Улсын начин Д.Тогтохжаргалд азарга адуу, гэр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2023.08.21-нд нийтлэгдсэн

Улсын начин Д.Тогтохжаргалд азарга адуу, гэр бэлэглэв

Улсын начин Д.Тогтохжаргалд азарга адуу, гэр бэлэглэв

Улсын начин Д.Тогтохжаргалд төрж өссөн Өндөрхангай сумынхан шинэ цолыг нь мялааж, азарга адуу, өргөө цагаан гэр бэлэглэжээ. Монгол Улсын начин Дамдингийн Тогтохжаргалд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн Өндөрхангай суманд наймдугаар сарын 18-нд болж, хүчит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр түрүүлжээ.

Цолны мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдахад Увс аймгийн Хяргас сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны бөх Аймгийн хурц арслан Цогтоогийн Мөнхбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат ЦЕГ-ын "Хүч" СХ, "Мөнхийн үсэг" групп, "Их богд" дэвжээний бөх Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлсэн байна. Их шөвөгт Улсын харцага Т.Баасанхүү, аймгийн арслан Л.Цээсүрэн нар шалгарчээ.
Түүний цолны мялаалгад зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөгийн бай гардан авсан байна.
Д.Тогтохжаргал нь ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд их сургуулиа төгссөний дараахан С.Мөнхбат аваргын анхны шавь нь болж байжээ. Тэр цагаас хойш идэвхтэй барилдаж, Өндөрхангай сумандаа 70 жилийн дараа аймгийн арслан цол авчирсан байна. Мөн Увс аймгийн анхны Даншиг наадмын начин болж байжээ. Харин улсын наадамд сүүлийн зургаан жил барилдаж, гурван удаа дөрвийн даваанд, хоёр удаа тавын даваанд өвдөг шороодож байсан удаатай. Энэ жил улсын баяр наадмын үндэсний бөхийн тавын даваанд С.Мөнхбат аваргаар тав давж, Улсын начин цолны болзлыг хангасан юм. Энэ жил Өндөрхангай сумандаа 29 жилийн дараа улсын цол авчирч, аймгийнхаа 61 дэх улсын цолтон болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж