П.Сайнзориг: Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

П.Сайнзориг: Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

П.Сайнзориг: Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс мэдээлж байна.


ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: 

-32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Энэ бөхөд бид мэдэгдэнэ.

Тухайн бөх өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана.

Хариуг цувруулж ирүүлдэг, ирсэн хариуг мэдээлдэггүй гэх хардалт явдаг. Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долдугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-ны өдөр 31 бөхийн хариу ирсэн. Гэхдээ зарим нэгэн эргэлзээтэй хариуг дахин нягталдаг гэж ойлгосон. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж буйг хэлье.

Шөвгөрсөн нэг бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын "WADA"-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн. Шинжилгээний хариуг тухайн бөхөд танилцуулна. Хэрэв Б сорьцын шинжилгээнд орно гэвэл дараагийн шинжилгээний зардлыг тамирчин өөрөө даах ёстой.

Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.МӨНХБОЛД:

-Допингийн Б сорьц нь дахин шинжилгээ өгөх асуудал биш юм. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Хэрэв тухайн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьц өгөх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. А сорьцын шинжилгээний хариуг Б сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Хэрэв тухайн тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх  бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.116.50

Увсынхан бас дахиад л хорлочихлоо

Avatar

зочин 2023-08-21 103.212.118.43

бөх хүнтэй битгий найзал гэж бас л үнэн үг шүү

Avatar

Залуу 2023-08-21 66.181.161.201

Монгол улсын яам бөхийн баас шээс яриад хийх өөр ажил алга уу? Спортын салбарт нь өгөөд татвар төлөгчдийн мөнгөөр ард түмнээ сайхан амьдрахад чиглэсэн үйл ажиллагаа явуулаач. Шаардаж байна….

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Баатар 2023-08-21 103.212.116.153

Нэг л хүний шээс биздээ эсвэл хоёр өөр хзнийх юмуу дахин шинжлэнэ ч гэх шиг

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.113.241

Мэдээж допингийн даян аваргыг хаясан бөхөөс допинг илрээ. Оюунболдын сорьцыг Батсууурь Баянмөнх нар сольсныг илрүүлдэг ч болоосой.

Avatar

Баяр 2023-08-21 202.21.120.62

Хэн хэн шөвгөрлөө тэдний нэг нь болох нь дэ, арай нөгөө үзүүр түрүүнүүд биш байгаа даа.

Avatar

лоорой 2023-08-21 66.181.188.89

дампуурсан юм. ийм байж болохгүй шүү дээ! ингэж хүмүүсийн сэтгэл санаагаар нь тоглож яасан ч болохгүй. үүнийг даруйхан зогсоохгүй бол их эвгүй зүйлд хүрнэ шүү!!!!

Avatar

Кса 2023-08-21 66.181.161.230

Лхагвагэрэл, Ганхуяг, Отгонбаатар 3с бусад 13 бөхийн нэг гэж бодож байна даа

Avatar

Үхэр 2023-08-21 202.126.89.91

хамгийн залуугаас нь илэрүүлнэ . яагаад гэвэл нас нь яваг , зориг нь үхэх тэгээд барилдуулахгүй . ер нь бол бол манай увсаас л түрүүлэх байсын . бөх дуучин нь манай нутагаас төрнөшүүдээ . муусайн юмнууд дийлэхгүй болохоороо өвс идэж манай нутгийн бөхийг баруун зүүнгүй гуядаад байсан болж муу хогнууд

Avatar

Допинг 2023-08-21 139.5.218.40

хэн гэдгийг нь ярилцаж байж болно гээд байна ш дээ, кк

Avatar

Zochin 2023-08-21 59.153.112.238

doping Batsuuri davalgui tsol ahina gej helee biz dee. Shinjilgee avdag Uvsuudiig zailuulahgui bol olon jil iim zuil bolno. Uvsuudaas doping ilerdegguig anhaarna biz dee.

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.115.140

ДОПИНГ төв чинь тэр чигээрээ Архангай мэдэл мафи болсийм биш үү .

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.116.50

энэ нэг ядарсан гитэд байх юм аа

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.116.50

Увсынхан бадарчийг бас хорлочихав уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж