"Дарханы замын ажил ирэх сарын сүүлээр дуусна"

"Дарханы замын ажил ирэх сарын сүүлээр дуусна"

"Дарханы замын ажил ирэх сарын сүүлээр дуусна"

Дарханы замын ажлын талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Одоогийн байдлаар 2 болон 4, 5 дугаар багц хэсэгт өнгө хучилтын ажлууд хийж байна. Тавдугаар багцын хувьд суурь хучилтууд бүрэн дуусч, өнгө хучилт явж байна. 8 орчим км явчхаад байгаа. 408 км замд бүгдэд нь өнгө хучилт хийгдэх ёстой. Суурь хучилтын сүүлийн 204 км-ээс одоогийн байдлаар 32 км дутуу байна.

Хэрвээ дээрх 32 км-ийг ойрын хугацаанд хучаад дуусгавал Дархан-Улаанбаатар чиглэлийн 4 урсгалтай 408 км замын суурь хучилт бүрэн дуусна. Эхэлсэн ажил дуусахад тун бага хугацаа үлдэж байна.

Цаг агаарын саатал гарахгүй бол суурь хучилт ирэх есдүгээр сарын сүүлээр дуусна. Өнгө хучилтын ажил давхар явагдана” гэлээ.

ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ 62.3 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5,  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй 295 хүн, 129 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тодруулбал, нэгдүгээр багц 77.22 хувь, хоёрдугаар багц 57.15 хувь, гуравдугаар багц 57.34 хувь, дөрөвдүгээр багц 54.82 хувь тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй, 509 хүн, 245 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

О 2023-08-21 66.181.191.95

нээрээ үнэн үү?эрт цагт дуусдаггүй үлгэр ярьдаг байж гэнэ.

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-08-21 203.217.139.240

Захиалгаар ингэж худлаа юм бичих ээ болимоор юм. Өнгө хучилтын гэрээг зарим компанитай хийгээгүй байна шүү дээ. Гэрээ хийгдээгүй ажлыг 9 сард дуусгана гэж хэлэх чинь арай гоомой байна шүү.

Avatar

МАН 2023-08-21 103.212.118.102

ҮНЭН юмуу 6 жил боллоо. Яармагын нүхэн гарц яасан: МАН чуудаа

Avatar

Нэргүй 2023-08-21 202.126.89.63

Зэрлэг амьтад болон мал гарах гүүрэн гарц юу болов!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж