Авлигачдын учруулсан хохирлыг ард түмнээр төлүүлнэ гэв үү?!

Авлигачдын учруулсан хохирлыг ард түмнээр төлүүлнэ гэв үү?!

Авлигачдын учруулсан хохирлыг ард түмнээр төлүүлнэ гэв үү?!

Авлигын төлбөрийг татвар төлөгчдөөр төлүүлэх хотын даргын захирамжид иргэд бухимдаж байна. Сар гаруй баалуулсан хотын дарга харин "Aqua garden", "S.Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг буулгахаа мэдэгдэв. Гэхдээ  "Бүхэл бүтэн хороо үерт автах тооцоолол гарч, үер ус, аадар борооны хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэд ээ голын эрэг дээр баригдаж байгаа барилга орон сууцанд битгий орооч. Тэнд орохдоо 100 хувь мөнгөө төлсөн бол тэр хэмжээгээр хохирол амсана” гэж хээв нэг хэлэв. Зөвшөөрөлгүй барилга бариулдаггүй, зөвшөөрөл олгохдоо нийтийн эрх ашгийг, иргэдийн амьдралыг боддог бол анхнаас нь тэрхүү барилга баригдахгүй байлаа. Гэтэл энэ үгээрээ иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсаар байгаа төдийгүй “Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ” гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлэв.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөр тэдний авсан авлигын мөнгийг төлөх нь. Хотын даргын хэлснээр 1600 аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг бус “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг цуцлах яриад байна. Зүгээр л татварын мөнгөөр аж ахуйн нэгжийг дуугүй болгож албан тушаалтайгаа үлдэх гэсэн явуургүй арга. Учир дээрх гурван газар бүгд хууль ёсны зөвшөөрөлтэй. Тиймээс хууль ёсны зөвшөөрлөө цуцлуулснаас үүсэх хохирлоо төрөөс нэхэмжлэх нь гарцаагүй. Харин шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирлыг нь төрөөс төлчихнө.

Чоно цатгалан, сүрэг тарган үлдэнэ гэсэн үг. Өдрөөс өдөрт амьдрал нь доройтож буй иргэдийн төлсөн татварын мөнгө сургууль, цэцэрлэг, дэд бүтэц барих, цагдаа, эмч, багш нарын цалинг тавихад ч биш авлигачдын учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулах гэнэ.

Усан парк барих зөвшөөрлийг нь орон сууцны хороолол болгосон хүн өөрөө болгосон тэр нь шүү дээ.

УРЬДЫН АДИЛ АСУУДЛААС ЗУГТАХ УУ?

Нийслэлээ нүүлгэх тухай өнөөдөр яриад эхлэв. Хубилай хаанаас эхлээд монголчууд нийслэлээ олонтаа нүүлгэж иржээ. Сүүлд нүүдлүүдийн шалтгааны талаар нэрт эрдэмтэн Б.Ринчений "Урьдын Да хүрээ, өнөөгийн Улаанбаатар" өгүүлэлдээ бичсэнээр, хөрс муудсан, зурхайч нарын төлөгт таагүй буусан гэхчилэн нүүх шалтгаан олон ч хамгийн сонирхолтой нь, Хятадын пүүсний данжаадуудад өрөндөө баригдахдаа бултах зорилгоор гэнэт нүүх тохиолдол ч байж. Үүнээс нь залхсан данжаадууд удаа дараа Бээжинд гомдол гаргах болж 1778 онд манж хааны зарлигаар хуучиндаа бууриндаа буюу өнөөгийн нийслэлд буй газартаа нэг мөр суурьшжээ. Өнөөдөр ч бид тэрхүү сэтгэхүйгээсээ салсангүй. Байр, цахилгааныхаа мөнгийг төлөөгүйгээс хөргөгчинд үлдээсэн хүнсээ муутгасан бурууг өөрөөсөө биш бусдаас хайж омогдсон хэвээрээ. СӨХ-ны мөнгөө өгдөггүй хэр нь цэвэлгээ, тохижилт хийхийг шаардаж төвчигнөсөн сэтгэгдлийг аль ч байрнаас олж болно. Хотыг хөгжүүлэх МАН-ын бодлого ч яг л ийм байдлаар хоноцын сэтгэлгээр хандаж, төлөвлөлтгүйгээр газрын наймааг гааруулсан. Үерийн далан дээр өөрсдөө сонгуулиар зөвшөөрөл олгочихдог нь үнэн төрх нь.

Ирээдүйд ирэх хор хохирлыг нь тооцоололгүйгээр хар зөнд нь хаясан бүтээн байгуулалт, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлаасаа болоод эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хамгийн аюултай хотыг тэд бий болгов. Одоо харин цаг хугацаанд бурууг өгч байна.

Тэрхүү цаг хугацаанд нь нам нь эрх барьж байсныг хоосон цаас шиг иргэд мэдэхгүй гэж бодоод байх шиг. Өнөөдөр авлигын хороолол нь ч, голын голидрол өөрчилсөн гээд байгаа аж ахуйн нэгжид ч албан ёсны зөвшөөрөл өөрсдөө олгочихсон. Хууль зөрчсөн тэрхүү шийдвэрийг албан тушаалтнууд л олгосноос аж ахуйн нэгжүүд буу тулгаад гарын үсэг зуруулаагүй. Энэ тоолонд авлигын мөнгө байсан нь ч ойлгомжтой. Бид асуудлаас зугтаж, амьдрал ахуйгаа хүртэл төрөөр шийдүүлэх гэж бүхнийг “төр шийдээч” гэж ирсэний гай өнөөдөр ийнхүү гарчээ. Тэд бидний асуудлаар авлигажиж, албан тушаал ахиж, амьдралаа өөд нь татсаар иржээ. Одоо тэгээд бүгдээрээ асуудлаасаа зугтаад нүүх үү, тэднээс хариуцлага нэхэж, нэг мөсөн асуудлаа шийдэх үү?

БИДНИЙ АСУУДАЛ ЭРХ БАРИГЧИД БОЛОВ

Төрд банк байвал эрх мэдэлтнүүд яаж  тонодог жишээг Хөгжлийн банкны хэрэг харуулав. Төрд компани байвал ямар ч ашиггүй ажилладаг бөгөөд түүнд ажиллагсдын цалин, элдэв хангамж, шахаа, тансаглалд татварын мөнгийг зарцуулдаг агаад зээл тавиад ч хамаагүй хөрөнгийг нь нэмэгдүүлдэг жишээг Монголын төрийн өмчит 105 компанийн тайлангаас харж болно. Төрд нүүрсний орд байвал түүнээс вагон вагоноор л хулгай хийнэ. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхийн тулд эрх баригчид дур зоргоороо хуульд гар дүрдэг бөгөөд үүнийг давхар дээл өмсөхийн тулд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд үй олон хууль бэлхнээ харуулна.

Монголын №1 асуудал төр болов. Агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд төр түүгээр сайхан далимдуулна. Төсвийн мөнгийг зуух, шахмал түлш, элдэв яндан хөөлөхөд хүртэл зарцуулна. Өнөөдөр өөрсдөө нүүрс экспортлодог улсаасаа авч утаа гаргах тухай яриад сууж байна.

Энэ бизнесийнх нь балгаар хэдэн мянган жил гал түлсэн нүүдэлчид хэдэн арваараа угаартаж үхэхдээ ч өөрсдийнх нь буруу болсон. Хэдэн зуун мянгаараа эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч, уушиг, зүрхний хагалгаанд орж буйг тооцоо өнөөдөр алга. Тавхан минут бороо ороход л хот живэх шахаж, жорлонтойгоо холилдон урсаж, түүнээс нь хордон эмнэлэгт хүргэгдэн, эд хөрөнгөөрөөрөө хохиров. Гэтэл хариуцлага хүлээх ёстой этгээдүүд өнгөрсөн 30 жил рүү бурууг чихээд сууж байна. Цаг хугацаа руу шүү дээ. Тэрхүү цаг хугацаанд хэн эрх мэдэлтэйгээр эзэгнэж байв…

Улаанбаатарыг өнгөрсөн 99 жилийн хугацаанд 34 хүн удирдсанаас Ж.Наранцацралт /1 жил/, Э.Бат-Үүл /4 жил/ хоёрыг хасвал 94 жилд нь МАН-ын 32 нөхөр удирджээ. МАН-ын баримталсан буруу бодлого, газрын наймаа, авлигын үр дүнд энэ бүхэн бий болсон. Тэгэхээр буруутанг ольё гэвэл энэ нам л улс төрийн хариуцлага хүлээх ёстой.

Тэднийг хуулиар далайлган дээрэм тонуул хийсээр байхад сонгосоор ирсэн иргэд ч энэ хотын өмнө нүгэлтэй. Мэдээж иргэд хулгайл, тоно, сүйтгэ, сүйрүүл гэж сонгоогүй нь лав. Аз жаргалтай Улаанбаатарт амьдрах гэснээс биш аюултай, гамшгийн хөндийг үхэхийг хүсээгүй. Байн байсаар авлигынх нь мөнгийг төлөхийн тулд бид татвар төлдөг болох уу? 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-21 103.212.117.238

Энэ автобуусны наймаа хувь хүмүүсийн л үйлдэл . Ингэж завчуулж сурчихсан этгээдүүдийн санаа. Энд нам хамаагүй. Бизнесийн бүлэглэл хийсэн.Монголд эртнээс орж ирсэн автобусууд бүгд хуучин одооч хуучнаар ирээд баригдаж байгаа нь энэ.

Avatar

- cpok xpaneni 2023-08-21 216.200.84.188

opacnix nicoglashenui ? ;

Avatar

- 2023-08-21 216.200.84.188

— #;

Avatar

Нэргүй 2023-08-21 216.200.84.188

# ; –

Avatar

Нэргүй 2023-08-21 216.38.195.74

#-π√?

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.181.117

"Aqua garden", "S.Outlet", "Шунхлай" ШТС-ын данс болон захирал тэдгээрийн гэр бүлийнхний дансанд одоо шууд хаалт битүүмж тавь, эс бөгөөс мөнгөө шилжүүлээд дансаа хоосолчихвол юугаараа нөхөн төлүүлэх билээ.

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-21 103.57.95.67

Луйварчин минь чи мэтийн АН нэрээр овоглосон этгээдүүд ажлаа тайлагнажээ гэмээр. Хэлэмгий хүн сурамгай энэ үг яг чамайг хэлжээ. Чи тийм их татвар төлдиймүү. Та нар удирдсан бол УБ байтугай Монгол мөхөх байлаа. Урьд нь яалаа ард түмэн мартаагүй шүү

Avatar

Нэргүй 2023-08-21 124.158.64.191

байшин барилга нураана гэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан тэнэг бөхчин огцрох ёстой. шүүхийн шийдвэргүй хувийн хөрөнгөнд халдах эрх хэнд ч байхгүй. үндсэн хуульд зааснаар төрийн болон хувийг өмч нь адил. монголчуудын хөрөнгө. хэнч хувийн өмчийг нөхөн олговоргүйгээр нураах сүйтгэх нь хориотой.

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэж эхлэв. Энэ ажиллагаагаараа их мөнгө хийхнэ

Avatar

Зочин 2023-08-21 103.57.94.173

Ардчилсан намд итгэл хүлээлгэж хотыг сайн сайхан болгоно гэж найдах хэрэггүй, Тэд жинхэнэ луйварчид, чононууд.,Сайхан ярьж худал амлаад ходоодоо хагартал идэж ууна. Ганц удаа захирагчийн суудалд суугаад, эрх тушаалаа хортойгоор урвуулан ашиглаж нийслэлийн хөрөнгөөс идсэн хэргээр ялтан болж шоронд орж байсан.Эдний дунд хүн төрхтэй хүмүүс бараг байхгүй. Бусдыг гүтгэнэ доромжлоно, нэр төрийг нь гутаана. Төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Чоноор хонио хариулууллаа л гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэж эхлэв. Энэ ажиллагаагаараа ашиг одох санаатай

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэж эхлэв. Энэ ажиллагаагаараа их мөнгө хийхнээ

Avatar

Хар 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэж эхлэв. Энэ ажиллагаагаараа их мөнгө хийх нь дэ

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэж эхлэв. Энэ ажиллагаагаараа мөнгө олох санаатай

Avatar

Хар 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас мэдэгдэв! Мөнгийг ч хүүдийлэх нь дээ Г.Дөлгөөн!

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.131

Энэ юу ч бишээ..Одоо бүүр сонгуулийн мөнгөө амар хийчих санаатай, бас Хөгжлийн банкны хэргээ нуун дарагдуулж, цагаатгахаар шүүх прокурорыг авилгадсан шархаа нөхчих зорилгоор арилжааны банкуудаа тонон дээрэмдэх ажиллагааг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөн эхлүүлээд байна. Саяхан банкуудыг шалгаж шалгаж, махлаж махлаж дуусчаад хэдэн сар ч болоогүй байхад ахиад л том актив, том зээлүүд шалгах тухай банкуудад Монголбанкнаас банкуудад мэдэгдээд байна! Их мөнгө олох нь н**ш чинь!

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.112.229

hohiishdee..dahiad saihan songooroi naad Lalaruudaa dahiad heden tuvshn dooshilj ulnaasaa ul bolj tamin hundiiduu tarchilj hordoj uhetgseeh uu heduulee

Avatar

Иргэн 2023-08-21 59.153.112.15

Энэ Нарантөгс гэж юу ч ойлгодоггүй сэтгүүлчийн оронцог бололтой. Нөхөн төлүүлнэ гэдэг үгний учрыг эхлээд ойлгочих. Зөвшөөрлүүд нь хууль ёсных бус болоод л хуулийн хүрээнд тухайн аж ахуйн нэгжээр зардлыг нөхөн төлүүлэх асуудал гарнаа гэдгийг ойлгох ухаан энэ сэтгүүлчийн оронцогт хайрла бурхан тэнгэр минь.

Avatar

Батэрдэнэ 2023-08-21 103.212.117.56

нураах буруу? Энэ бол худлаа жүжиг!!!
Өөрсдөө зайлах хэрэгтэй!!! Яах гэж дарга болсон юм бэ!Бөх шууд дарга болоод аргаа олохгүй байна!!!
барилдаж чадахаас өөр юм мэдэхгүй!!!

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.119.130

Хэний мөнгө нь одоо тийм ч чухал биш буулгаж л чадах хэрэгтэй

Avatar

Үн 2023-08-21 202.9.46.159

Энэ х***а царайлсан монгол ч юм шиг хужаач юм шиг цүнх б**с пялдага дарга дагаж инээсэн х***а цустан мэт хугаачууд хаа сайгүй хурга дарга болчихсон салбар салбартааа шимэгч хорхойшиг хоосолсоор төриин нэр ажилын удам судар үздэг болмоорч юм шиг удахгүй даргынхааа хүргэн болох байлгүй х***а санаатуууд энэ хотын газрыг хар хэн иим түгжрэлүүү залав ул шалуудааа

Avatar

Нураахийн оронд хvмvvcт зvгээр егчих 2023-08-21 202.55.188.114

хайран сайхан ендер 25 давхар барилгыг зvгээр л нурааж байхынхаа оронд нь байргvй хvмvvcт зvгээр vнэгvй егчихеж болдоггvй юм байхдаа. эрсдэлээ еерсдее хариуцаад vнэгvй оруулах хэрэгтэй олон хvний амьдрал шийдэгдэнэ баярлана шvv. нурааж болохгvй. маш их зvйл хэмнэнэ

Avatar

MGL 2023-08-21 43.242.241.151

Зөвхөн энэ байшинд захиалга өгсөн хүмүүс эрсдэлд ороод нураах гээд байгаа юм бишээ. Энэ барилгууд далан сувгийг хааснаар энэ байшинд амьдарч байгаагаас гадна голын дээд, доод талд нь байгаа бусад айл өрх, албан байгууллагууд усанд автаад байгаа нь гол юмаа.

Avatar

Нэргүй 2023-08-21 202.72.245.121

Болж бүтэхгүй байна аа үнэхээр. Тэгээд тэрийг нь хэлэхээр АН руу л бухчихдаг увайгүй дарга нартай МАН. Гэтэл тэд нь 100 жилийн 5-хан жилд нь л хотыг удирдаж дээ. 94 жилд нь коммунистууд удирджээ, ялангуяа сүүлийн дарга нар юу хийсэн байх нь вэ. Миеэ шиг талбайг гантиглаж, төв шуудангийн оройд том цаг хийсэн гэж тайлагнаад суух наад захын жишээ шүү. Одоо энэ МАН-ын мангасуудыг дарья. Эдний шунал улам л ихэсч байна

Avatar

зочин 2023-08-21 139.5.216.172

Бие биенийхээ хийх гэсэн зүйлийг нэг хэсэг нь сөргүүлж тавиад байвал дунд нь авилгач нөхдүүд хожно. Өөрийн зорьсонг гүйцэлдүүлж чадахгүй удирдагч байвал ард түмэн илүү их зовно. Зөв зүйлийн төлөө утсан улаан амиа үл хайрлан тэмцэж байж үлгэр үзүүлэх байхдаа. Хүрэлсүх ,Оюун Эрдэнэ, Сумьяабазар 3 тэгж чадах уу. Энэ барилгын цаана Нямдорж тэргүүтэй Увсын фракци байдаг. Харж л байя.Чадахгүй бол Халхууд төрөөс холдох байх дөө.

Avatar

Нэргүй 2023-08-21 202.72.245.121

Энэ мэдээнд смайл дарж инээж байгаа, МАН-ыг өмөөрч байгаа иргэн та МАН-ыг дээдлээд өөрөө дуугарч чадахгүй өчүүхэн өт хорхой болохоо мэдэхгүй байна даа. Их зөв асуудал хөндөж дээ. Бидний нийгмийн хамгийн том тээр тушаа эрх мэдэлтнүүд цагаан захтнууд л болсон МАН-ыг 1990 онд л орвонгоор нь татан буулгах байсан юм даа.

Avatar

Нэргүй 2023-08-21 202.72.245.121

Муу юм болвол хойд талын хар овоохой гэдэг шиг АН руу л дайраад байгаа болохоос 1990-ээд оноос хойших ихэнх жилүүдэд МАН хотыг удирдаж, УИХ-д олонх болсон байдгын. Тэгсэн хэрнээ АН засагласан хэдхэн жилд муу хэлүүлээд аливааг голдрилд нь оруулж, жаахан ч болов гэрэл тусгасан шийдвэр гаргаж өгсөн байдаг. Одоо үг хэлэхээс ч айх үе ирж байна. Энэ бол МАН-ын суртал ухуулга. Бат-Үүл Наранцацрал нар юм хийснийг оршин суугчид мартаагүй. хөдөөнөөс шилжиж ирсэн төв рүү ордоггүй иргэд сайн мэдрэхгүй байх

Avatar

Нэргүй 2023-08-21 188.162.254.13

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.160.56

НАМ хариуцлага хүлээх ёстой угаасаа бүх хулгай луйвар албан тушаалын эрх мэдлийг эд нар өөрсдөө бий болгож цэцэглүүлж байгаа

Avatar

Нэргүй 2023-08-21 82.135.30.192

Bugd l shunaluud sh dee. Bugdiig MAN gedeg muu muuhain oromjruu chigluulne gej yu baihav dee. Mongolchuudiin 10 hunii dor hayaj 5 ni hulgaich baina

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.160.69

Битгий наад МАНин мангасаа өмөөрөөд бай. Бат-үүлийн үед маш олон газрын зөвшөөрлийг цуцалсан. Цэцэрлэгт хүрээлэнг авч үлдээгүй бол өдийд бас нэг хороолол боссон байх байсан Төв шуудангийн урдах ногоон байгууламжтай, зам руу тулсан алга дарам газрыг хүртэл зарчихсан байсныг болиулсан шүү. Тэр үедээ үхтлээ л хараалгуулж байсан. Уулзварын өргөтгөлүүд, яармаг, уулын зам зэргийг бариагүй бол өдийд хот тэг зогсчихсон, чи бялдууч хүртэл машин унах битгий хэл гэрээсээ гараад алхах зайгүй болох байсан.

Avatar

Нэргүй 2023-08-21 202.126.89.175

Газрын наймааг МАНгасууд эхлүүлсэн одооноос Сумт гар үргэлжлүүлэн хөгжүүлж байна

Avatar

Батэрдэнэ 2023-08-21 103.212.117.56

Ард түмэн өөрсдөө буруу тай!!!МАН ыг тахин шүтэж, сонгож ,идүүлсээр ирлээ.Цаашдаа яах вэ?АН гэдэг
нөгөө идэгчийг сонгох байхдаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж