Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг Ч.Энэрэл охин гурван жилийн өмнө анх код гэж юу байдаг талаар сонсож, интернэтээр судалж эхэлсэн байна. Өөрийнх нь тоглох дуртай тоглоом, "Youtube" бичлэгүүдийн цаана гээд интернэт орчинд байгаа бүх зүйл код дээр тулгуурладаг гэдэг нь түүний сонирхлыг ихээхэн татжээ. Тэрээр чөлөөт цагаараа интернэт орчинд 5 хүртэлх цагийг код бичихэд зарцуулдаг байна.
Мөн Монгол хэл дээр компьютерийн тухай, код бичих тухай ном товхимол ховор байдаг болохоор зорилго нэгтэй үеийнхэндээ зориулан ном орчуулахаас гадна одоо аялал жуулчлалын вэб хуудас хийж байгаа юм байна.
Монгол орныхоо алслагдсан сум суурин газруудад амьдардаг хүүхэд багачуудад интернэтээр өөрийгөө хөгжүүлэх, сурч хөгжих, мэдээлэл авч, харилцаа холбоотой байхад сүлжээ, найдвартай тасалдалгүй интернэт хамгийн чухал.
Холбоотой мэдээ