг юмаа бужигнуулсан энэ зун буулгасан ч юм байхгүй. Хүүхдүүд өөр сургууль руу явж хичээллэнэ гэх юм. Буулгаж барина гэж шинэ гэмтлийн байр, Дарханы зам л болно доо. Төрийн ажил яагаад ийм байнаа. Авилга, шантаатай л холбоотой.

Avatar

Зочин 2023-08-22 202.126.90.2

100000 хүнд ноогдох их дээд сургуулиудын тоогоор манай улс дэлхийд нэгдүгээр байранд ордог.
Цөөлөх хэрэгтэй бна. Надад сарнаас арай цааш нүүлгэх төлөвлөгөө бна. Замдаа зарим нь …

Avatar

иргэн 2023-08-22 202.9.46.133

Уг нь нүүлгэх нь зөв. Учир нь жил бүр хэдэн мянган оюутан хотод очоод сургуулиа төгсөөд тэндээ суурьшдаг. Энэн ь түгжрэлийн нэг шалтгаан болдог. Нүүлгэхийн тулд гадаадын их дээд сургуулиуд шиг бүх юм нь хотхондоо байдаг тийм цогцолбор байдлаар шийдэх ёстой. Тийм төсөв мөнгө нь хүрэхгүй өдий хүрсэн юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2023-08-22 202.126.89.124

Надад их дээд сургуулиудыг сар луу нүүлгэх төлөвлөгөө тооцоо байна. Хөдөө нүүлгэснээс сар луу пуужингаар харваж нүүлгэвэл хамаагүй хурдан нэг сарын дотор шийдэх юм байна.

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.118.27

аварга чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2023-08-22 103.212.117.125

Жинхэнэ баридаж авсан аврага биш шүү дээ…бүү андуур!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж