ХҮН намын дарга Т.Доржхандын тооцож гаргасан 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, АТГ-аар нэр устайгаа цолуулсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга "ичээнээсээ" гарчээ. Тэрбээр "босоо" Ганбаа /УИХ-ын гишүүн С.Ганбаатар/-тай дөрөө нийлүүлэн баруун аймгуудаар "тайлан тоглолт" хийх болсон сурагтай. Учир нь, Монголын улс төрд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүйцэх найруулагч байхгүй. Энэ нь түүний ирэх сонгуулийг угтсан улс төр болох нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, Монголд барууны нөлөөллийг бууруулах Москвагийн даалгавартайгаар ухуулга сурталчилгаа хийж явааг ч үгүйсгэхгүй. Түүнийг Оросын гар хөл мөн гэдгийг журмын нөхөр С.Эрдэнэ нэг бус удаа хэвлэлээр зарласан.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тэр бүү хэл Т.Бадамжунайтай нийлж "Эрдэнэт"-эд ган бөмбөлөг шахсан хэрэгт буруутай болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарлаж байлаа.
Гэсэн хэдий ч хууль, шүүхээс түүнийг дуудаж мэдүүлэг авсан нь ганцхан удаа. Хулгай, луйврын хэрэгт холбогдсоноосоо хойш гадагшаа гарч нэг хэсэг нуугдсаны эцэст С.Баярцогтыг АН-ын дарга болох сургаар Монголдоо эргэж ирсэн тэрбээр саяхан "өрсөлдөгчөө" харлуулах ээлжит гүтгэлгээ зохион байгуулалттай тараасан. С.Баярцогт руу ноцсон хэвлэлийнхний цаана хэн байсан, ямар зорилготой болох нь нэн ойлгомжтой болжээ.
Түүний "тайлан тоглолт"-ыг АН-ын залуусаас Т.Батцогт, Б.Ган-Очир нар дагалдан яваа гэх албан бус мэдээлэл бий. Монголчууд "сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол" гэдэг. Т.Батцогт, Б.Ган-Очир нар дараагийн Н.Түвшинбаяр, Ц.Хулан, Б.Махбал, Б.Батзаяа болж хувирахгүй гэх баталгаагүй. Ямар ч байсан Х.Баттулгын ойрын хүрээллийнхэн бүгд шахуу хүн амь, хулгай, луйврын хэргээр шоронд хоригдож, шүүхээс ял шийтгэл хүлээсэн нь гүтгэлэг биш юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ