"ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэл буурна"

"ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэл буурна"

"ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэл буурна"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцолж байлаа.

Их дээд сургуулийг нүүлгэнэ 

Өнгөрсөн гурван  жилийн хугацаанд  ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан юм. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ.  Энэ үеэр Хотын дарга "Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Дархан, Багануур хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо үүнийгээ болиод Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Богино хугацаанд хийгдэх шинэчлэлтийн ажил болно" гэлээ.

2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл чухлыг онцоллоо.

Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойллоо

Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Токио хот гэхэд зургаан бүлэг 70 шалгуур үзүүлэлтээр хөгжлийн индексээ тодорхойлж, хамгийн тулгамдаж буй асуудалдаа хөрөнгөө хуваарилдаг. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.

 

Хотын зорчилт хөдөлгөөнд өдөрт дунджаар давхардсан тоогоор 2.8 сая хүн оролцож байгаа бөгөөд таван томоохон байршлаас хотын төв рүү чиглэдэг. Тодруулбал, иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож  өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм. Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, богино эргэлтийн 181 автобусны зогсоол байгуулж, нийт 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх боломжтой.

Гэр хорооллын бүсэд 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэнэ

750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн  ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн байгаа юм. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.

Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлагатай байна. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ.

Эрсдэлийн үнэлгээ дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 107.6 км үерээс хамгаалах байгууламж бий. Энэ хэмжээг 345 км-т хүргэж, голын сав газрын үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

Д.Сумъяабазар: Хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг, засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, газрын тухай хууль, барилгын тухай хууль, усны тухай хууль, авто тээврийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсруулсан судалгаа, тооцоолол, хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцэхүйц хот болгох зорилтод үргэлж бодлогын дэмжлэг үзүүлж байдаг Улаанбаатар хотоос сонгогдсон, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүддээ баярлалаа. Хот бол том айл. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган албан хаагч ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн танилцуулсан дөрвөн зорилт, зургаан бүлгийн 86 шалгуур үзүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийг нэг чигт харуулах боломжтой” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.191.95

хот дотроо бол улам түгжрэнэ

Avatar

зочин 2023-08-21 202.131.251.130

Хотын төвд байгаа хэдэн сургуулиудаа гаргаад оронд нь юу барих гээд байна вэ? Тэр оюутнууд чинь сургуульдаа машинаар явж түгжрэл үүсгээд байна уу? Газрын хулгайч нар!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-21 194.22.22.30

Ямар ч тооцоо, судалгаагүй, үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй юм ярихаа боливол яасан юм бэ?
Уг нь хариуцлагатай албан тушаалтан юу ч хамаагүй, элий балай юм яримааргүй баймаар.
Хэзээ ч хэрэгжихгүй, үр дүн гараргүй ажил…!

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.190.188

ШУТИС-ийг нүүлгэх ч бөхийн сургуулийн хэдэн дэвжээ ачихтай адилгүй дээ

Avatar

Зочин 2023-08-21 103.212.118.43

Их сургуулиудыг хотын зах руу нүүлгээдмашины тоо буурахгүй шүү дээ харин ч машины хотод явах зам нь ихсэхээр түгжрэл бүр их болно шүү дээ ухаантай сэтгэ

Avatar

Нохойн оцгоруудаа 2023-08-21 202.126.88.179

ээ нохойн оцгороо ямарч мэдээлэлгүй шаар..Бхгүй блчихсон сургуулииг Баянхошууруу нүүлгэнэ гнүү..ха ха..Тэр ХҮИС чинь одоо бхгүйшдээ малаа..МУИС д нэгтгэсэн бга шүү..ккк

Avatar

Г 2023-08-21 59.153.115.96

зүгээр хотоос гарга, эргүү махнууд!! дархан ,Төв аймаг руу, хот дотроо нүүгээд ялгаа байхгүй !!! хэн энэ мудакд ингэж зөвлөөд байдаг юм бэ???

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.183.144

иймэрхүү ядарсан аргаа барсан арчаагүй хотын дарга өнөөдрөө аргацаасан ажил хийсээр л байх уу. хотын удирдлагуудыг сольж чадахгүй бол ингээд л хараад сууж бай даа….

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.188.181

Хаашаа ч битгий нүүлгэ түгжрэлийг улам их болго,Яваандаа өөрсдөө хотоос зайлцгаана.

Avatar

зочин 2023-08-21 59.153.114.155

Аварга болох гэж олон жил хоолгүй ажиллаа, хотын дарга болоод ковид, үер гээд нойргүй ажиллаа. Хотын захирагчын ажлын албыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Шархад луу нүүлгэе.

Avatar

Зочин 2023-08-21 192.82.92.42

Хоосон ярьсаар олон жил боллоо. Боловсролоо мэддэггуй Боловсролын сайд , Ундрам мэтийн МУИС -ийн мулгуунууд, Академийн авилгачид 3 ендерлегее хайрцаглаад Монголын ирээдуйг самарч дуусахнээ!!!

Avatar

Нэргүй 2023-08-21 103.57.93.202

т1тээд байгаарай автобусаар явдаг х8мүүс яахаараа түгжирэлд нөлөөлдөг юм бэ

Avatar

Зочин 2023-08-21 103.57.94.173

Одоогийн хотын захиргаа хотоо тохижуулах, юм бүтээх гэж боломжоороо ажиллаж байна. Амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд Ковид дараа нь гарсан олон хүндрэл их муу нөлөөллөө.Гэвч төлөвлөсөн ажлын биелэлт тийм муугүй байгаа юм байна.Ардчиллынхан баахан худал амладаг, хөрөнгө иддэг,хагарталаа цусладаг,Бүр хотын дарга нь хүртэл нийгмийн хөрөнгө завшсан хэрэгт холбогдож шоронд орсон.Ардчилагчид бол хотод гай гамшиг тохиолдоосой л гэж хүснэ.Бусдыг гүтгэнэ. Хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэнэ .Үзэн ядна

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.188.181

Та эрүүл үү .??? Ардчилсан нийгэмд амьдарч байж ардчилал аа муулаад..Ардчилалынхан МАН-ыхан гэж хуваагдаад комунизмаа яриад явчих юм.

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.180.113

Ха ха энэ гөлөгнүүдийн ээлжит нэг зүүд үү

Avatar

Зочин 2023-08-21 59.153.114.162

Энэ мөн цаддаггүй хүн юмаа. 420 тэрбумыг батлаад өгчихвал, түгжрнлмйг ариогана гээд байсан, тэр мөнгө хаашаа орсон бол. Одоо энэ хэлэн сургужлийг нүүлгэнэ гэж бас хэдэн төгрөг нэхэх өол? Хамгийн гол нь түгжрнл хрилахгүй шүү дээ. Түгжрнл чинь маний тархинд байгахд байна. Дүрмээ бариад л, нэг нэгнийгээ хүндлээд явдаг бол тшгжрэхгшй шүо дээ. Өи л цагтаа амжиж очихын тулд улаан гэрлээр дайрна, тэгэнд түгжрэл үүсгэнэ. Яг л хөдөө ихлд ганцаараа явж байгаа хүмүүс шиг л явахаа больчих хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.112.203

ШУТИСийнхан галзуугаа эмчлүүлээд ав даа хаха.

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.119.130

Бүр налайх ч юмуу төв аймаг уруу гарга

Avatar

Нэргүй 2023-08-21 103.242.47.254

Сумтай хүн ч аргагүй л сумтай байдаг юм байна. бага ангийн хүүхэд бүр нэг машинаар хүргүүлж авч байгаа тэгвэл цэцэрлэг, дунд сургуулиудыг бас нүүлгэ, чи өөрөө хотын захиргаагаа нүүлгэ, яамдуудыг нүүлгэ, төрийн ордоныг нүүлгэ, цэнгэлдэх болон томоохон тоглолт шоу хийдэг байгууллагуудыг нүүлгэ, худалдааны том зах төвүүдийг нүүлгэ

Avatar

ЗОЧИН 2023-08-21 202.9.46.150

Их засаг-г хэнтий рүү, Этүгэн -г Өвөрхангай руу, СУИС-г Завхан луу, ШУТИС-г Эрдэнэт рүү, ХААИС-г Сэлэнгэ рүү, Орхон-г Дорнод руу, МүИС- г Өмнөговь руу явуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.189.54

13t baidag olon ulsiin ulaanbaatar deed surguuliig nuraaval taarna hotiin tuvd neeh tom yum barichihsan

Avatar

Зочин 2023-08-21 66.181.161.243

Энх-Амгалан сайд "Их дээд сургуулиудыг орон нутагт нүүлгэнэ" гэж яриад байсан нь юу болсон бэ. Одоо Сумъяабазар дарга бас нэг өөр юм яриад эхэллээ. Нэг нь өглөө босч ирээд л "ямар нэгэн мэргэн санаа" яриад баймааргүй байнаа. Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг баримт бичгүүдэд энэ чиглэлээр юу гэж тусгасан байдаг юм бол.

Avatar

Нэргүй 2023-08-21 103.57.95.118

ТЭГЭЭД НҮҮЛГЭЭЧ ДЭЭ

Avatar

1 2023-08-21 192.82.64.147

Сүхбаатарын талбай дээрх янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг аа болчих, эвент арга хэмжээгээ хотоос зайдуу хийчих

Avatar

зочин 2023-08-21 202.21.120.66

тэнэгүүдээ хотоос гаргахгүй бол яаж түгжрэл буурах юм бэ ШУТИС-нийг шархадад очиж амьдар МУБИС-хан ХМК-д очиж амьдар гэх юмуу тэгвэл бүүр таг түгжрээ болно түгжрэлийг бууруулья гэж байгаам бол наад хэдэн их дээд сургуулиудаа хотоос гарга бүгдийн гарга тэгэж байж бага боловч буурч магад түүнээс биш нийтлэлд дурьдснаар бол улам их түгжрэл бий болно

Avatar

Нэргүй 2023-08-21 203.98.76.4

ПЭЭ ЯМАР ГОЁ ШИЙДЭЛ ВЭЭЭ

Avatar

Зочин 2023-08-21 139.5.218.40

ярих амархан хийхэд хэцүү гэдэг дээ, ярьж бол чадна аа манай готын дарга, харин хийж бол чадахгүй, чадахыг ч хүсэхгүй, ярьж чадаж байхад бол одоохондоо хангалттай гэдэг нь ч нэг талдаа үнэн, угаасаа өнөөгийн нийгмийн байдал нэг тиймэрхүү

Avatar

Нэргүй 2023-08-21 172.59.49.122

Hooson yariad hereggyi ajil hiihgyi uhaan dytyy gedeg ne haragdlaa odoo hurdan zailah heregtei syrgyyliudiig nyylgevel nalaih tuv aimag geh meteer nyylgej dagyyl hot bii bolgoh heregtei cymyagiin uhaan hot udirdahad dutnaa

Avatar

Зочин 2023-08-21 103.212.118.189

Энэ их сургууль нэртэй газруудыг хотын төвөөс зайлуул

Avatar

Зочин 2023-08-21 202.126.89.124

Нүүхгүй их сургуулыг хаах хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй хоосон авилгын дамын наймааны дипломын голнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж